Баярлалаа Б.Сонинхангай (Анхны тоо шалгагч)

Та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргье. Би нилээд дээр буюу 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Анхны тоог хэрхэн олох талаар хэн нэгнээс асуусан тухай нийтлэл оруулж байсныг та бүгд санаж байгаа байх. Энд дарж тус нийтлэлийг үзэж болно. Харин манай сайтын зочин Б.Сонинхангай өгөгсдөн тоо анхны тоо мөн эсэхийг шалгадаг нэгэн VBA кодыг оруулсан байна. Анхны тооны талаар онолын хэсгийг товчхон дурьдая. Тиймээс тус VBA кодыг хэрхэн ашиглах талаар өнөөдрийн нийтлэлдээ авч үзэх болно.

Давхардалыг арилгагч буюу Remove Duplicates

Сайн байцгаануу эрхэм хүндэт нөхдөө. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Манай сайтын зочид маань ойрын үед MS Excel программын Data цэсний талаар их асуух боллоо. Энэ нь ч аргагүй биз. Учир нь MS Excel программын Data цэсэнд маш чухал чухал функцүүд байдаг. Гэхдээ би Data цэсний зарим хэрэгслүүдийн талаар тийм ч сайн мэдлэгтэй биш. Гэхдээ яахав ойр зуур хэрэглэдэг хэрэгслүүдийнхээ талаар товчхон ч гэсэн оруулая гэж бодлоо. Ингээд энэ удаад MS Excel программын Data цэсний Data tools

Өгөгдсөн нэр бүхий Sheet-үүдийг шинээр үүсгэх техник

За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Мэдээлэл оруулаагүй нилээд удсан байна. Намрын налгар өдрүүд эхлээд хүн болгон л ажил энээ тэрээ гээд гүйлдэж байна. Зуны амралтын шок одоо л гарч байх шиг байна да хэ хэ. Зиа өнөөдрийн нийтлэлээр бид өгөгдсөн нэр бүхий sheet-үүдийг хурдан хялбар аргаар хэрхэн үүсгэх талаар авч үзэх болно. Бид шинээр MS Excel программд Sheet нэмэхдээ эхлээд шинэ Sheet-ээ үүсгээд дараа нь үүсгэсэн шинэ Sheet-нхээ нэрийг өгдөг. Энэ талаар MS Excel хэрэглэгч нар маань бараг бүгд мэднэ байхаа.

Матрицын алгебрт MS Excel программ ашиглах нь

Анх оюутан болж нэгдүгээр курсд ороход хамгийн анхны хичээл дээд математикийн хичээл орж байж билээ. Дээд математикийн багш маань Цоодол хэмээх нэг жижигхэн биетэй найстай багш байдаг. Хурдан яриатай болохоор хэлж байгаа үгсийг нь гүйцэж сонсоно гэдэг туйлын бэрхтэй байдаг байсан. Дээд математикийн хамгийн анхны сэдэв Матриц гэсэн сэдэв байсан. Энэ сэдэв тухайн үедээ маш сонирхолтой байсан боловч Матриц бодох аргачлал нь туйлын их гар ажиллагааг шаардаж байсан.

Урвуу VLookup

Бид өмнө нь VLOOKUP функц түүнийг хэрхэн ашиглах талаар нэгэн нийтлэлийг оруулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хэрэв та бүхэн энэ функцийн талаар олж уншаагүй байгаа бол энэ нийтлэлийг уншихаас өмнө нэг ороод харчихад илүүдэхгүй байх. VLOOKUP функц нь хайхаар зааж өгсөн утгыг өгөгдсөн хүснэгтийн эхний багана дотроос хайн олж, олсон утгад харгалзах өгөгдлийг дараагийн багануудаас тодорхойлдог функц юм. Энэ талаар товчхон жишээгээр авч үзье. Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.