OptionBox-оор мужийн форматыг удирдах нь

Оройн мэнд залуучууд. Та бүхэн сайхан амарч байна уу. Гадаа ч жавар тачигнаж байх шиг байна даа.  Энэ өвөл ч ёстой өвөл шиг өвөл болох шинжтэй. Цас ихтэй ч утаа багатай сайхан өвөл болох юм шиг санагдаад байна. За энэ ч яахав. Өнөөдөр хэдүүлээ нэг жижигхээн загвар хийж сурцгаая. Энэ маань ямар загвар бэ гэхээр бид OptionBox-оор мужид агуулагдаж буй тоон мэдээллийг тоон форматаар харах уу? эсвэл хувь буюу процент форматаар харах уу? гэдгийг удирддаг жижиг хэмжээний Excel загварчлал хийх юм. Хэрхэн яаж хийх талаар одоо бүгдээрээ авч үзье.

Бидэнд дараах зурагт үзүүлсэн тоон мэдээлэл өгөгдсөн байна.

Энэхүү мэдээллийг зурагт үзүүлсэн хэлбэрээр харах уу? эсвэл процент хэлбэрт шилжүүлэн харах уу? гэдэг сонголтыг хийдэг удирдлагын хэсгийг оруулая.

Юуны өмнө бид Developer цэсний Insert/Form Controls цэснээс 2 ширхэг OptionBox-ийг Sheet-нд оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүсгэсэн хоёр OptionBox-ийг дараах зурагт үзүүлсэнтэй адилаар нэрлэнэ.

Үүний дараагаар аль нэг OptionBox дээр хулганын баруун товчийг дарах замаар Format Control … коммандыг өгнө.

Үүний үр дүнд Form Control цонх нээгдэх ба тус цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийж, OK коммандыг өгнө.

Энэ нь OptionBox болон B1 нүд хоёрыг холбож буй үйлдэл юм. Та бүхэн одоо үүсгэсэн OptionBox дээр дарахад B1 нүдний утга 1 эсвэл 2 гэж ээлжлэн өөрчлөгдөх болно. Туршаад үзээрэй.

Одоо B1 нүдний утганд үндэслэн Conditional Formatting хэрэгслийг мужийн формат удирдлаганд ашиглах болно. Үүний тулд бид нэн тэргүүнд A1:A10 мужийг сонгоно. Үүний дараагаар Home/Conditional Formatting цэснээс New Rule… сонголтыг хийнэ. Үүний үр дүнд New Formatting Rule цонх нээгдэх ба тус цонхонд дараах зурагт үзүүлсэн томъёоллыг оруулна.

=$B$1=1

Мөн New Formatting Rule цонхноос Format… коммандыг өгнө. Үүний үр дүнд Format Cells цонх нээгдэх ба тус цонхонд мөн дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийж өгнө. Ингээд OK коммандыг өгнө. Format Cells цонх хаагдана.

Мөн New Formatting Rule цонхноос OK коммандыг өгнө. Ингээд бидний загвар ажиллахад бэлэн болно. Одоо загварыг ажиллуулж үзье. Процент хэлбэрээр харах гэсэн коммандыг өгөхөд A1:A10 мужийн тоон утга процент хэлбэрээр харагдана. Эсрэгээрээ Тоон утгаар харах гэсэн коммандыг өгөхөд A1:A10 мужийн утга тоон хэлбэрээр харагдах болно.

Та бүхэнд амжилт хүсье. Туршаад үзээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд