Sheet controler – 2 /Асуудал шийдвэрлэсэн нь…/

Зиак залуучууд оройн мэнд хүргье. Манай сайтыг уншдаг, дэмжидэг бүх охидууд, бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ өнгөрсөн ч гэсэн “ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР”-ын мэндийг хүргье. Ойрд сургалт семинар гээд ажил ихтэй байлаа. Олигтой нийтлэл ч бичиж амжсангүй. Өнөө орой цаг зав ч гайгүй байна. Ганц нийтлэл бичээд унтъя гэж бодлоо. Яг одоо манай гэрийн цаг оройны 10 цаг 21 минут болж байна.  Миний хувьд нэг нийтлэл бичихдээ гайгүй амархан нийтлэл бичвэл нэг цаг гаран, гайтай нийтлэл бичвэл нэг өдөр эсвэл хоёр өдөр болох тохиолдол байдаг. Иймээс өнөөдөр гайгүй нийтлэл бичих учраас нэг цагт багтаана гэж бодлоо.

Манай сайтын нэгэн уншигч маань миний бичсэн Sheet Controler /Hide, Unhide/ гэсэн нийтлэлийг уншаад, надтай холбогдож,  энэхүү техникийг хэрхэн боловсронгуй болгох талаар надаас зөвөлгөө авахыг хүссэн юм. Энэхүү хүсэлтийнх нь дагуу энэ нийтлэлийг өнөөдөр бичихээр шийдсэн юм.

Үүссэн асуудал:

Нэг Excel файлд 11 ширхэг Sheet агуулагдаж байна. Эхний Sheet-нд Sheet-үүдийн контрол хэсэг агуулагдана. Контрол Sheet-нд үлдсэн 10 Sheet-ийн нэрийг агуулах ба би тус нэрнээс дурын нэг нэрийг сонгоод комманд өгөхөд сонгогдсон Sheet-нээс бусад Sheet-үүд алга болох ёстой. Энэхүү асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо та бүхэндээ танилцуулъя.

Асуудлыг шийдсэн нь:

Бидэнд өгөгдсөн нөхцлийг дараах зурагт үзүүлэв.

Sheeter

Бид асуудлыг Command Button болон VBA код бичих замаар шийднэ. Иймээс юуны өмнө бид Command Button үүсгье.

Sheeter2

Ашиглах VBA кодыг доор бичив. Үүнд:

[php]

Sub RoundedRectangle1_Click()
k = ActiveCell.Value
For i = 1 To 10
If Sheets("" & i & "").Visible = True Then
Sheets("" & i & "").Select
If ActiveSheet.Name = k Then
ActiveSheet.Visible = True
Else
ActiveSheet.Visible = False
End If
ElseIf Sheets("" & i & "").Visible = False Then
Sheets("" & i & "").Visible = True
Sheets("" & i & "").Select
If ActiveSheet.Name = k Then
ActiveSheet.Visible = True
Else
ActiveSheet.Visible = False
End If
End If
Next i
Sheets("11").Select
End Sub

[/php]

Зиак ингээд асуудал шийдэгдлээ. Одоо та дурын нэг нэрийг сонгоод Command Button дээр дарахад сонгогдсон Sheet харагдаж, бусад Sheet-үүд үл харагдах төлөвт шилжих болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Sheeter 3

АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ. ТА БҮХЭН САЙХАН АМРААРАЙ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. чинийхийг дагаад хийгээд янз янзаар үзлээ. Ямартай ч шийтнийхээ нэрийг текст хэлбэрт оруулах юм байна. Комманд боттонтойгоо холбогдохгүй байна. Макрос товчин дээр дараад товчлуураар гаргаж бол болжын. Комманд боттонтойгоо яаж холбох вэ

  2. Private Sub CommandButton1_Click()
    k = ActiveCell.Value
    For i = 1 To 10
    If Sheets(“” & i & “”).Visible = True Then
    Sheets(“” & i & “”).Select
    If ActiveSheet.Name = k Then
    ActiveSheet.Visible = True
    Else
    ActiveSheet.Visible = False
    End If
    ElseIf Sheets(“” & i & “”).Visible = False Then
    Sheets(“” & i & “”).Visible = True
    Sheets(“” & i & “”).Select
    If ActiveSheet.Name = k Then
    ActiveSheet.Visible = True
    Else
    ActiveSheet.Visible = False
    End If
    End If
    Next i
    Sheets(“11”).Select
    End Sub

    ЁООХ БОЛЧЛОО ШҮҮ. нэгдүгээр мөрийг Private Sub CommandButton1_Click()энгээд сольсон чинь болжын. Админаа юутай я монголчлоод ямар учиртай юм бол

  3. ИХ баярлалаа админаа. ахиад даварчих уу. сонгогдсон шийтнээ шууд нээгдэхээр болгоод өгөөч

  4. бүгдээрээ алга болчоод байхиймдаа яачаад байна гэсэн үг үү сонгосон нь үлдэхгүй юм

    1. VBA код бичигдсэн бол сонгогдсон Sheet, Command Botton bairlaj bgaas sheet 2 l uldeh estoi doo. Busad ni alga bolno. VBA codoo sain shalgaad uzeerei. A1:A11 mujiin medeelel texten turliin medeelel gedgiig bas sanaarai

  5. Neg l bolj ugduggui, songogdson sheet haragdahgui zuvhun control sheet hargadaad bana. video baidlaar tavij boloh uu

  6. Сонгогдсон шийтээ шууд нээгдэхээр болдгийг нь заагаад өгөөч.
    Мөн яаж буцаах уу

Холбоотой нийтлэлүүд