EXCEL программд мөнгөний ирээдүйн үнэ цэнийг тооцоолох нь

За өнөө орой ч сайхан завтай байна. Ганц сайхан нийтлэл оруулчихаад унтья байз. Бид өмнө нь та бүхэнд Мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцоо гэсэн нийтлэлийг толилуулж байсныг санаж байгаа байх. Тус нийтлэлээр мөнгөний үнэ цэнийг хэрхэн тооцдог тухай, мөн банк таны хадгалуулсан мөнгөнд хэрхэн хүү бодож өгдөг талаар товчхон дурдсан билээ. Та бүгд энэхүү нийтлэлтэй холбоотой материалыг ЭНЭ линкээс үзэж болно. За ингээд энэ сэдэвтэй холбоотой нэгэн нийтлэлийг оруулая. Энэ бол Мөнгөний ирээдүйн үнэ цэнийг MS Excel программ дээр хэрхэн тооцоолох тухай юм.

Бид мөнгөний үнэ цэнийг MS Excel программ дээр тооцоолохдоо мөнгөний үнэ цэнийн үндсэн томьёог ашиглах замаар MS Excel программ дээр шууд томьёолж болно. Үүнээс гадна MS Excel программ маань өөртөө санхүүгийн тооцоололтой холбоотой бүлэг томьёог агуулсан байдаг. Үүний нэг нь мөнгөний ирээдүйн үнэ цэнийн тооцоологч =FV() функц юм.

Тус функцийн бичигдэх хэлбэр нь:

=FV(rate, nper, pmt, [pv], [type])

энд:

rate – зах зээлийн хүүний төвшин байна

nper – хүү бодогдох хугацаа. Энэ нь хүүг жилд эсвэл улиралд эсвэл сард бодож байна уу гэдийг тодорхойлж өгнө.

pmt – хугацааны үе тутамд байршуулах мөнгөний хэмжээ. (default утга нь 0 байна)

pv – анх байршуулсан мөнгөний хэмжээ.

type – Дансанд тогтмол хийх мөнгөний хугацааны хэлбэр. Хэрэв хугацааны эхэнд мөнгөө дансанд байршуулах бол 1 гэсэн утга оруулна. Хэрэв хугацааны эцэст дансанд мөнгө байршуулах бол 0 утга өгнө эсвэл хоосон орхино.

Энэхүү мөнгөний ирээдүйн үнэ цэнийг тооцдог FV функцийн хэрэглээний талаар жишээ авч үзье.

Та 10,000 төгрөгийг жилийн 11%-ийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаанд банкинд байршуулжээ. Хэрэв банк хадгаламжийн хүүг жилд нэг удаа бодож таны дансанд хийдэг бол таны данс дахь мөнгө 5 жилийн дараа хэд болохыг тооцоольё.

Дээрх томьёоллоос pmt, type утгууд хоосон байгааг анхаараарай. Эдгээр өгөгдөл нь дээрх жишээнд ашиглагдахгүй.

Хэрэв банк сар тутам хүү бодож дансанд хийдэг бол таны дансны үлдэгдэл 5 жилийн дараа хэд болохыг тооцоолоё. Энэ тохиолдолд rate, nper утгуудад бага зэрэг өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэ сар тутам гэж байгаа тул хүүний төвшинг 12-т хувааж, хүү бодогдох хугацааг 12-р үржүүлнэ.

гэх мэтчлэнгээр хялбарханаар хадгаламжийн хүүний тооцооллыг хийж болно.

Жишээг бага зэрэг өргөтгөе. Танд бэлэн 10,000 төгрөг байна. Та жилийн 11%-ийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаанд банкинд байршуулжээ. Банк хадгаламжийн хүүг жилд нэг удаа боддог. Мөн дансандаа жил бүр 1,000 төгрөгийг хугацааны эцэст тогтмол хийнэ гэж үзье. Энэ тохиолдолд таны дансны үлдэгдэл 2 жилийн дараа хэд болохыг тооцоолоё.

Хэрэв та тогтмол хийх мөнгөө сарын эхэнд хийх бол type-н утгы 1 гэж өгөхөд л хангалттай. Ингэснээр таны дансны үлдэгдэл 23,763.44 болно.

Ер нь мөнгөний үнэ цэнийн асуудалыг ганц хадгаламжтай уяж ойлгож болохгүйг анхаарах хэрэгтэй. Мөнгөний ирээдүйн үнэ цэнийн тооцоололыг хөрөнгө оруулалт, төслийн үнэлгээ, санхүүгийн хэрэгсэлийн үнэлгээнд өргөн ашигладаг.

Жишээлбэл танай нэг найз таньд ямар нэгэн бизнесийн санал тавилаа гэж бодоё. Мэдээж тань хэдий хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж болох тухай, мөн хөрөнгө оруулалтын үр дүнд олох ашгийн хэмжээ зэргийг танилцуулах байх. Тэгвэл та шийдвэр гаргахаасаа өмнө хэрвээ би энэ мөнгийг банкинд хадгалуулбал хэдий хэмжээний ашиг олж болох талаар урьдчилан бодож харьцуулах хэрэгтэй шүү.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. -16.850.58 гэж гараад байх юмаа үр дүнгүүд нь туршиж үзэхэд хасахтай гараад байхын

Холбоотой нийтлэлүүд