Зиак салхи, шуургатай өдрийн мэндийг хүргэе. Ойрд EXCEL.mn сайтандаа их засвар хийгээд жоохон зав муутай байлаа. Яагаад их засвар хийх шаардлагатай болсон бэ гэхээр WordPress-д байнгын шинэчлэл сайжруулалт хийгдээд, сайтын маань үндсэн Theme-д шинэчлэл хийгдэхгүй байсан учраас сайт маань WordPress-ийн шинэ хувилбар дээр ажиллахгүй болсон. Иймээс веб сайтанд зайлашгүй шинэчлэл хийх шаардлагатай болсон юм. Зиак энэ ч яахав. Манай сайтын дотоод асуудал. Гол ажилдаа орцгооё. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд MERGE хийгдсэн мэдээллийн санд хэрхэн боловсруулалт хийж, өөрийн хүссэн загварт оруулах талаар нэгэн техникийн зөвлөмжийг өгөхөөр шийдлээ.
Үүссэн асуудал:
Бидэнд Excel программын A1:C22 мужид агуулагдах хэлбэртэй мэдээлэл өгөгдсөн байна. Тус мэдээллийг F1:H22 мужид үзүүлсэн хэлбэртэй адил форматанд оруулах шаардлагатай болжээ. Та бүхэн энэ талаар дараах зурагнаас харж болно.
Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоо авч үзье.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
Нэн тэргүүнд бид A1:A22 мужийг сонгож, Home цэснээс Merge & Center коммандыг өгнө. Эсвэл хулганын баруун товчийг дарах замаар Merge & Center коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Энэ коммандын үр дүнд A1:A22 мужийн Merge арилаж, нэг нүдэнд тухайн утгууд агуулагдах болно. Гарсан үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Үүний дараагаар шууд Gtrl+G коммандыг өгч, Go To цонхыг нээнэ. Энэ талаар дээрх зурагнаас харж болно. Дараагийн алхамд тус цонхноос Special… коммандыг өгнө. Үүний үр дүнд Go To Special цонх нээгдэнэ.
Go To Special цонхноос Blanks сонголтыг хийж, OK коммандыг өгснөөр A1:A22 муж дахь хоосон нүднүүд сонгогдоно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Энэ үр дүнг хөдөлгөхгүйгээр шууд = товчийг дарж, A2 нүдийг сонгоод л орхино. Өөр ямар нэгэн үйлдэл хийхгүйг анхаараарай. Энэхүү процессийг дараах зурагт үзүүлэв.
Эцэст нь Ctrl+Tab+Enter хосолсон товч бүхий коммандыг өгнө. Энэ коммандын дараа бидний хүссэн үр дүн A1:A22 мужид гарах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Ингээд л асуудал маань амархан шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Тэгээд Sharing is caring! 🙂 🙂 🙂 🙂
Сэтгэгдэл үлдээх
esergeer ni ijil utgiig yaj negtgeh be.