Зиак эрхэм Exceler-үүдэд үдшийн мэнд хүргье. Та бүхэнтэйгээ шөнийн цагаар л уулздаг болж дээ би 🙂 🙂 🙂 . Өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймгийнхаа наадамд яваад ирлээ. Манай аймгийн наадад 7 дугаар сарын 3, 4-ний өдөр болоод өнгөрлөө. Ерөнхийдөө цомхон наадам болсон. Миний хувьд бөхийн барилдааныг нэлээд сонирхон, шимтэн үзсэн ч тийм ч сайхан барилдаан болоогүйд урам хугарсан. Наадам яагаад ийм эрт болсон бэ гэж та бүхэн гайхаж магадгүй. Яагаад гэвэл манай аймгийн Дадал суманд энэ сарын 18-21-ний өдрүүдэд АЛТАРГАНА-2014 гээд Буриад ард түмний наадам болох гэж байгаа юм байна лээ. Үүнтэй холбогдуулаад аймгийн наадмыг эрт зохион байгуулсан гэсэн. Зиак наадмын хувьд иймэрхүү сонинтой. За өнөөдрийнхөө нийтлэлээр EXCEL программд агуулагдах Sparkline гээд нэгэн хэрэгслийн талаар танилцуулъя.
Sparklines гэдэг хэрэгсэл Excel 2010 хувилбараас эхлэн Excel программын стандарт хэрэгсэл болж орж ирсэн. Sparkline гэдгийг та бүхэн бичил график гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл Excel программын нүдэн дээр үүсдэг график юм.
Энэ хэрэгслийг Excel программд оруулж ирэхэд хамгийн чухал нөлөөлсөн хүмүүс бол Excel Expert-үүд юм. Учир нь Excel Expert-үүд олон төрлийн өгөгдлүүдийг нэгтгэж нэг форматанд харуулахын тулд жижиг жижиг графикуудыг өргөн ашигладаг байсан. Жижиг график үүсгэхийн тулд нэлээдгүй хугацаа зарцуулдаг байсан учраас энэхүү үйлдлийг автоматжуулж, Sparkline хэлбэрийн жижиг график үүсгэдэг нэмэлт хэрэгслийг зохиож эхэлсэн. Миний мэдэхийн 2 төрлийн Add-Ins байдаг байсан. Би яагаад өнгөрсөн цаг дээр яриад байна бэ гэвэл одоо эдгээр Add-Ins-үүдийг ашиглахаа больсон. Тухайн үед Sparklines Add-Ins нь гол төлөв жижиг хэмжээний график үүсгэж, улмаар графикы зураг болгож ашигладаг байсан. Энэ нөхцөл байдлыг Microsoft Excel хөгжүүлэгч программистууд харж, улмаар Excel программын стандарт хэрэгсэл болгож оруулсан.
Тэгвэл одоо бид Excel 2010 эсвэл 2013 хувилбарыг ашиглах замаар Sparkline график хялбархаан үүсгэх боломжтой болсон. Excel 2010 хувилбарт Sparklines хэрэгсэл маань Insert хуудасны Sparklines хэсэгт байрладаг.
Excel программд 3 төрлийн Sparkline байна. Үүнд:
- Line: Энэ хэлбэрийн Sparkline нь шугаман хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл энгийн Line хэлбэрийн график гэж ойлгож болно.
- Column: Энэ хэлбэрийн Sparkline нь баганан хэлбэртэй график үүсгэнэ.
- Win/Loss: Энэ хэлбэрийн Sparkline нь баганан хэлбэртэй нөхцөлт график үүсгэнэ. Өөрөөр хэлбэл сөрөг утгатай мэдээллийг улаан графикаар, эерэг утгатай мэдээллийг цэнхэр графикаар тус тус илэрхийлнэ. Гэхдээ та өнгө будгийг нь өөрийн хүссэнээр өөрчилж болно.
Sparkline-ийг хэрхэн ашиглах талаар жижигхээн жишээ авч үзье. Бидэнд A1:E4 мужид компаний борлуулалтын мэдээлэл улирал тус бүрээр өгөгдсөн байна.
Sparkline үүсгэхийн тулд бид дээрх зурагт үзүүлсний дагуу мэдээллийг сонгож, INSERT хуудаснаас Sparkline графикын хэлбэрийг сонгоно. Үүний үр дүнд Create Sparklines цонх үүсэх ба графикы байршуулах нүдийг Location Range талбарт сонгоно. Ингээд OK коммандыг өгөхөд дараах зурагт үзүүлсэн Sparkline үүсэх болно.
Бид нэгэнт үүсгэсэн Sparkline-нд холбогдох тохиргоог хийж, өнгө будгийг өөрчилж болно. Sparkline-ийн өнгө будаг, форматыг өөрчлөхийн тулд та Sparkline байршсан нүдэн дээр курсорыг байршуулахад Design гэсэн нэмэлт цэс үүсэх болно. Тус цэсэн дээрээс та Sparkline-ийн өнгө будаг, хэлбэр дизайныг өөрчлилж болно.
Сэтгэгдэл үлдээх
thank you for your lesson, it’s interesting for me
Ene web yostoi goe boljee. Yun deer hiisniig n heleed ogj bolohuu?
WordPress дээр хийгдсэн
Sparkline цэс нь ер идэвхжихгүй юм. яаж идэвхтэ йболгохоо мэдээгүй ээ Туслаач