MS Excel программ дээр өгөгдлийг хайх үйлдэлд нэлээд өргөн хэрэглэгддэг функцийн нэг бол MATCH функц юм. MATCH функц нь нэг мөр эсвэл нэг багана дотроос хайж буй утгыг олж, түүний байршлыг хариу болгон гаргадаг функц юм. Өөрөөр хэлбэл хайж буй утга тухайн мөр эсвэл багананд байвал MATCH функцээр мөр эсвэл баганын эхнээс хэд дэх нүдэнд байгааг тодорхойлж, түүнийг хариу болгон авна. MATCH функцийг дангаар нь ашиглах нь ховор байдаг ба гол төлөв INDEX функцтэй хамт ашигладаг. Энэ нь ч илүү үр дүнтэй байдаг.
Бичигдэх хэлбэр
=MATCH(lookup_value,lookup_array,match_type)
Loopkup_value: Хайх утга. Энэ нь тоо текст, хаяг, логик утга ер нь юу ч байж болно.
Lookup_array: Тухай хайлтыг хийх мөр эсвэл багана.
Match_type: Lookup_array доторх өгөгдлүүдтэй lookup_value-ийг хэрхэн тааруулж үзэхийг зааж өгөх аргумент. Гурван сонголт бий. Үүнд:
- Match_type=0 – lookup_value-тай яг ижил утгуудын анхны тохиолдлыг олно. Lookup_array нь ямар ч дараалалтай байж болно.
- Match_type=1 – lookup_value-тай тэнцүү утга эсвэл түүнээс бага утгуудын хамгийн ихийг нь олно. Lookup_array өсөх дарааллаар эрэмбэлэгдсэн байх шаардлагатай.
- Match_type=-1 – lookup_value-тай тэнцүү утга эсвэл түүнээс их утгуудын хамгийн багыг нь олно. Lookup_array буурах дарааллаар эрэмбэлэгдсэн байх шаардлагатай.
MATCH функцийг хэрхэн ашиглах талаар жишээ авч үзье.
Жишээ 1 – Өсөх эрэмбээр хайлт хийх
Зурагт үзүүлсэн =C17:C20 (Lookup_array) мужаас C15 нүдэнд байрлах 2 (Loopkup_value) гэсэн утгын байршлыг өсөх эрэмбийн дагуу (Match_type=1) үед тогтооё.
Мэдээж таны харж буй зурагны =C17:C20 мужид 2 гэсэн утга байхгүй байна. Гэхдээ бид Match_type=1 гэж томьёонд тодорхойлсон. Энэ нь тухайн утга Lookup_array-д байхгүй ч гэсэн 2 (Loopkup_value) гэсэн утгаас бага утгуудын хамгийн ихийг утгын байршлын тодорхойлно.
Жишээ 2 – Дурын байрлалд хайлт хийх
Зурагт үзүүлсэн =C17:C20 (Lookup_array) мужаас C15 нүдэнд байрлах 1 (Loopkup_value) гэсэн утгын байршлыг дурын эрэмбийн дагуу (Match_type=0) үед тогтооё.
Таны харж буй зурагны =C17:C20 мужид 1 гэсэн утга байна. Бид Match_type=0 гэж томьёонд тодорхойлсон. Иймээс 1 (Loopkup_value) гэсэн утгатай яг таг тохирох утгыг Lookup_array-аас олж, байршлыг тодорхойлно. Манай жишээний хувьд томьёоны хариу 3 гэж гарсан байна.
Жишээ 3 – Буурах эрэмбээр хайлт хийх
Зурагт үзүүлсэн =C17:C20 (Lookup_array) мужаас C15 нүдэнд байрлах 2 (Loopkup_value) гэсэн утгын байршлыг буурах эрэмбийн дагуу (Match_type=-1) үед тогтооё.
Мэдээж таны харж буй зурагны =C17:C20 мужид 2 гэсэн утга байхгүй байна. Гэхдээ бид Match_type=-1 гэж томьёонд тодорхойлсон. Энэ нь тухайн утга Lookup_array-д байхгүй ч гэсэн 2 (Loopkup_value) гэсэн утгаас их утгуудын утгуудын хамгийн бага утгын байршлын тодорхойлно.
Жишээ 4 – Array томьёололд ашиглах
MATCH функцийг Жишээ 1, 2, 3-т үзүүлсэнтэй ашиглаж болохоос гадна Array томьёололд ашиглах боломжтой юм. Хэрхэн ашиглах талаар дараах жишээг сайтар судлаарай.
C17:C20 (Loopkup_value) муж дахь утгуудыг D17:D20 (Lookup_array) мужаас Match_type=0 төлөвт хайлт хийж, байршлыг тогтооё. Өөрөөр хэлбэл C17 нүдний утгыг D17:D20 мужаас хайлт хийж, байршлыг тогтоох, C18 нүдний утгыг D17:D20 мужаас хайлт хийж байршил тогтоох гэх мэтчилэнгээр C20 нүдний утга хүртэл хайлт үргэлжилнэ. Array томьёоны үр дүнг B17:B20 мужид үзүүлсэн болно.
Томьёог B17:B20 мужид оруулах зөвлөмж.
- H5 нүдийг сонгох
- Formula Bar-д Array томьёог хуулж тавина.
- Ctrl+Shift+Enter коммандыг өгнө.
Сэтгэгдэл үлдээх