VLOOKUP функцийн өргөтгөсөн хэрэглээ (Онлайн сургалтын танилцуулга)

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргье. Та яг одоо EXCEL.mn сайтаас боловсруулсан [VLookup функцийн өргөтгөсөн хэрэглээ] онлайн сургалтын танилцуулга буланд зочилсон байна. Та энэхүү онлайн сургалтанд хамрагдсанаар VLOOKUP функцийг ахисан түвшинд ашиглах арга техникүүдийг эзэмших болно. Танд бидний боловсруулсан энэхүү онлайн сургалтын хөтөлбөр таалагдана гэдэгт миний бие итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ [VLookup функцийн өргөтгөсөн хэрэглээ] онлайн сургалтын хөтөлбөрийг танилцуулая.


1. Яагаад заавал VLOOKUP функц гэж?

VLOOKUP функц бол миний хэрэглэх хамгийн дуртай функцуудийн нэг юм. Яагаад гэвэл энэ функц нь EXCEL программд хэрэглэгдэхүүн ихтэй, хайлтын функцийн төрөлд №1 функц гэж хэлж болно. Мөн энэхүү хүчирхэг функцийг EXCEL программын бусад функцүүдтэй хослуулан ашиглах нь нэн тохиромжтой байдаг. Жишээлбэл MATCH, IF, LEFT, MID, CHOOSE … гээд маш олон төрлийн функцүүдтэй хослуулан ашиглаж болдог. Мэдээж VLOOKUP функцийг дангаар нь ашигласнаас илүүтэй үр дүнг бусад функцүүдтэй хослуулан ашиглах замаар гаргаж авч болно. Ийм л учраас EXCEL хэрэглэгч нар VLOOKUP функцийг EXCEL программын шилдэг 10 функцийн нэгд оруулдаг.

VLOOKUP функц нь EXCEL программын хайлтын төрлийн функцэд хамаараггдаг, мэдээлэл хайх зорилоготой функц юм. Тус функцийн үндсэн ажиллах зарчим нь “Хайхаар зааж өгсөн утгыг өгөгдсөн хүснэгтийн эхний багана дотроос хайн олж, олсон утгад харгалзах өгөгдлийг, өгөгдсөн индксээр тодорхойлдог функц юм” гэж тодорхойлсон байдаг.

Та бүхэн энэхүү функцийн талаар уншиж амжаагүй байгаа бол ЭНЭ ЛИНК-ээр орж уншиж, VLOOKUP функцийн талаар ерөнхий ойлголт, мэдээлэлтэй болоорой.


2. [VLookup функцийн өргөтгөсөн хэрэглээ] онлайн сургалтын агуулга

Энэхүү онлайн хичээлд EXCEL программын стандарт функцийн нэг болох VLOOKUP функцийг ахисан төвшинд хэрхэн ашиглах бэ? талаар өгүүлэх болно. Өөрөөр хэлбэл тус функцийг олон талт хувилбараар, үр ашигтайгаар, бусад функцүүдтэй хослуулж, ямар ямар үр дүнг гаргаж болох талаар өгүүлэх болно. Тус онлайн хичээл маань нийт 25 хэсэгтэй, 2 цаг 40 минутын хугацаанд үргэлжилэх болно. Онлайн хичээлийн ерөнхий агуулагыг доор үзүүлсэн болно.

ot-20161206-2


3. Онлайн сургалт хэрхэн явагдах вэ?

Бид онлайн сургалтыг дараах байдлаар зохион байгуулах болно.

  1. Дээр дурдсан хөтөлбөрийн дагуу видео хичээл бэлтгэгдсэн байх ба тус тус видео хичээлийг онлайн сургалтын платформын тусламжтайгаар үзнэ.
  2. Тухайн видео хичээлийн дагуу жишээ кэйс агуулсан Excel файлыг хавсаргасан байх ба тус Excel файл дээр видео хичээлийн зааварын дагуу Excel томьёолол, загварчлалыг хийж гүйцэтгэнэ.
  3. Тухайн онлайн сургалтын сэдвийн хүрээн дэх асууж тодруулах зүйлийг онлайн сургалтын платформ дээрээс асуух, зөвлөгөө авах байдлаар явагдана.

