Selection Changer загварчлал

Өглөөний мээнд залуучууд. Урт удаан хугацааны турш уулзсангүй. Сайт руу гаа нэвтрэх нууц үгээ ч мартсан байна. Энэ өвөл, энэ хавар шинэ шинэ ажлууд нэлээдгүй хийлээ. Гэхдээ Excel-тэй хамааралгүй болохоор та бүхэнд сонин биш байх. Миний хувьд нэг зүйлд анхаарал хандуулахад нөгөө нэг зүйл нь золиослогддог. Хэрхэн яаж зэрэг авч явах талаар сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь Excel маань байнга байдаг шүү гэж сүртэй сүртэй 🙂 🙂 🙂 юм яриад нийтлэлийнхээ өмнөтгөл хэсгийг дуусгая.

Зиак өнөөдрийн нийтлэлийн агуулга маань нэгэн уншигчийн маань асуусан асуултын хариулт. Асуудлыг анх хараад маш хүндээр шийдэх тухай бодож байлаа. Яг бариад хийсэн чинь хялбархаан шийдчихсэн шүү. За ингээд асуудалтайгаа танилцая. Бидэнд дараах мэдээлэл өгөгджээ.

Энэхүү мэдээллээс буюу A8:G16 мужийн мэдээллээс дурын нэг мэдээллийг сонгоход түүнд хамаарах мөрийн дагуух мээдэлэл B2:F5 мужийн хүснэгтэнд автоматаар нэгтгэгдэн гарах явдал юм. Энэхүү асуудлыг дараах хөдөлгөөөнд зургаар үзүүлэв.

Зиак бидэнд өгөгдсөн асуудал ойлгомжтой. Одоо асуудлыг хэрхэн шийдэх талаар тайлбарлая. Асуудлыг хүмүүс анхлан хараад VLOOKUP функцээр шийдчихмээр юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ бид энэ асуудлыг дан ганц VLOOKUP функцээр шийдэх боломжгүй. Яагаад гэвэл сонголт бүрд VLOOKUP функц мэдээллийг өөрчилж чадахгүй. Хоёрдугаар VLOOKUP функц маань давхардсан мэдээллээс хайлт хийж чаддагүй. Иймээс бид асуудлыг арай өөр функцийн төвшинд шийднэ.

Миний ашиглах гол 2 функц бол INDEX функц, CELL функц юм. Энэ хоёр функцийн тусламжтайгаар бид энэхүү асуудлыг хялбархан шийдэж чадна. Юун түрүүнд бид A8:G16 мужаас сонгогдсон мэдээллийг байршлын индексийг тодорхойлох ёстой. Жишээлбэл өгөгдсөн мэдээллээс A12 нүдийг сонгоход бид 12-р мөр, 1-р багана гэсэн утгуудыг Excel программын хаа нэгтээ тодорхойлох хэрэгтэй. Энэ асуудлыг бид CELL функцийн тусламжтайгаар шийдэж чадна. Жишээг үргэлжлүүлье. Манай жишээний хувьд A12 нүдийг сонгосон байгаа бөгөөд CELL функцийн үр дүнг H3, H4 нүдэнд харуулая.

H3 нүдэнд =CELL(“row”)H4 нүдэнд =CELL(“col”)

Бид CELL функцийн тусламжтайгаар сонгогдсон нүдний мөр, баганын индексийг тодорхой болголоо. Одоо тус мэдээллийг ашиглан INDEX функцээр B2:F5 мужийн мэдээллийг томьёолж оруулая.

  1. C2 =INDEX(A8:G36,H3-7,1)
  2. C3 =INDEX(A8:G36,H3-7,2)
  3. C4 =INDEX(A8:G36,H3-7,3)
  4. C5 =INDEX(A8:G36,H3-7,5)
  5. F2 =INDEX(A8:G36,H3-7,5)
  6. F3 =INDEX(A8:G36,H3-7,6)
  7. F4 =INDEX(A8:G36,H3-7,7)

Дээрх томьёоллыг оруулснаар B2:F5 мужид Сонгогдсон A12 нүдэнд харгалзах мөрийн дагуух утгууд орж ирнэ. Ингээд бид тухайн нэг тохиолдолын мэдээллийг өгөгдсөн хүснэгтэнд оруулж ирлээ. Одоо тэгвэл А9 нүдийг сонгоход A9 нүдэнд харгалзах утгууд дээрх хүснэгтэнд орж ирэх ёстой. Туршилт хийж үзье.

Туршилтын үр дүнд А9 нүдний утга хүснэгтэнд ч орсонгүй. H2, H3 нүдний утга ч хөдөлсөнгүй. Тэгэхээр хэрхэн яаж эдгээр утгуудыг хөдөлгөх бэ гэсэн асуулт гарч байна. Excel программын хувьд эдгээр утгуудыг хөдөлгөхийн тулд А9 нүд рүүгээ курсороор орж (Double Click), Enter товч дарах замаар утгуудыг хөдөлгөдөг. Манай жишээний хувьд A9 нүд рүү (Double Click) ороод ENTER товч дарж үзье.

