Option button-ийг томьёотой хослуулах нь

За эрхэм хүндэт Exceler-үүдэд амралтын өдрийн мэндийг хүргье. Манай EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ семинар маань өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Хүрэлцэн ирсэн бүх Exceler-үүддээ баярлалаа. Өнөөдөр амралтын өдөр учраас нэгэн нийтлэл бичихээр шийдлээ. Энэ бол Developer цэсэнд агуулагдах Control хэрэгсэлүүдийн нэг болох Option Button-ийг Excel программын томьёо функцүүдтэй хэрхэн хослуулж болдог талаар өгүүлсэн нийтлэл юм. Та бүхэн Developer цэсэн дэхь эдгээр хэрэгсэлүүдийг (Checkbox, Optionbox, Button) зөвхөн VBA кодчлол, Excel автоматжуулалтанд ашигладаг гэж төсөөлж байна уу. Хэрэв тэгж ойлгож байгаа бол та эндүүрсэн байна. Эдгээр хэрэгсэлүүдийг Excel программын томёололд маш өргөн ашигладаг. За ингээд нийтлэлээ эхлье.

Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.

Option_2А багананд өгөгдсөн мэдээлэлд боловсруулалт хийж, C1 нүдэнд нийт дүн, дундаж утга гэсэн хоёр үзүүлэлтийг гаргах шаардлагатай болсон гэж үзье.  Өөрөөр хэлбэл тодорхой нэг коммандыг өгөхөд дундаж утга эсвэл нийлбэр гарах байдлаар загварчлахыг хүссэн. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоо бичие.

Юуны өмнө бид Excel программын Developer цэснээс 2 ширхэг Option Button-ийг оруулж ирнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Option_3Үүсгэсэн 2 ширхэг Option Buton-ийн нэрийг харгалзан “Нийлбэрийг тодорхойлох”, “Дундаж утгыг тодорхойлох” гэсэн нэрсийг өгнө. Нэрийг солихдоо тухайн нэг Option Button-ийг идэвхжүүлж, хулганын баруун товчийг дарах замаар Edit Text коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Option_4

Дараагийн алхамд аль нэг Option Button-ийн Cell Link холбох нүдийг зааж өгнө. Ингэснээр тухай Option Button сонгогдсон байна уу эсвэл эс сонгогдсон байна уу гэдгийг тухайн нүдний утга илэрхийлнэ. Cell Link-ийг сонгохдоо аль Option Button-ийг идэвхжүүлж, хулганын баруу товчийг дарах замаар Format Control… гэсэн коммандыг өгнө. Үүний үр дүнд Format Control гэсэн цонх нээгдэх ба тус цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийж өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Option_5Ингээд OK коммандыг өгнө. Үүний үр дүнд үүсгэсэн хоёр Option Button маань 1, 2 гэсэн индексээр B1 нүдтэй холбогдосн байх болно.

Option_6Одоо С1 нүдэнд B2 нүдний утгаар нөхцөлдүүлэн дараах томьёог бичнэ.

=IF(B1=1,SUM(A1:A15),IF(B1=2,AVERAGE(A1:A15),0))

Энэхүү томьёон хэрэв B1 нүдний утга 1-тэй тэнцүү бол SUM(A1:A15) томьёо ажиллана. Хэрэв B1 нүдний утга 2-тай тэнцүү бол AVERAGE(A1:A15) томьёо ажиллана гэсэн агуулгатай. Үүний үр дүнд бидний загвар дараах байдалд шилжинэ.

Option_7“Нийлбэрийг тодорхойл” гэсэн Option Button-ийг дарахад C1 нүдэнд A багана дахь утгуудын нийлбэр тодорхойлогдоно. Харин “Дундаж утгыг тодорхойл” гэсэн Option Button-ийг дарахад C1 нүдэнд A багана дахь утгуудын дундаж утга тодорхойлогдоно. За ингээд та бүхэн энэ загварыг өөрсдөө нэг хийгээд үзээрэй. Танд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. DAJGUI YUMAA TAALAGDLAA. DAGAJ HIIJ UZEH GSN CHIN MY EXCEL-D DEVELOPER GJ TSES BDAGGUIEE.

Холбоотой нийтлэлүүд