Workbook-д агуулагдаж буй бүх Sheet-ийн нэрийг тодорхойлох нь

Зиак шөнийн мэнд. Excel-үүдтэйгээ шөнө дөлөөр л уулздаг болж дээ 🙂 🙂 . Өнөөдөр нэг асуудлыг хялбархан аргаар шийдэх гээд нэлээдгүй судаллаа. Тэр нь яг ямар асуудал байсан бэ гэвэл Excel файлд байгаа бүх sheet-үүдийн нэрсийн жагсаалтыг ямар нэгэн VBA код ашиглахгүйгээр тодорхойлох явдал байсан юм. Мэдээж VBA код ашиглабал асуудлыг маш хялбархан шийдэх боломжтой. Харин миний хувьд VBA код ашиглахыг хүссэнгүй. Зиак ингээд асуудлыг хэрхэн шийдсэн талаар та бүхэндээ тайлбарлая.

Үүссэн асуудал:

Бидэнд дараах зурагт үзүүлсэн 5 sheet бүхий Excel файл өгөгдсөн байна.

NMEL-2

Бидний гол зорилго Tools нэртэй Sheet-ний A1:A5 мужид 5 sheet-ийн нэрний жагсаалтыг үүсгэх явдал юм.

NMEL-3

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Энэ асуудлыг бид Excel программын стандарт томьёог функцийг дангаар нь ашиглах замаар шийдэж чадахгүй. Гэхдээ бид VBA код ашиглахгүй. Нэн тэргүүнд бид дараах томьёог Formula цэсний Name Manager-т оруулж, MySheets нэр өгч хадгална.

=REPLACE(GET.WORKBOOK(1),1,FIND(“]”,GET.WORKBOOK(1)),” “)
NMEL-4

Дээрх томьёонд ашигласан функцийн хувьд стринг буюу тэмдэгттэй ажилладаг REPLACE, FIND функцүүдийг ашигласан байна. Эдгээр функцийн талаар манай Exceler-үүд ерөнхийдөө хэрхэн ашиглах талаар гадарлаж байгаа байх. Харин энд GET.WORKBOOK(1) гэсэн үл мэдэгдэх функц орж ирсэн байна. Энэ талаар үнэн хэрэгтээ би ч өөрөө сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ функц бидний асуудлыг шийдэхэд гол үүрэгтэйгээр оролцож байгааг л мэдэж байна. Энэ талаар мэддэг Exceler байвал сэтгэгдэл хэсэгт тайлбарлан бичиж болно шүү. Дараагийн нийтлэлээр энэ функцийн хэрэглээний талаар товчхон мэдээлэл өгнө.

Зиа ингээд бид эхний алхамд MySheets нэртэй NAME үүсгэчихлээ. Дараагийн алхамд бид Excel программ дээр INDEX функцийг ашиглах замаар дараах томьёог A1 нүдэнд бичиж оруулна. Үүний дараагаар A1 нүдний томьёог A5 нүд хүртэл чирэх замаар тухайн Excel файлд агуулагдаж байгаа Sheet-үүдийн нэрсийг тодорхойлно.

=INDEX(MySheets,ROW())
NMEL-5

Зиак ингээд бидний асуудал шийдэгдчихлээ. Дээрх замаар Sheet-үүдийн нэрсийн жагсаалтыг гаргасны дараагаар та хадгалах коммандыг өгөхөд дараах анхааруулга гарч ирнэ.

NMEL-6

Энэ нь анхаарулга нь тухайн File-д мако агууламжтай Excel 4.0 функц агуулагдаж байна. Макро идэвхжүүлсэн байдлаар хадгалах уу гэсэн асуултыг асууна. Энэ тохиолдолд та YES коммандыг өгөөд макро агуулсан файл өргөтгөлөөр хадгалаж болно. Эсвэл та A1:A5 мужийн мэдээллийг VALUE төлөвт хуулж, Name Manager-ээс MySheets-ийг устгах замаар энгийн Excel файл хэлбэрээр хадгалах боломжтой. Энэ бол таны л шийдэх асуудал юм. Бид асуудлыг шийдсэн учраас үр дүн маань заавал томьтой байх албагүй, шууд текстэн утгаараа ч байж болно.

Ер нь Excel файл дахь бүх Sheet-ийн нэрсийн жагсаалтыг гаргаснаараа олон олон үйлдлийг хялбарчлах урьдач нөхцөл болдог давуу талтай. Зиа ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг өндөрөлцгөөе. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Өгүүлбэр дотор өгөгдөлөөс мэдээлэл татаж, эсвэл өгүүлбэр дотор томъёо бичих техникийн талаар тусламж өгөөч. Баярлалаа.

  2. Ajillahgui bnaa ] тэмдэгтийг устгахаар ажиллад байгаа хэрнээ юм гарахгүй байна Яаж ажиллуулах вэ Туслана уу

  3. Aldaa zaagaad ajilladagguiee (“]” hesetg um shig bna tuslaltsaa uzuulne uu mash heregtei bgaa um
    Aldaag oruulah gesen bolowch file oruulj boldogguie

  4. энэ болж байна уу? зөвлөгөө өгч туслаач, болохгүй л байна даа

    1. REPLACE(GET.WORKBOOK(1),1,FIND(“]”,GET.WORKBOOK(1)),””)
      Ene tomiyog huulaad uz de . “” ene haaltuudad l uchir bh shig bhiin.

Холбоотой нийтлэлүүд