4. Онлайн сургалт хэнд зориулагдав:

"VLookup функцийн өргөтгөсөн хэрэглээ" сэдвийн хүрээн дэх онлайн сургалт дараах Excel хэрэглэгч нарт зориулагдсан болно. Үүнд:

  1. Танхимын сургалтанд хамрагдах бололмжгүй байгаа бүх Excel хэрэглэгч нар,
  2. Excel программ дээр томьёо функц ашиглаж сурч байгаа бүх Excel хэрэглэгч нар,
  3. Excel программ дээр 2 ба түүнээс дээш томьёо хэлхэх арга техник судалж байгаа Excel хэрэглэгч нар,
  4. Excel программ дээр ахисан түвшний томьёо бичиж сурахыг хүссэн Excel хэрэглэгч нар,
  5. Excel загварчлал, хөгжүүлэлт сонирходог Excel хэрэглэгч нар,

5. Та уг сургалтанд хамрагдсанаар:

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар VLookup функцийг бүрэн эзэмшиж, бусад төрлийн функцүүдтэй хэрхэн хослуулж ашиглах арга техникт суралцах болно. Үүний үр дүнд та өгөгдсөн мэдээллийн сангаас дурын мэдээллийг хайж олох арга техникийг эзэмшинэ. Мөн Excel программ дээр ахисан түвшний томьёо бичих, тооцоолол хийх арга барилд давхар суралцах болно.


6. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа

"VLookup функцийн өргөтгөсөн хэрэглээ" сэдвийн хүрээн дэх онлайн сургалтанд та хэзээ ч бүртүүлж болох ба бүртгүүлсэн өдрөөс эхлэж, 30 хоногийн хугацаанд энэхүү сэдвийг цаг хугацаа, орон зай үл хамааран судлах боломжтой юм. Хэрэв та энэхүү онлайн сургалтанд яг одоо бүртгүүлэхийг хүсвэл дараах товч дээр дарж, онлайн анкетыг бөглөөрөй.


7. Онлайн сургалтанд бүртгүүлэх

Хэрэв та уг онлайн сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл дараах зааврын дагуу бүртгэл хийлгээрэй.

  1. Юуны өмнө та EXCEL.mn сайтын гишүүнээр бүртгүүлэх ёстой. Та сайтын гишүүнээр бүртгүүлж амжаагүй байгаа бол ЭНД дарж сайтын гишүүнчлэлд бүртгүүлээрэй.
  2. Сургалтын төлбөрийг доорх данснуудын аль нэг дансанд шилжүүлнэ. Мэдээж гүйлгээний утга дээр овог нэр, утасны дугаар бичнэ.
  3. Та EXCEL.mn сайтанд бүртгүүлсэн цахим хаяг буюу Email хаягийг бидэнд утсаар эсвэл цахимаар мэдэгдэнэ.

Ингээд бид таны мэдээллийг шалгаж үзээд тухайн сургалтанд бүртгэсэн талаар танд буцааж мэдэгдэнэ. Үүний дараагаар та EXCEL.mn сайтанд бүртгүүлсэн хаягаар нэвтрэхэд [Advanced VLOOKUP] сургалтын цэс танд нэмэлтээр харагдах болно.


8. Сургалтын төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр нэг хүний 30,000 төгрөг байх ба тус төлбөрийг дараах банкны данснуудад тушааснаар таны сургалтын бүртгэл баталгаажих болно.

Та сургалтын төлбөрийг:

  1. ХААНБАНК-ны 5028178259
  2. ТӨРИЙН БАНК-ны 340003851306
  3. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.

Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 88880946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.

Бусадтай хуваалцах

shares