Үр дүнд A9 нүдний утгууд өгөгдсөн хүснэгтэнд орж, H2, H3 нүдний утгууд сонгогдсон нүдний мөр баганын индексийг гаргаж ирсэн байна. Тэгэхээр бидний энэхүү үйлдэл хэт механик байна. Заавал сонгогдсон нүд рүү гээ орж байж үр дүнг гарган авч байна. Бидний туйлын зорилго бол мэдээлэлэ сонголоо, сонгогдсон мэдээлэлд харгалзах утгууд хүснэгтэнд гарч ирэх явдал юм.

Тэгвэл энэ асуудлыг бид бяцхан VBA код бичих замаар шийдэж чадна. Үүний тулд тухайн sheet-ний нэр дээр хулганын баруун товчийг дарж, View Code коммандыг өгнө. Үүний үр дүнд VBA код бичих цонх нээгдэнэ.

Үүсэх цэснээс дараах зурагт үзүүлсэн сонголтыг хийнэ.

Үүсэх дэлгэцэнд дараах кодыг бичиж оруулна.

Эцэст нь VBE программыг хааж, Excel программ руу шилжинэ. Одоо та бүхэн мэдээлэл агуулсан мужаас дурын нэг мэдээлэл бүхий нүдийг сонгож үзээрэй. Үр дүнд сонгогдсон мэдээлэлд харгалзах бүх мэдээлэл дээрх хүснэгтэнд орсон байх болно.

Асуудлыг ингээд л шийдчихлээ. Амархан байна уу. Гэхдээ бидний хийсэн энэ загварт дутагдалтай тал байгаа. Учир нь A8:G16 мужаас бусад мужийг сонгож үзье.  Жишээлбэл A1 нүдийг сонгож үзье. Үр дүн дараах байдалтай харагдана.

Учир нь сонгогдсон нүдэнд ямар нэг утга байхгүй учраас алдаа зааж байна. Энэхүү алдааг бид дараах томьёогоор залруулж болно. Үүнд:

  1. C2 =IF(OR(H3<8,H4>7),””,INDEX(A8:G36,H3-7,1))
  2. C3 =IF(OR(H3<8,H4>7),””,INDEX(A8:G36,H3-7,2))
  3. C4 =IF(OR(H3<8,H4>7),””,INDEX(A8:G36,H3-7,3))
  4. C5 =IF(OR(H3<8,H4>7),””,INDEX(A8:G36,H3-7,5))
  5. F2 =IF(OR(H3<8,H4>7),””,INDEX(A8:G36,H3-7,5))
  6. F3 =IF(OR(H3<8,H4>7),””,INDEX(A8:G36,H3-7,6))
  7. F4 =IF(OR(H3<8,H4>7),””,INDEX(A8:G36,H3-7,7))

Энэ томьёолол нь сонгогдсон нүдний байршлын индекс нь өгөгдсөн мужаас хэтэрсэн тохиолдолд ажиллахгүй гэсэн агуулагтай томьёолол юм. Зиак ингээд асуудал шийдэгдлээ. Судлаад байж дээ залуучууд. Та бүхэнд асуудлыг шийдэх өөр ямар гарц, санаа оноо байна. Харамгүй хуваалцаарай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

    1. Хаха энэ файлыг чинь авмаар байна гэнэ үү ингэж далий байж болохгүй ээ.

  1. Мэдээлэл ихтэй файл дээр гацаа үүсгэдэг шүү

  2. Энэ файлыг чи авч болох уу? дагаад хийсэн чинь сүүлд толгой эргэчихлээ

  3. Баярлалаа дараагийн хичээлүүд хурдан оруулаарай. Эксэлийн нэг ном захиалсан эргэж холбогдохгүй юм. яах вэ

  4. Дараагийн хичээлүүдээ хурдан оруулаарай. Эксэлийн ном захиалсан холбогдохгүй юм. яах вэ

  5. Мундаг залууд баярлаж явдаг шүү.Яг л багш хүний өгөөмөр зангаар өөрийн мэдэх бүхнээ хуваалцдагт тань гүнээ талархаж байна.Таныг – Эчнээ ангийн багш, онлайн сургалтын багш, зайны сургалтын багш ч гэж нэрлэмээр юм уу, ямарч байсан багшаа гэж хүндэтгэн дуудмаар санагддаг. Баярлалаа. Улам их амжилт хүсье.

  6. ашгүй нэг сайт руугаа орж мэдээлэл нэмлээ. Баярлалаа

  7. Bayarlla unuudur shineer Cel function surlaa.

    Ashiglah gej baiga humuust byatsxan saijrulalt

    IFERROR nemj bichvel husnegtees doos songhod alda butsahgui baih bolomjtoi.
    Deer ni H1<=13 deer tentsuug oruulval garchiga songohod garah aldaag arilgaj bolno.

    =IFERROR(IF(OR(H14),””,INDEX(A14:D17,H1-13,3)),””)

Холбоотой нийтлэлүүд