INDIRECT Функц

MS Excel программын INDIRECT функцийн хэрэглээний талаар Excel хэрэглэгчид төдийлөн сайн мэддэггүй. Учир нь энэ функц бидний өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаггүй. Хэдийгээр энэ функцийн хэрэгцээ шаардлага бага боловч зарим нэг зүйлийг томьёолоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг функц юм. INDIRECT гэдэг нь шууд бус гэсэн утгатай үг юм. Энэ функцээр тодорхой текстээр өгөгдсөн MS Excel программын нүдний хаягийг ашиглан шууд бусаар тухайн нүдний утгыг гаргах, тооцоолол хийх зэрэгт ашигладаг.

Бичигдэх хэлбэр

=INDIRECT(ref_text,[a1])

 ref_text: Нүдний утга агуулсан текстийг оруулна. Жишээлбэл A1, A3 эсвэл R1C1, R2C2 гэх мэт.

 a1: Энэ нь true, false гэсэн хоёр утгын аль нэгийг авна. Хэрэв a1-н утгыг true гэж өгсөн эсвэл хоосон орхисон бол MS Excel программын нүдний утгыг A1, A2 гэх мэт форматаар ойлгоно. Хэрэв a1-н утгыг false гэж өгсөн бол MS Excel программын нүдний утгыг R1C1, R2,C3 гэх мэт форматаар ойлгоно.

Тус функцийг хэрхэн ашиглах талаар жишээг оруулъя.

38-02

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. MS Excel программын нүдний утгыг R1C1, R2,C3 гэх мэт форматаар ойлгоно. Энэ нь юу гэсэн үг юм бэ? хэлээд өгөөч

Холбоотой нийтлэлүүд