Wingdings фонт ба EXCEL

Сайн байцгаануу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намрын налгар өдрүүд гадаад үргэлжилж байна. Хэтрүүлж хэлэхэд зуны халуунаас илүү халуун өдрүүд болж байна. Намар болоод ч тэрүү хүн болгон ажил төрөл ярьж, хот тэр аяараа идэвхжиж байна. Үүнээс болоод нийтлэл бичээгүй нэлээд хугацаа өнгөрсөн байна. Өнөөдөр харин зав гарсных нэгэн нийтлэл бичихээр шийдлээ. Энэ бол Wingdings фонттай холбоотой нийтлэл болно. Wingdings фонт нь зураг хэлбэртэй фонтын төрөл юм. Энэ фонт нь таны компьютерт үйлдлийн систем суулгах үед хамт суудаг Default фонтуудын нэг юм. За ингээд нийтлэлээ эхэлцгээе.

Excel программ дээр ажиллаж байх явцад зарим үр дүнг зургаар илэрхийлмээр санагддаг. Энэ тохиолдолд ихэнх Excel хэрэглэгч нар энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар мэддэггүй. Excel программ дээрх нэг үр дүнг зургаар илэрхийлэхийн тулд гаднаас фото зураг оруулж ирэлтэй нь биш. За яахав фото зураг орууллаа гэхэд таны Excel файлын хэмжээг нэмэгдүүлэх, фото зурагны хэлбэр дүрс алдагдах зэрэг сул талтай байдаг. Гэхдээ энэ асуудлыг бид хялбархан шийдэх боломжтой.

Жишээлбэл A1 нүдэнд 100-аас их утга оруулахад B1 нүдэнд бидний сайн мэдэх Like гэдэг үгийг төлөөлсөн дээш харсан эрхий хуруу гарах, харин 100-аас бага утга оруулахад Unlike гэдэг үгийг төлөөлсөн доош харсан эрхий хуруу гардаг байдлаар загвар хийх хэрэгтэй болсон гэж үзье. Энэ загварыг бид дараах аргаар хийж болно.

1. A1 нүдэнд 10 гэсэн утга оруулна.

2. B1 нүдэнд дараах томьёог бичиж оруулна.

=IF(A1>100,CHAR(67),CHAR(68))

2014-09-03-01

Дээрх зурагнаас харахад Wingdings фонтны 67, 68 гэсэн CHAR буюу тэмдэгтэд эрхий хурууны зураглал байдаг учраас CHAR(67), CHAR(68) гэсэн томьёоллыг оруулсан болно.

3. B1 нүдний үсгийн фонтын хэмжээг 50, фонтын нэрийг Wingdings болгож өөрчлөнө.

2014-09-03-02

Ингээд л болоо доо. Одоо та A1 нүдэнд 102 гэж оруулахад эрхий хуруу дээш харна.

like

Энд нэг зүйл тодорхой бус байгааг та бүхэн анзаарсан байх. Энэ бол зургийг хэрхэн сонгож байгаа процесс юм.  Бид зураг сонголт хийхдээ Excel программын Insert хуудасны Symbol коммандыг өгөх замаар ямар зураг оруулах бэ гэдгийг сонгож болно.

2014-09-03-04

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. bayarlalaa. Usgiin font face-ee Wingdings bolgoxgui bol tom D garch bna. Font size-aa 15 bolgoxod taarax yum bish uu

Холбоотой нийтлэлүүд