Зиак өглөөний мэнд Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарсан уу. Өнөө өглөө эрт босч, ажил дээрээ очоод ойр зуурын бичиг цаасны ажлаа цэгцэлэе гээд 6 цаг өнгөрөөд гэрээсээ гарав. Тэгээд ажил дээрээ очтол интернэт сүлжээ, дотоод сүлжээ байдаггүй. Ингээд юу ч хийж чадсангүй дээ. Нэгэнт ажил дээрээ ирсэн, буцаад гэрлүүгээ явалтай нь биш. Зүгээр сууснаас ганц нийтлэл бичие гээд сууж байна. Иймээс өнөөдөр зарим төрлийн Excel загварчлалд өргөн ашиглагддаг Linked Picture-ийг хэрхэн ашиглах талаар та бүхэндээ танилцуулая гэж бодлоо.
Linked Picture гэдэг үгийг утгачилан орчуулбал Холбогдсон зураг гэж орчуулж болох юм. Энэ маань ямар учиртай юм бэ гэвэл Excel программын тухайн нэг муж, эсвэл графикыг өөр нэгэн байршилд зурган хэлбэрээр хуулах техник юм. Гэхдээ зүгээр ч нэг хуулахгүй үндсэн мэдээлэлтэй холбоотой байдлаар зургийг хуулж, тайлан мэдээнд харуулах зориулалттай техник юм. Энэ талаар та бүхэндээ жишээ ашиглан тайлбарлая.
Бидэнд A1:C5 мужид хүснэгтэн мэдээлэл өгөгдсөн байна. Энэхүү мэдээлэл Sheet1 нэртэй хуудсан агуулагдаж байгаа болно.
Энэ өгөгдсөн мэдээллийг зурган хэлбэрт оруулж, Sheet2 дээр харуулах шаардлага гарсан. Гэхдээ үндсэн мэдээлэл өөрчлөгдөхөд дагаад зурган мэдээллийн утгууд давхар өөрчлөгдөж байх ёстой. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо бичие.
- Нэн тэргүүнд бид A1:C5 мужийн утгыг Copy хийнэ. Өөрөөр хэлбэл мужийг сонгоод Ctrl+C коммандыг өгнө.
- Дараагийн алхамд Sheet2 хуудас руу ороод Linked Picture-ийг байрлуух нүдийг сонгоно. Манай жишээний хувьд D5 нүдийг сонгосон болно.
- Үүний дараагаар Home цэсний хамгийн зүүн гар талын комманд буюу Paste коммандны доош заасан сум дээр дарна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
- Ингээд үүсэх цэснээс баруун доод булан буюу дээрх зурагт үзүүлсэн комманд дээр дарна. Үүний үр дүнд Sheet1 худсан дахь A1:C5 мужид агуулагдах хүснэгтэн мэдээлэл зурган хэлбэрт шилжиж, Sheet2 хуудасны D5 нүднээс эхлэлтэйгээр үүсэх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Зиак ингээд бид Sheet1-ийн A1:C5 мужид холбогдсон Linked Picture үүсгэчихлээ. Одоо энэ Linked Picture хэрхэн ажиллаж байгааг шалгая.
Юуны өмнө Sheet1 хуудас руу орж, B2:B5 мужийн мэдээллийг дараах зурагт үзүүлсэн байдлаар өөрчлөе.
Тэгвэл одоо Sheet2 хуудсанд агуулагдах Linked Picture хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоё.
Зурган мэдээлэл дагаж өөрчлөгдсөн байгааг та бүхэн анзаарсан байх. Зиак Linked Picture гэдэг маань ердөө л энэ дээ. Өөрөөр хэлбэл зураг, Excel хоёрыг өөр хооронд нь шууд холбож буй техник юм. Амархан байгаа биз.
Linked Picture-ийн хэрэглээ:
Та бүхэн Linked Picture-ийг юунд, ямар тохиолдолд хэрэглэдэг талаар сонирхож байж магадгүй юм. Linked Picture-ийг ихэвчлэн Excel загварчлалд өргөн ашигладаг. Мөн тухайн хүснэгтэн мэдээллийг хэвлэх тохиолдолд форматын зөрүү, хэвлэх талбайд багтахгүй байх зэрэгт өгөгдсөн мэдээллийг Linked Pictrue болгоод шууд зурган хэлбэрээр нь хэвлэж болдог. Гэх мэтчлэн Linked Picture-ийн хэрэглээ мундахгүй. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийнхаа нийтлэлээр Linked Picture-ийг хэрхэн ашиглах тухай нийтлэл бичих болно.
Сэтгэгдэл үлдээх
Bayarallaa
Wow үнэхээр гоё эксэл дээр хийсэн хүснэгтээ ворд дээр хуулаад хийсэн ч болж байна. Ворд ажиллах хүнсэгтэн тооцоог маш хялбарчилж өглөө баярлалаа
Wow үнэхээр гоё эксэл дээр хийсэн хүснэгтээ ворд дээр хуулаад хийсэн ч болж байна. Ворд ажиллах хүнсэгтэн тооцоог маш хялбарчилж өглөө баярлалаа
Гялаалай!
баярлалаа
тоон мэдээллийг яаж үсгэн болгох вэ?