Танилцуулга
“Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал” хэмээх энэхүү ном маань компанийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргах процессыг Excel программ дээр хэрхэн томьёолж, загварчилдаг талаар өгүүлсэн ном юм. Энэхүү ном маань А4 (бичгийн цаасны хэмжээ)-ийн хэмжээтэй, 180 хуудастай бүтээл болсон. СТЕЗ ном маань нийт 9 хэсэгтэй ба эдгээрээс 7 хэсэг нь өөр хоорондоо холбоотой учраас загварчлалыг номонд бичсэн дэс дарааллаар хийж гүйцэтгэх ёстой. Эцсийн үр дүнд загварчлал маань нэгэн цогц загвар болж, бидний хийж буй САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН EXCEL ЗАГВАР маань бэлэн болно.
Загварчлалд агуулагдах зарим нэг хүнд техникүүдийг видео байдлаар дүрсэлж, номонд CD хэлбэрээр хавсаргасан болно. Мөн загварчлалд ашиглагдах томьёоллуудыг загварчилж, тусгайлан Excel файлд оруулж, бэлтгэсэн. Иймээс загварчлалын томьёо тооцоолол хийж байхдаа ямар нэгэн алдаа гаргах эрсдлээс хамгаалагдах болно. Эцэст нь ямар ч алдаагүй загварчлагдсан, ашиглахад бэлэн болсон FRME Excel файлыг хавсаргасан болно.

Та энэхүү номыг худалдаж авахыг хүсвэл сайтын онлайн төлбөр тооцооны системийг ашиглаж болно. Эсвэл 91912010, 88880946 утсанд холбогдож ном худалдан авах захиалга өгч болно.
1. Өмнөх үг
2. Номны тухайд
3. EXCEL программ дахь загварчлал ба загварын танилцуулга
Excel программ дахь загварчлал
Загварын танилцуулга (Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал)
4. Загварчлалын бэлтгэл ажил ба дансны төлөвлөгөө
Загварчлалын бэлтгэл ажил буюу формат
Загварчлалд ашиглагдах дансны төлөвлөгөө
5. Динамик мужийн загварчлал
Динамик мужийн загварчлал
Нэр өгч хадгалах энгийн мужууд
Динамик муж үүсгэх техник
6. АСС хуудасны загварчлал
Шинэ данс үүсгэх процессыг загварчлах
Шинээр үүсгэсэн дансны мэдээллийг гүйлгээ балансад оруулах загварчлал
Acc хуудсанд гүйлгээ татах процессыг загварчлах
Acc хуудсанд үүссэн дансны мэдээллийг эрэмбэлэх
Acc хуудасны формат загварчлал
Acc хуудасны хамгаалалт ба аюулгүй байдал
Acc хуудсан дахь загварчлалын өргөтгөл
Acc хуудастай ажиллах техникийн зөвлөмж
7. GL хуудасны загварчлал
Ерөнхий журнал ба гүйлгээ хийх талбар
Хуулга гаргах процессыг загварчлах
Ерөнхий журналд бичигдсэн гүйлгээг эрэмбэлэх
Дансны лавлагааны хэсгийг загварчлах
GL хуудасны формат загварчлал
GL хуудасны хамгаалалт ба аюулгүй байдал
GL хуудасны өргөтгөл
GL хуудастай ажиллах техникийн зөвлөмж
8. СТ (1-4) форматад ACC хуудаснаас үлдэгдэл татах загварчлал
Acc хуудаснаас СТ (1-4) тайлан татах загварчлал
Acc хуудаснаас СТ 1 тайлан татах загварчлал
Acc хуудаснаас СТ 2 тайлан татах загварчлал
Acc хуудаснаас СТ 3 тайлан татах загварчлал
Acc хуудаснаас СТ 4 тайлан татах загварчлал
9. Загварын хэрэглээ ба техникийн зөвлөмж

Reviews
Сэтгэгдэл байхгүй байна.