За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр жоохон бичиг хачиг төлөвлөж, ийш тийш нь явуулах гээд ажил ихтэй байлаа. Ер нь албан бичиг боловсруулна гэдэг бол маш хэцүү ажил гэж би хувьдаа боддог. Албан бичгийн соёл нь нэг талаас аливаа байгууллагыг үнэлж, дүгнэх анхны шалгуур болдог бол нөгөө талаас албан бичиг нь үг үсгийн алдаа ихтэй, найруулга зүй алдагдсан байх нь өөрийн ажиллаж буй байгууллага, компани доромжилсон эсвэл бичиг хүргүүлж буй компаниа үл хүндэтгэсэн байгааг илэрхийлдэг. Ийм учраас байгууллагын удирдлагууд албан бичгийн найруулга зүй, үг үсгийн алдааг сайтар хянаж байж байгууллагаас гаргадаг.
Анх ажилд ороод нэг бичиг төлөвлөх гэж нилээдгүй хугацааг авдаг байлаа. Дарга, захирал дээр ороод хэд ч дахин буцдаг байв бүү мэд. Анхдаа би бичгийн агуулга, ерөнхий санаа нь орсон байхад юуг нь ингэж дахин дахин буцааж, илүү дутуу үг нэмж, хасч, засдаг байнаа гэж дотроо даргадаа их ууралдаг байж билээ. Харин хожим нь албан бичгийн нарийн нандин зүйлсийг ухаарч, албан бичгийн төсөл дээр засвар орох тоолондоо өөрийгөө голж, ганцхан бичиг олигтойхон бичиж чадахгүй гэж өөрийгөө зэмэлдэг болсон доо.
Гэхдээ би одоохондоо тийм мундаг албан бичиг боловсруулж сураагүй байгаа. Эргэж, буцаж засвар оруулдаг хэвээрээ л байгаа. Та бүхэн ч анзаарч байгаа байх. Энэ сайтдаа бичсэн зарим нийтлэлүүд маань найруулга зүй болоод үг үсгийн алдаатай байгааг та бүхэн анзаарсан биз. Гэхдээ энэ нь та бүгдийг үл хүндэтгэхгүй байна гэсэн хэрэг биш шүү.
За за бүр бичих гэж байгаа нийтлэлээсээ бүр хадуурчихлаа. Одоо гол асуудалдаа ороё. Яагаад гэнэт албан бичиг рүү орчиховоо хэ хэ. Аан тийм өнөөдөр нэг албан бичиг MS Word программ дээр боловсруулж байхдаа хэд хэдэн зүйлийг тоочих шаардлага гарсан юм. Өөрөөр хэлбэл урдаа цэг тавиад л өгүүлбэрээ бичнэ. Тэгээд ахиад шинэ мөрнөөс цэг тавиад өгүүлбэрээ бичнэ. Та бүгд ойлгож байгаа биз дээ. Жишээгээр үзүүлье.
- Монгол
- Орос
- Хятад
- Солонгос
- Япон
- Америка
гэх мэтчлэн … Урд талын тэмдэглэгээг юугаар ч хийж болно. Үүнийг бид MS Word программ дээр хялбархаан хийдэг. Үүнийг хийдэг тусдаа хэрэгсэлүүрүүд MS Word программд байдаг. Харин энэ тэмдэглэгээг MS Excel программ дээр хэрхэн хийх талаар бодлоо. Үнэндээ MS Excel программд үүнийг хийдэг хэрэгсэл ч байдаггүй юм байна. Гэхдээ байж магадгүй. Мэддэг хүмүүс байвал хэлээрэй. Би л хувьдаа олж хараагүй.
Харин нэг аргыг оллоо. Бид MS Excel программ дээр дээрх тэмдэглэгээг оруулахын тулд MS Excel программын Format Cells-с Custom Format коммандыг ашиглана. Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.
Дээрх мэдээллийг доорх хэлбэрт оруулая.
Үүний тулд бид өмнө нь нийтэлсэн нэгэн нийтлэлийг саная. Перцентийг (%) сумаар илэрхийлэх техник энэ нийтлэлд сум гэсэн тэмдэглэгээг INSERT хуудаснаас хэрхэн оруулж байгааг хараарай.
- Бид үүнтэй адилаар • тэмдэглэгээг MS Excel программын C1 нүдэнд оруулсан.
- Үүний дараагаар A1:A10 мужийг сонгож, хулганы буруу талын товчийг дарж, Format Cells цонхыг нээнэ.
- Format Cells цонхны Custom хэсгийг сонгож, Custom хэсгийн Type нүдэнд • тэмдэгийг мөн @ гэсэн тэмдэгүүдийг доорх зурагт үзүүлсний дагуу оруулна.
Ингээд OK коммандыг өгөхөд сонгогдсон муж дээр Bullets орж ирэх болно. За та бүхэнд амжилт хүсье туршаад үзээрэй.
Сэтгэгдэл үлдээх
.@ iig yaaj type daa oruulsan be?
Keyboard-oosoo bichine. Shift+2 gesen tovchoor.
@ ig ni oruulj chadaj bgan. Ene tsegiig ni oruulj chadahguin yaaj oruulahuu?
ALT+7 гэж дарвал гараад ирнэ
Сайна уу. Alt+7 тухайн нэг нүдний хувьд гарна. Мужийн хувьд Alt+7 товчоор гарахгүй.