INDEX Функц

Бид аливаа хоёр хэмжээст хавтгайд цэгийг тэмдэглэхдээ X, Y тэнхлэгт өгөгдсөн координатыг ашигладаг. Яг үүнтэй адилаар INDEX функц нь өгөгдсөн координат дахь нүдний утгыг тодорхойлдог хайлтын төрлийн функц юм. Өөрөөр хэлбэл INDEX функцээр мөр баганын огтлолцол дээр байгаа нүдний утгыг тодорхойлдог. INDEX Функцийг гол төлөв MATCH, VLOOKUP, HLOOKUP зэрэг функцүүдтэй хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй байдаг. INDEX функц нь ARRAY төрлийн функц учраас үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргадаг. ARRAY томьёоллын талаар та бүхэн ЭНЭ ЛИНК-ээс уншиж болно.

27-02

INDEX функцийг Array болон Reference гэсэн хоёр хэлбэрээр ашигладаг. INDEX функцийг ашиглан тогтмол нэг мужаас хайлт хийх гэж буй нөхцөлд Array хэлбэрийг сонгоно. Хэрэв хоёроос дээш мужийг ашиглаж буй нөхцөлд reference хэлбэрийг ашиглана.

Array хэлбэр:

INDEX функцийн бичигдэх хэлбэр:

=INDEX(array,row_num,column_num)

Array: хайлт хийх гэж буй мужийг оруулна.

Row_num: reference-д зааж өгсөн муж дотроос хайлт хийх мөрийн дугаарыг оруулна. Хэрэв reference-д зааж өгсөн муж ганцхан мөртэй бол rum_num-ийг орхиж болно.

Column_num: reference-д зааж өгсөн муж дотроос хайлт хийх баганын дугаарыг оруулна. Хэрэв reference-д зааж өгсөн муж ганцхан баганатай бол columna_num-ийг орхиж болно.

Одоо INDEX функцийг хэрхэн ашиглах тухай жишээ авч үзье. A багананд компанийн нэрс өгөгдсөн байна. Эндээс INDEX функцийг ашиглан 1, 2, 3 дахь мөрний утгуудыг тодорхойлъё. Хэрхэн тодорхойлсоныг дараах зургаас хараарай.

27-03

INDEX функцийг ашигласан өөр нэгэн жишээг авч үзье. A1:C8 мужид компанийн тухай мэдээлэл өгөгдсөн байна. Эндээс индекс функцийг ашиглан:

  1.  (Row_num=2, Column_num=1);
  2.  (Row_num=2, Column_num=2);
  3.  (Row_num=2, Column_num=3);

гэсэн координат дахь утгуудыг тодорхойлъё. Хэрхэн тодорхойлсоныг дараах зургаас үзээрэй.

27-04

Reference хэлбэр:

INDEX функцийн (Referece) бичигдэх хэлбэр:

INDEX(reference, row_num, column_num, area_num)

Reference: хоёр болон түүнээс дээш тооны нүднээс бүрдсэн мужийн хаягийг зааж өгнө.

Row_num: reference-д зааж өгсөн муж дотроос хайлт хийх мөрийн дугаарыг оруулна. Хэрэв reference-д зааж өгсөн муж ганцхан мөртэй бол row_num-ийг орхиж болно.

Column_num: reference-д зааж өгсөн муж дотроос хайлт хийх баганын дугаарыг оруулна. Хэрэв reference-д зааж өгсөн муж ганцхан баганатай бол column_num-ийг орхиж болно.

Area_num: Хэрэв reference-д хоёроос дээш тооны мужийг оруулж өгсөн бол area_num аргументаар аль мужийн мөр, баганын огтлол дээрх утгыг ашиглахыг хүсэж байгааг зааж өгнө. Жишээлбэл 1 гэж оруулж өгвөл эхнийх, 2 гэж оруулбал хоёр дахь муж гэдийг заана.

INDEX функцийн Reference хэлбэрийг хэрхэн ашиглах тухай жишээ авч үзье. Муж1=A1:C8, Муж2=A11:C18 мужид компанийн тухай мэдээлэл агуулсан хоёр хүснэгт өгөгдсөн байна. Эндээс индекс функцийг ашиглан:

Муж2-ын (Row_num=2, Column_num=1);

Муж1-ийн (Row_num=2, Column_num=2);

Муж2-ын (Row_num=2, Column_num=3);

гэсэн координат дахь утгуудыг тодорхойлъё.

27-05

INDEX функцийг дээрх байдлуудаар ашиглахаас гадна томьёонд ашиглах боломжтой. Хэрхэн ашиглах талаар доорх зурагт үзүүлэв.

Муж1=A1:C8 мужид компанийн тухай мэдээлэл агуулсан хоёр хүснэгт өгөгдсөн байна. Эндээс индекс функцийг ашиглан:

  1. A1:C8 мужийн B2 нүднээс (Row_num=5, Column_num=2) координат хүртлэх утгын нийлбэрийг тодорхойлох;
  2. A1:C8 мужийн (Row_num=0, Column_num=3) координат хүртлэх утгын нийлбэрийг тодорхойлох;

27-06

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд