Танилцуулга
Харилцагч руу бүтээгдэхүүний танилцуулга, үнийн санал гэх мэт мэдээлэл явуулахад бүтээгдэхүүний нэрийг зургийн хамт хүснэгтэнд оруулж явуулах хэрэгцээ шаардлага гардаг. Үүнийг Excel программ дээр ч хийж болдог, Word программ дээр ч хийж болдог. Гэхдээ хүмүүс ихэвчлэн гар аргаар энэ хүснэгтийг бэлтгэдэг. Тодруулбал интернэтээс зураг татаж аваад, засварлаж танилцуулгадаа оруулдаг. Харин энэ үйлдлийг URL Converter хэмээх энэхүү файл тодорхой хэмжээнд хөнгөвчилж магадгүй юм. Хэрхэн ашиглах талара одоо тайлбарлая.
Бидэнд дараах зурагт үзүүлсэн URL хаяг өгөгдсөн байна. Энэ URL хаяганд байгаа зургийг Excel программд оруулж ирэх шаардлага гарсан.
Үүний тулд зүүн дээд буланд байрших URL Converter комманд дээр дарахад муж оруулах InputBox гарч ирэх ба тус цонхонд URL хаяг агуулсан мужийг оруулна. Манай жишээний хувьд D1:D4 муж болно. Ингээд OK коммандыг өгөхөд тухайн URL хаяганд агуулагдах зурагнууд URL хаягны хажууд буюу E1:E4 мужид орж ирэх болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Reviews
Сэтгэгдэл байхгүй байна.