Зиак шинэ долоо хоногийн мэнд. Өнөөдөр нэг нийтлэл бичиж, нэг зүйлийг туршмаар санагдчихлаа. Туршилт маань юу бэ гэхээр Tiny URL. Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 2014.10.11-ний өдөр бичсэн “Excel программ дахь зураг дүрсний тохиргоо” гэсэн нэртэй нийтлэлийн линкийг Facebook хуудсандаа байршуулсны дараагаар нэгэн уншигч маань (Г.ДАШНЯМ) цаашид Tiny URL ашиглахыг бидэнд зөвлөсөн. Та бүхэн анзаарсан байх. Бидний оруулсан линк маань нээх урт, баахан %D1%80%%D1. ….. гэсэн тэмдэгт ашигласан байдлаар харагддаг. Тэгвэл энэ асуудлыг Tiny URL гэсэн аргаар хялбархан шийдэж болох юм байна.
За ингээд гол асуудалдаа орцгооё. Өнөөдрийн нийтлэл маань Excel программын sheet-ийг Copy хийх буюу хуулах техник юм. Бид Excel программ дахь sheet-ийг хуулахдаа Move or Copy… гэсэн коммандыг ашигладаг. Жишээлбэл бидэнд дараах 3 sheet бүхий Excel файл өгөгдсөн байна.
Sheet9 нэртэй хуудсийг хуулах шаардлагатай болсон. Энэ тохиолдолд дараах зааварын дагуу хуулах үйлдлийг хийнэ.
- Хуулах гэж буй Sheet-ийн нэрийг сонгож, хулаганын баруун товчийг дарна.
- Үүсэх цэснээс Move or Copy… коммандыг өгнө.
- Үүний үр дүнд Move or Copy цонх нээгдэх ба тус цонхноос Create a copy талбарыг чеклэх буюу идэвхжүүлнэ.
- Үүний дараагаар тухайн хуулах гэж буй Sheet-ийг тухайн Excel файлын аль sheet-ийн ард байршуулахыг зааж өгнө. Манай жишээний хувьд Sheet9 гэсэн нэртэй sheet-ийн ард шинээр үүсэх sheet-ийг байршуулна гэж заасан.
- Ингээд OK коммандыг өгөхөд Sheet9 нэртэй sheet маань хуулагдаж, Sheet9-ийн ард байршсан байх болно. Гэхдээ хуулж үүсгэсэн sheet маань Sheet9(2) гэсэн нэртэй байх болно.
Sheet-ийг зөвхөн тухайн Excel файл дээр хуулдаг гэж ойлгож болохгүй. Та тухайн sheet-ийг өөр нэгэн Excel файл дээр эсвэл шинээр Excel файл үүсгэх замаар хуулж болно. Хэрхэн яаж хуулах талаар өмнөх жишээг ашиглах замаар тайлбарлая.
Sheet9 нэртэй sheet-ийг шинэ Excel файл дээр хуулъя. Үүний тулд дээрхтэй адилаар хуулах гэж буй Sheet-ийг сонгож, Move or Copy… коммандыг өгнө. Үүсэх Мover or Copy цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ.
To book: талбараас new book гэсэн сонголтыг хийнэ. Үүний дараагаар Create a copy талбарыг идэвхжүүлнэ. Эцэст нь OK коммандыг өгөхөд шинээр Excel файл үүсч, тухайн Excel файлд Sheet9 нэртэй sheet хуулагдсан байх болно.
Сэтгэгдэл үлдээх
CTRL+Mouse khulganaaraa bas khuulj bolno.
Баярлалаа. Энхбаяраа. Ёстой гоё техник байна.