Мөр ба багана (row & column)

Хүснэгтэн төрлийн бүх программын хамгийн нийтлэг шинж бол МӨР, БАГАНА-н индекс буюу нэршил (мэргэжилийн хэллэгийг мэдэхгүй болохоор шууд зохиогоод биччихлээ. Ойлгоно гэдэгт найдаж байна). Өөрөөр хэлбэл MS Excel программын хувьд мөрийн дугаар, баганын үсгэн тэмдэглэгээ юм. Бид эдгээр мөр баганын индексийг нүдээр харах замаар тодорхойлж болох боловч MS Excel программ дээр хэрхэн тодорхойлохыг тэр бүр мэддэггүй. Хэдийгээр эдгээр функцүүдийг Excel программ хэрэглэгч нар өргөн хэрэглэдэггүй боловч

Доллар ($) Like F4

Бид өмнөх нэгэн бичлэгт MS Excel программд доллар $ тэмдэглэгээг хэрхэн ашиглах талаар авч үзсэн билээ. Одоо $ тэмдэглэгээний хэрэглээг хэрхэн хялбаршуулах талаар бяцхан зөвлөмжийг оруулахаар шийдлээ. Бид аливаа томьёонд $ тэмдэглэгээг оруулахын тулд нэгдүгээрт үсгийн фонт Англи хэл дээр байх ёстой. Хоёрдугаарт Shift товчийг ашиглах шаардлагатай. Өөрөөр хэлбэр Shift товч, keyboard-н 4 товчийн хослолоор $ тэмдэглэгээг гаргаж ирдэг. Тэгвэл одоо заавал дээрх үйлдлүүдийг хийхгүйгээр

Transpose буюу хөрвүүлэлт

Бидэнд босоо хэлбэрээр өгөгдсөн мэдээлэл байна. Үүнийг хэрхэн хөрвүүлж, хөндлөн хэлбэрт оруулах тухай авч үзье. Энэхүү үйлдлийг цаашид хөрвүүлэлт гэж нэрлэе. Мэдээж зарим Excel хэрэглэгч нарт энэхүү нийтлэл хэтэрхий энгийн байж магад. Гэхдээ энэ талаар мэдэхгүй нэг нь бас байгаа байх. Хөрвүүлэлтийг үндсэндээ хоёр аргаар хийх боломжтой. 1-рт Paste Special коммандыг ашиглах замаар. 2-р MS Excel программын TRANSPOSE функцийг ашиглах замаар хөрвүүлэлтийг шийдэж болно.

$$$-Долларжилт-$$$

Зиа Монгол долларжоод байна ногоонжоод байна гэх уулга алдалтыг та бүхэн ам.долларын ханш өсөх бүрд сонсдог байх. Энэ үед амтай бүхэн доллар ярьж хэвлэл мэдээллийн хэрэгслээр од болтлоо гардаг. Гэхдээ би энэ удаад ам.долларын талаар ярих гэсэнгүй. Та бүхэн ч энэ нэрнээс сүрдэх хэрэггүй. Энэ бол зүгээр MS Excel программд ашиглагддаг Долларын тэмдэглэгээ. Энэхүү доллар тэмдэглэгээний талаар Excel хэрэглэгч нар маань ерөнхийдөө мэддэг. Гэхдээ мэдэхгүй нэгэнд нь хэрэг болж магад гэсэн үүднээс энэхүү бичлэгийг орууллаа.

OFFSET функц

Дайн байлдаантай кино үзэж байхад цэргийн операторууд эсвэл холбоочингууд дайсны байршлыг уртраг өргөрөгийн солбилцолоор бөмбөгдөгч онгоц эсвэл их бууч нарт мэдээлдэг. Харин мэдээллийг авсан цэргүүд тухайн цэг дээр дайралтыг хийдэг. Иймэрхүү дүр зураг байлдаантай кино болгон дээр ажиглагддаг. Үүнийг ярьдаг учир нь үүнтэй төстэй MS Excel программын нэгэн функцийг танилцуулах зорилготой юм. Энэ бол Offset функц. MS Excel программын Offset функцийг Excel хэрэглэгч нар төдийлөн их хэрэглэдэггүй