За бид өмнөх нийтлэлээр worksheet-г бүхэлд нь хэрхэн protect-лох буюу хамгаалалт хийх талаар авч үзсэн билээ. Харин одоо Worksheet-н тодорхой нэг муж эсвэл тодорхой нэг нүдэнд хэрхэн хамгаалалт хийх талаар авч үзье. Worksheet-н тодорхой мужид хамгаалалт хийх процесс нь ерөнхийдөө worksheet-г бүхэлд нь хамгаалалт хийх арга техниктэй зарчмын хувьд адил. Гагцхүү гол ялгаа нь хамгаалалт хийх мужийг сонгож, бусад хэсэгт хамгаалалт хийхгүй гэсэн тохиргоог урьдчилан хийдэг. Тус тохиргоог MS Excel программын Format Cels … цэсний Protection хэсэгт тохируулдаг.
Ер нь бүх worksheet дэхь нийт нүдний анхны Protection төлөв нь Locked утга нь чеклэгдсэн байдаг. Зурагт үзүүлэв.
Хэрэв та worksheet-ний зөвхөн =A10:D10 мужид хамгаалалт хийх шаардлагагүй гэж үзвэл =A10:D10 мужийг сонгоод Format cells … цэсийг нээж, Protection хэсгээс Locked хэсгийг идэвхгүй болгох буюу тэмдэглэгээг авч хаяна. Ингээд өмнөх бичлэгт дурьдсанчлан Worksheet-д protect хийнэ. Ингэснээр =A10:D10 муж хамгаалалтгүй байх бөгөөд харин бусад бүх нүднүүд хамгаалагсдан байх болно.
Харин сонгогдсон тухайн мужид хамгаалалт хийх бол дараах алхамыг дагана уу. Үүнд:
- Ctrl+A коммандаар бүх нүдийг сонгоно
- Format Cels … цэсийг нээж, Protection хэсэг дэхь Locked төлөв ямар байгаа тодорхойлно. Хэрэв Locked төлөв идэвхтэй буюу чеклэгсдэн бол идэвхгүй болгож, чекийг авч хаяна.
- Хамгаалалт хийх шаардлагатай мужийг сонгоно.
- Сонгогдсон хэсгийн Format Cells … цэсийг нээж, Protection хэсэг дэхь Locked төлвийг идэвхжүүлэх буюу чеклэнэ.
- Ингээд Worksheet-т хамгаалалт хийнэ.
Дээрх алхмын зааварчилгааг доор үзүүлэв.
За ингээд та бүхэнд worksheet-д хэсэгчилсэн хамгаалалт хэрхэн хийх тухай нийтлэлийг толилууллаа. Хэрэв та бүхэн энэхүү сэдэвтэй холбоотойгоор үүнээс илүү зүйлийг мэдэж байгаа бол Сэтгэгдэл хэсэгт өөрийн санал бодол зөвлөмжөө харамагүй оруулаарай. Анхаарал тавьсан та бүхэнд гялайлаа.
Сэтгэгдэл үлдээх
хамгаалж сурсан чинь хамгаалалтаа задалж чаддагггүйдээ, өөрөө өөрөөсөө хамгаалчихлаа хэхэ
Үнэн солиотэээээээээээээ баярлалаа андаа