Үнэ: 50,000

“EXCEL Эксперт №1” хэмээх энэхүү ном маань Excel программын функцийн хэрэглээ ашиглалтын талаар өгүүлсэн, Excel программ дээр АХИСАН ТҮВШНИЙ ТОМЪЁО бичиж сурах хүсэл, эрэмэлзэлтэй хүмүүст зориулсан ном юм. Тодруулбал Excel программ дээр томъёо бичих арга барилд суралцах, хоёр ба түүнээс дээш функцийг холбож ахисан түвшний томъёо бичих суурь зарчмыг ойлгох, үндсэн техникийг эзэмших талаар бичсэн ном болно. Мөн уг номонд томъёолол ашиглаж, жижиг хэмжээний Excel загвар хэрхэн хийдэг талаар бичсэн.

Үнэ: 40,000

Функц-XL хэмээх энэхүү ном маань Excel программд агуулагдах функцүүдийн (130 орчим функц) хэрэглээ, ашиглалтын тухай өгүүлсэн ном юм. Уг ном нь Excel программ дээр ажиллаж сурахыг хүсч байгаа мянга, мянган Excel хэрэглэгч нарт зориулсан анхан шатны мэдлэг, Excel томъёоллыг гүнзгийрүүлэн судлахыг хүсч байгаа зуу, зуун Exceler-үүдэд зориулагдсан билээ. Энэхүү бүтээл маань таны үнэнч туслах, ширээний ном болно гэдэгт миний бие итгэлтэй байна.