Worksheet-д хамгаалалт хийх техник

За та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр гадуур нилээн явлаа. Хувийн ажилуудаа нилээд амжууллаа. Ажлын өдрүүдэд хувийн ажилууд маань орхигдоод байх юм. Хэ хэ хувийн ажил гэхээр нээх сүртэй том том ажил, бизнес нтр гэж ойлгож болохгүй шүү. Зүгээр л ойр зуурын байр, утасны төлбөр төлөх, хоол хүнсний материал бэлдэх нтр гээд ойр зуурын асуудлууд шүү дээ. Гадагшаа гарахдаа өчигдөр цас орсон юм чинь хүйтэн л байж таараа гээд бөөн бэлтгэл гарсан чинь харин ч санасныг бодвол гайгүй дулаахан байсан шүү. За за гол асуудал руугаа орцгооё.

Өчигдөр манай сайтын нэгэн зочин worksheet-н хамгаалалтын талаар биднээс асуусан. Иймээс тус асуулттай холбоотой нийтлэлийг өнөөдөр оруулахаар шийдлээ.

Worksheet дээр бичигдсэн аливаа өгөгдлийг устгах, өөрчлөхөөс сэргийлж worksheet-д protect хийдэг. Бидэнд дараах зурагт үзүүлсэн Sheet1 өгөгдөжээ. Тус Sheet-нд хэрхэн хамгаалалт хийх талаар одоо авч үзье.

Worksheet-д protect хийхдээ 2 замаар хийж болно. Нэгдүгээрт MS Excel программын Review хэсгийн Changes хэсгээс Protect Sheet-г сонгох замаар хийнэ. Эсвэл protect хийх гэж буй Sheet-н нэр дээр хулганы баруун товчийг (буруу талын товч) дарах замаар sheet-т Protect хийх цэсийг гаргаж ирнэ. Дараах зурагт үзүүлэв.

Дээрх коммандыг өгснөөр дараах цэс гарна.

Password to unprotect sheet: Нүдэнд хэрэглэгч өөрийн нууц үгийг хийнэ. Нууц үгийг хийж OK комманд өгсний дараа дахин баталгаажуулж, өмнө хийсэн нууц үгийг асууна.

Allow al users of this worksheet to: Энэ хэсэгт хэрэглэгч worksheet дээр ямар үйлдлүүдийг protect-лох, ямар үйлдлүүдийг protect-лохгүй байх зэргийг зааж өгнө. Жишээлбэл Insert Columns-г идэвхжүүлбэл тухайн protect-лсон worksheet-д багана нэмэх үйлдэл чөлөөтэй хийгдэнэ. Delete columns-г идэвхжүүлбэл тухайн protect-лсон worksheet-д багана устгах үйлдэл чөлөөтэй хийгдэнэ гэх мэт.

Protect-лсон worksheet дээр аливаа үйлдлийг хийх гэж оролдоход Зураг 1.3-т харуулсан анхааруулгыг заана.

За ингээд Worksheet-г бүхэлд Protect хийх арга техникийг ерөнхийд нь та бүхэнд танилцууллаа. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд