Оройн мэнд залуучууд. Настангууддаа ахмадын баярын мэнд хүргэе. Мөн багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Зиак өнөөдрийнхөө хичээлээр мохоо өнцөгтэй, шугаман график хэрхэн үүсгэдэг талаар авч үзэх болно. Та бүхэн шугаман график үүсгэх талаар надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Шугамн графикын өөрчлөлтийн цэг хурц өнцөгөөр илэрхийлэгдэн Excel программ дээр дүрслэгддэг. Энэ нь харагдах байдлынхаа хувьд зарим тохиолдолд тийм ч таатай бус харагддаг. Энэ таатай бус хурц өнцөгт хэлбэрийг мохоо өнцөг болгон хувиргах замаар харагдах байдлыг сайжруулдаг. Иймээс өнөөдрийнхөө хичээлээр энэ талаар судлах болно. Маш амархан шүү 🙂 🙂 🙂 .
Бидэнд дараах зурагт үзүүлсэн тоон мэдээлэл өгөгджээ.
Энэхүү мэдээллээр мохоо өнцөгт шугам хэлбэрийн график байгуулая. Юуны өмнө энгийн шугаман график байгуулдаг зарчмаар мэдээллийг сонгож, Line хэлбэртэй график үүсгэнэ.
Бидний үүсгэсэн график хурц өнцөгтэй шугаман хэлбэртэй байгааг та бүхэн дээрх зурагнаас харж байгаа байх. Тэгвэл энэ хурц өнцгийг хэрхэн мохоо хэлбэртэй болгох бэ? Энэ бол маш амархан.
Нэн тэргүүнд үүссэн графикын шугаман хэлбэр дээр курсорыг байрлуулж, хулганын баруун товчийг дарна.
Үүний үр дүнд Excel программын баруун гар талд графикт тохиргоо хийх Format Data Series цонх нээгдэх ба тус цонхноос Fill & Line сонголтыг хийж, үүсэх цэснээс Smoothed Line талбарыг сонгож идвэхжүүлнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Ингээд та бүхэн үүсгэсэн графикыг хараарай. Эдгээр үйлдлийн дараа таны график дараах зурагт үзүүлсэн хэлбэрт шилжсэн байх болно.
Ёстой дажгүй харагдаж байгаа биз. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
баярлалаа. давхардаж бүртгэгдсэн тоог яаж олох вэ