Бид ямар нэгэн төрлийн программууд дээр ажиллаж байх явцад Drop Down цэстэй байнга тулгардаг. Drop Down цэс гэдгийг мэрэгжлийн бус үгээр тодорхойлбол унждаг цэс буюу доош харсан сум дээр дарахад шаардлагатай өгөгдлүүд жагсаалтаар гарч ирдэг цэс юм. Жишээлбэл MS Excel программын үсгийн фонт сонгодог цэс, мөн үсгийн хэмжээ сонгодог цэс гээд Drop Down цэснүүд MS Excel программд маш олон байдаг. Ер нь Drop Down листийг ашигласнаар тухайн сонгогдсон нүдэнд буруу өгөгдөл орохоос сэргийлж чадна.
За ингээд Drop Down цэсний талаар ерөнхий ойлголттой болсон тул одоо Drop Down цэсийг MS Excel программд хэрхэн үүсгэдэг талаар авч үзье. Бидэнд дараах веб хуудасны Domain нэрнүүд өгөгдсөн байна.
Дээрх мэдээллийг ашиглан C1 нүдэн дээр MS Excel программын Data Validation-наар Drop Down листийг үүсгэе. Үүний тулд:
1-р алхам: C1 нүдийг сонгож, идэвхжүүлнэ.
2-р алхам: Data цэсний Data Tools хэсгээс Data Validation гэсэн товчийг дарж, Data Validation цонхыг нээнэ.
3-р алхам: Data Validation цонхны Settings хуудсыг сонгож, тус хуудаснаас дээр зурагт үзүүлсний дагуу Allow гэсэн Drop Down цэснээс List гэсэн сонголтыг хийнэ.
Тус цонхны Source нүдэнд =A1:A6 мужийг оруулна. Тус цонхонд Ignore blank, In-cell dropdown гэсэн хоёр check box байгааг анхаараарай.
Хэрэв Ignore blank check box идэвхгүй байгаа бол тухайн Source нүдэн дэх хоосон утгууд Drop Down листэнд орно. Харин эсрэгээрээ идэвхтэй байгаа бол тухайн Source нүдэн дэхь хоосон утгууд Drop Down листэнд орохгүй.
Эцэст нь OK комманд өгөхөд C1 нүдэнд Drop Down лист үүссэн байх болно.
Энэхүү Drop Down лист үүсгэх аргачлалын дутагдалтай тал нь тухайн Drop Down лист агуулсан нүд нь идэвхгүй байгаа нөхцөлд нүдэнд үл харагддаг. Энэ бид асуудлыг Form control ашиглан шийдвэрлэж чадна. Иймээс дараагийн хэсэгт бид Form control ашиглан Drop Down листийг хэрхэн үүсгэх талаар авч үзэх болно.
Сэтгэгдэл үлдээх
anhaan taalagdaj bn uur ushuu iluu iluu zuvulguu hergtei bn aa
Tanai xicheel ix taalgdaj bnaa, ajil deer ene metchilen ajlaa xunguvchlux asuudluud ix tularax ymaa
Bayrlalaa. heregtei medeelel oruulj tailbarlaj ugdugt uneheer talarhaj bnaa.
Хэрэгтэй хичээл заасанд талархлаа… Өөр sheet-нээс Drop down лист үүсгэсэн юм… Гэтэл файлаа хаагаад дахиад нээхээр тэр үүсгэсэн Drop Down list нь байхгүй болчихоод бх юм… Ямар тохиргоо нь орхигдоод байгаа юм бол?…
Маш чухал хичээлүүдээ үргэлжүүлээрэй. Одоо экселийн мөрийг хэрхэн хураадаг талаар оруулаад өгөөрэй. Нэмэх тэмдэгтэй болгоод эвхээд байдаг дээ :). Баярлалаа
Баярлалаа. Яг хэрэгтэй байсан зүйлээ мэдэж авлаа. Ойлгомжтой тайлбарласан байнаа. Дахиад олон зүйлийг үзэж судалнаа. Онлайн сургалтанд тань суунаа.