Оройн мэнд залуучуудаа. Өнөөдөр манай сайтын нэгэн уншигч маань SUBTOTAL хийгдсэн мэдээллээс зөвхөн SUBTOTAL гарсан үр дүнгүүдийг хэрхэн хуулж авах тухай асуусан юм. Учир нь SUBTOTAL хийгдсэн мэдээллийг энгийн Copy/Paste техникээр хуулахаар Hide хийгдсэн мэдээлэл буюу үндсэн мэдээлэл нь давхар хуулагддаг. Энэ үр дүн нь манай уншигч нөхөрт гай болоод байх шиг байна. Тэгэхээр өнөөдрийнхөө нийтлэлээр SUBTOTAL хийгдсэн мэдээлээс яаж зөвхөн SUBTOTAL үр дүнг хуулж авах талаар бичие.
Үүссэн асуудал:
Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна. Уг мэдээлэл SUBTOTAL хийгдсэн байгааг та бүхэн харж байна. Зурагт харуулсан үр дүнг Copy хийж, өөр нэг sheet-нд Paste харуулах шаардлагатай болсон байна.
Миний бие Copy хийсэн үр дүнг шинээр sheet үүсгэж, дараах зурагт харуулав. Гарсан үр дүн бол бидний хүссэн үр дүн биш юм. Бидэнд зөвхөн SUBTOTAL хийгдсэн үр дүн хэрэгтэй болохоос биш, үндсэн мэдээллийн задаргаа бидэнд шаардлагаггүй.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
- SUBTOTAL хийгдсэн мэдээллийг сонгоно. Манай жишээний хувьд A1:C27 мужийн мэдээллийг сонгоно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
- Go To Special… цонхыг нээнэ. Энэ цонхыг яаж нээдгийг та бүхэн бараг мэдэж байгаа байх. Тодруулбал Ctrl+G коммандаар тус цонхыг нээнэ. Тус цонхноос Special… коммандыг өгч, Visible cells only сонголтыг хийж, OK коммандыг өгнө.
- Ингээд OK коммандыг өгөхөд SUBTOTAL хийгдсэн мэдээллийн ил харагдаж буй бүх нүднүүд сонгодоно.
- Copy коммандыг өгч, шаардлагатай муж, эсвэл sheet-нд Paste коммандыг өгнө. Үүний үр дүнд зөвхөн SUBTOTAL хийгдсэн утгууд хуулагдах болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Ингээд л бидний асуудал шийдэгдлээ. Та бүхэнд хэрэг болж магадгүй. Туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Тодруулга: Go To Special цонх нь Home цэсэнд агуулагдах ба яг аль хэсэг агуулагдаж байгааг дараах зурагт үзүүлсэн болно.
Сэтгэгдэл үлдээх