EXCEL программд мөнгөний ирээдүйн үнэ цэнийг тооцоолох нь

За өнөө орой ч сайхан завтай байна. Ганц сайхан нийтлэл оруулчихаад унтья байз. Бид өмнө нь та бүхэнд Мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцоо гэсэн нийтлэлийг толилуулж байсныг санаж байгаа байх. Тус нийтлэлээр мөнгөний үнэ цэнийг хэрхэн тооцдог тухай, мөн банк таны хадгалуулсан мөнгөнд хэрхэн хүү бодож өгдөг талаар товчхон дурдсан билээ. Та бүгд энэхүү нийтлэлтэй холбоотой материалыг ЭНЭ линкээс үзэж болно. За ингээд энэ сэдэвтэй холбоотой нэгэн нийтлэлийг оруулая.

Өгөгдсөн 2 листэнд давхардсан утга хэдэн ширхэг байна бэ?

Ижил агуулгатай хоёр листийг өөр хооронд нь харьцуулна гэдэг бол туйлын хүнд асуудал. Ялангуяа лист дэхь мэдээлэл их хэмжээтэй байвал бараг бүтэшгүй асуудал болдог. Ер нь листийг харьцуулах гол зорилго нь харьцуулж буй хоёр листэнд ижил, давхардсан мэдээлэл байгаа эсэхийг тодорхойлоход оршдог. Тэгэхээр танд 2 листийг харьцуулах зайлашгүй шаардлага гарсан бол та юуны өмнө давхардсан мэдээлэл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт хичнээн ширхэг мэдээлэл

Тэгш үү? сондгой юу?

Бид өмнө нь өгөгдсөн тоог анхны тоо мөн үү биш үү гэдгийг хэрхэн шалгах тухай нийтлэлийг оруулж байсан билээ. Харин өнөөдрийн нийтлэлээр өгөгдсөн тоо тэгш тоо юу эсвэл сондгой тоо юу гэдгийг хэрхэн шалгах талаар авч үзэх болно. Мэдээж өгөгдсөн тоог тэгш, сондгой эсэхийг шууд нүдээр хараад хэлж болно. Харин MS Excel программаар өгөгдсөн тооны тэгш, сондгойг хэрхэн шалгадаг бэ гэсэн асуудал тодорхой бус байна. Үүнийг шалагадаг функц ч MS Excel программд байдаггүй юм байна.

Мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцоо

За өнөөдөр та бүхэнд мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцооллын талаар нэгэн нийтлэл оруулахаар шийдлээ. Манай сайтын нэгэн зочин биднээс "Ихэнх банкуудын хадгаламжийн хүү жилийн эцэст дансанд нь нэмэгдэх буюу хүүгийн хүү сар бүр бодогддохгүй 12 сард нэг удаа бодогддог. Сар бүр 100,000 төгрөг хадгаламжиндаа хийвэл 30 жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ? (excel дээр хялбар олдог функц байдаг юм болов уу? FV нь хүүгийн хүү бодоод байх юм)" гэсэн асуултыг асууж байх юм.

Excel программ дээр BULLET хийх аргачлал

За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр жоохон бичиг хачиг төлөвлөж, ийш тийш нь явуулах гээд ажил ихтэй байлаа. Ер нь албан бичиг боловсруулна гэдэг бол маш хэцүү ажил гэж би хувьдаа боддог. Албан бичгийн соёл нь нэг талаас аливаа байгууллагыг үнэлж, дүгнэх анхны шалгуур болдог бол нөгөө талаас албан бичиг нь үг үсгийн алдаа ихтэй, найруулга зүй алдагдсан байх нь өөрийн ажиллаж буй байгууллага, компани доромжилсон эсвэл бичиг хүргүүлж буй компаниа үл хүндэтгэсэн байгааг илэрхийлдэг.