Мэдээллийг Drop Down листээр шүүх

Та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргье. Ажил хөдөлмөрүүд нь сайн л биз дээ. Ойрын өдрүүдэд гадаа дулаараад сайхан л байна. Гэхдээ маргааш цас орж магадгүй юм шиг байна да. Тэнгэр бүүдийгээд л нэг л цас орох шинжтэй. Ойрд нэгэн жижигхээн компанийн санхүүг төвөхнүүлэх гээд жоохон ажил ихтэй байлаа. Долоо хоногтоо л нэг нийтлэл бичиж байна да. Гэхдээ яахав хоосон байснаас л дээр байх. Та бүгд өмнөх нийтлэлүүдээ уншаад, судлаад, туршаад байж байгаа байлгүй дээ. За ингээд гол асуудалдаа орцгооё.

Графикт динамик хаяг оруулах техник

Сайн байцгаануу эрхэм хүндэт уншигч зочидоо. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү. Миний хувьд сайхан л шинэллээ. Хөдөө гадаагуур их явлаа. Олз омог ч их хураалаа. Миний хамгийн дуртай баяр бол яах аргагүй цагаан сар юм. Бага байхаасаа л энэ баярыг их хүлээдэг байж билээ. Баяр ойртох тусам шөнө нойр хүрэхгүй их догдолдог байж билээ. Ээж аав маань ч их өргөн тэмдэглэдэг. Энэ л баяраар ах дүү хамаатан садныдаа очих юм даа. За ингээд өнөөдрийн нийтлэлээ та бүхэнд танилцуулья.

Тоо бодлого-2 (Зохиомол дунджийг тодорхойлох)

Амралтын өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдээр та бүхэндээ MS Excel программ дээр хэрхэн тоо боддог талаар танилцуулья гэж бодлоо. Тоо бодлого гэхээр та бүгд нөгөө математикын айхтар айхтар хэлбэр дүрс нь мэдэгдэхгүй томьёо функцүүд гэж ойлгож болохгүй шүү. Зүгээр л амьдрал дээр өдөр тутам тулгардаг тооны талын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай л энд өгүүлэх болно. Өчигдөр та бүхэнд нэгэн компанийн автомашины түрээсийн тооцоог MS Excel программын функцүүдийг ашиглан хэрхэн хийх тухай нийтлэл бичсэн.

Тоо бодлого-1 (Түрээсийн тооцоо)

За та бүхэндээ өглөөний мэнд хүргье. Амралтын өдрүүд эхэлж байна. Иймээс нэг сайхан тоо бодоё гэж бодлоо. Ер нь Excel программын нэг гол үүрэг бол тооцоолон бодох процессийг хялбаршуулах явдал юм. Иймд энэхүү гайхамшигтай чадварыг нь ашиглах зорилгоор нэгэн хялбархаан Excel бодлогын тавилыг зохиоё. Нэгэн тээвэрийн компани нийт 242 машинтайгаар үйл ажиллагаагаа эрэхлэн явуулдаг. Тэдгээр машинуудынхаа 24-ийг нь бусдад түрээслэн ашиглуулдаг бөгөөд тухайн нэг сарын түрээсийн үнэ нь түрээслэгчийн тухайн сард явсан

DSUM функц VS SUM & IF

Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргье. Шинэ нийтлэл оруулалгүй нилээд удлаа. Иймээс өнөөдөр нэгэн шинэ мэдээлэл оруулая гэж бодлоо.Бид бүгд өмнө нь SUM IF функцүүдийг хэрхэн хослуулж хэрэглэх талаар 2 бүлэг нийтлэл оруулж байсаныг та бүгд сайтар санаж байгаа байх. Хэрэв энэ талаар мэдээгүй хүн байвал ЭНЭ линкээр орж үзээрэй. Ер нь бол одоо бичих гэж буй нийтлэл маань тэрхүү нийтлэлтэй зарчмын хувьд адил юм. Гэхдээ ашиглахад илүү хялбар, илүү үр дүнтэй аргын талаар авч үзэх болно.