SHEET хаана байна бэ?

Зиак эрхэм Exceler-үүдэд оройн мэнд хүргье. Хагас жилийн тайлан баланс гэээд ажил ихтэй өдрүүд үргэлжилж байна. Удалгүй энэ нөхцөл байдал арай дээрдэнэ байх гэж найдаж байна. Өнөөдрийнхөө нийтлэлээр амалсан ёсоор Facebook хуудсан дээр асуусан асуултын хариултыг нийтлэх болно. Бид 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Sales” нэртэй sheet хаана байна? гэсэн асуултыг та бүхэнд тавьсан билээ. Энэхүү асуултын хариултыг Facebook хуудасны Comment талбарт ерөнхий байдлаар хариулсан.

Иймээс энэ асуултын хариулт бараг ил болсон байх гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ яахав дэлгэрүүлж хариултыг өгөх нь хэрэгтэй байх.

Асуулт: “Sales” нэртэй sheet хаана байна?

Homework_6

Хариулт:

Томьёонд sheet-ийн нэр нь харагдаж байгаа бол уг sheet таны excel файлд байна л гэсэн үг. Гэхдээ үл харагдах төлөвт оруулсан байна. Үл харагдах буюу нуусан төлөвт оруулахдаа уг sheet-ийг Hide коммандыг ашиглаагүй байгаа бол Very Hidden төлвөөр нуусан гэсэн үг. Энэ төрлийн нуулт нь уг sheet-ийг excel программд өмнө нь үүсгэж байгаагүй мэтээр нуудаг. Огт харагдахгүй. Иймээс бид энэхүү нуугдсан sheet-ийг excel программаас хайж олохгүй бөгөөд эргүүлж ил гаргахдаа ч excel программаар гаргаж чадахгүй.

Тэгэхээр бид Visual Basic Editor ашиглах замаар тус sheet ил гаргана. Үүний тулд Max гэсэн нэртэй sheet дээр курсор байршуулан хулганы баруун товчийг дарах замаар нэмэлт цэс үүсгэнэ.

025-01

Тус цэснээс View Code гэсэн коммандыг өгч, Visual Basic Editor программыг нээнэ. Үүний үр дүнд тухай файлд агуулагдах sheet-ийг харуулсан Visual Basic Editor нээгдэнэ.

025-02

Visual Basic Editor-оос Sales гэсэн нэртэй sheet-ийг сонгоход, Properties-Sheet2 цонхны хамгийн доод хэсэгт байрлах Visible талбарт 2-xlSheetVeryHidden гэсэн сонголт хийгдсэн байна. Ийм тохиргоо хийгдсэн байсан учраас Sales sheet огт харагдахгүй нуугдсан байсан байна.

025-03

Дээрх зурагт үзүүлсэн Visible гэсэн сонголт хийх талбараас 1-xlSheetVisible гэсэн сонголтыг хийнэ. Ингээд Excel программ руугаа эргээд ороход Sales нэртэй sheet ил харагдах болно. Эргүүлж нуух бол мэдээж 2-xlSheetVeryHidden төлвийг сонгоно. Энэ төрлийн нуултыг гол төлөв Excel загварчлалын хамгаалалтанд өргөн ашигладаг. За ингээд та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Sain uu umnu ni veryhidden gesen tuluvt oruuolj bgaagui excel deer veryhidden hiihdee ymar uildel hiih ve? Visual Basic Editor-оос nuuh tsesee/sheet2 gej bodoy/ songolhoor Properties-Sheet2 tses garch irehgui bna

    1. VBA Project дээрх sheet-ийг идэвхжүүлж байгаад VeryHidden төлөвт оруулна.

Холбоотой нийтлэлүүд