SUMPRODUCT функц

Математикт склайр үржвэр гэсэн нэр томьёо байдаг. Миний санаж байгаагаар склайр үржвэр гэдэг нь өгөгдсөн хоёр эсвэл түүнээс дээш тооны векторыг өөр хооронд нь харгалзуулан үржүүлж, нийлбэрийг тодорхойлох үйлдэл. Гэхдээ  энэ талаар миний бие буруу тайлбарласан байж магадгүй. Хэрэв тийм бол эрхэм математикчид минь залруулж өгөөрэй. Яагаад заавал склайр үржвэрийн тухай ярих болов гэхээр өнөөдрийнхөө нийтлэлээр SUMPRODUCT функцийн талаар тайлбарлах болно.

SUMPRODCUT функц нь өгөгдсөн векторуудын склайр үржвэрийг тодорхойлох зориулалттай функц юм. Вектор гэдгийг та бүхэн хамгийн энгийн жишээ буюу дараах зурагт үзүүлснээр ойлгож болно.

SP_4

Хамгийн гол нь векторууд тэгш хэмтэй байн ёстойг анхаараарай. Векторуудын склайр үржвэр гэдэг нь:

8*8+5*5+7*7+4*4=154

гэсэн тооцоолол юм.

SUMPRODUCT функц нь дараах байдлаар бичигдэнэ.

=SUMPRODUCT(array1,[array2],[array3],….)

array1: Үржүүлэх эхний вектор

array2, array 3, …. : Үржвэр авах дараагийн векторууд. Энд 2, 3, … гэх мэтчлэн 255 вектор оруулах боломжтой.

За ингээд SUMPRODUCT функцийг хэрхэн ашиглах талаар жишээ ашиглан тайлбарлая.

Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.

SP_1

Энэ мэдээллээс нийт хэдэн төгрөгтэй тэнцэх хэмжээний валют байгааг тодорхойлоё. Үүнийг бид гар аргаар дараах байдлаар тодорхойлно.

1,255*1,987+13,688*2,145+12,4711*1.68+1,258*1,987+74,811*29.50=36,770,529.98

Дээрх тооцооллыг Excel программ дээр хийвэл дараах байдлаар томьёолж болно.

SP_2

Дээрх Excel тооцооллын хувьд гар ажиллагаа нэлээдгүй их байна. Өөрөөр хэлбэл үлдэгдэл, валютын ханш хоёрыг өөр хооронд нь үржүүлж, улмаар SUM функц ашиглаж, нийт нийлбэрийг тодорхойлж байна. Тэгвэл энэ асуудлыг SUMPRODUCT функц ашиглаж, илүү хялбархан аргаар шийдэе.

SUMPRODCUT функцийг C8 нүдэнд дараах зурагт үзүүлсний дагуу бичнэ.

SP_3

мэдээж дээрх томьёоны үр дүн 36,770,529.98 гарна. Та бүхэн туршаад үзээрэй.

Одоо өөр нэгэн жишээ авч үзье. Бидэнд дараах зурагт үзүүлсэн векторууд өгөгджээ.

SP_5

Эдгээр векторуудын склайр үржвэрийг олцгооё. Үүнийг бид дараах зурагт үзүүлсний дагуу SUMPRODUCT функц ашиглана.

SP_6

Үр дүн 6,176 гарна.

Өөр нэгэн жишээг авч үзье. Бидэнд дараах зурагт үзүүлсэн вектор өгөгдсөн байна.

SP_7

Энэ вектор нь 6 мөртэй, 2 багана бүхий 2 вектор байгааг та бүхэн харж байна. Үүнийг склайр үржвэрийн нийлбэр дараах байдлаар тодорхойлогдоно.

8*5+5*4+5*4+1*2+7*7+7*8+4*8+9*9=300

SP_8

Үр дүн 300 гарна. За ингээд SUMPRODUCT функцийн үндсэн хэрэглээний талаар та бүхэнд тайлбарллаа. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд