Өглөөний мэнд залуучууд. Та бүгдийн ажил төрөл сайн биз дээ. Хэдхэн хоногийн дараа Цагаан сар болох гэж байна. Миний бие төрсөн нутаг болох ХЭНТИЙ АЙМАГ, ӨНДӨРХААН ХОТ руугаа өнөөдөр явах төлөвлөгөөтэй байна. Явахаасаа өмнө нэг нийтлэл бичие гэж бодлоо. Мөн баярын өдрүүдээр нэлээдгүй олон хоног амрах шинжтэй. Тийм болохоор энэ өдрүүдийг ашиглаж, Loan-XL загварт шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байна. Хийгдэх шинэчлэлийн маань агуулга бол тухайн өдөр төлөгдөх зээлүүд болон өмнөх өдрүүдэд төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн, график зөрчилтэй зээлүүдийг тодорхойлох коммандыг шинээр оруулах төлөвлөгөөтэй байна. Зиак ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхэлцгээе.
Үүссэн асуудал:
Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.
Энэхүү мэдээлллийн 8:10-р мөрүүд Hide төлөвт орсон байгаа та бүхэн анзаараарай. Өөрөөр хэлбэл Excel хэрэглэгч 8:10-р мөрийн нуусан байна. Дээрх байдлаар мөр эсвэл баганыг Hide төлөвт оруулах нь мэдээллийг дутуу харах, Excel тооцоололд алдаа гаргах зэрэг эрсдлүүдийг зарим тохиолдолд үүсгэдэг. Тэгэхээр дээрх мэдээллийн хувьд 8:10-р мөрөнд ямар мэдээлэл байгааг бид шууд харж чадахгүй болж байна. Хэрэв их хэмжээний мэдээлэл байсан бол бид хаана ямар мөр, эсвэл багана нуугдсан байгааг шууд тодорхойлох боломжгүй болно. Иймээс өнөөдрийн бидний нийтлэлийн гол зорилго бол энэ Sheet-нд нуугдсан мөр байгаа эсэхийг тодруулж, хэрэв нуугдсан мөр байгаа бол хэдэн мөр нуугдсан байгааг олох явдал юм. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоо авч үзье.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
Дээрх асуудлыг шийдэхийн тулд бид юуны өмнө COUNTA функцийг ашиглаж, A3:A20 мужид нийт хэдэн ширхэг мэдээлэл байгааг A1 нүдэнд тодорхойлоё.
=COUNTA(A3:A20)
Үр дүн мэдээж 18 гэж гарна. Тодруулж хэлбэл A3:A20 мужид нийт 18 мөр агуулагдаж байна. Үүнд Hide төлөвт орсон мөрнүүд хамаарч байгаа болно.
Дараагийн алхамд AGGREGATE функц ашиглаж, нүдэнд ил харагдаж байгаа хэдэн мэдээлэл байгааг B1 нүдэнд тодорхойлоё. Өөрөөр хэлбэл Hide төлөвт ороогүй мэдээлэл хэдэн ширхэг байгааг энэ функцээр олно.
=AGGREGATE(3,5,A3:A20)
Дээрх AGGREGATE функцийн үр дүн 15 гэж гарна.
Тэгэхээр COUNTA функцийн үр дүн 18 гэж гарсан. Харин AGGREGATE функцийн үр дүн 15 гэж гарлаа. Энэ хоёр үр дүнгийн зөрүү нь болох 3 гэсэн тоо нь Hide төлөвт орсон мөрийн тоо болно гэсэн үг юм. Иймээс A1 болон B1 нүдэнд бичигдсэн томъёоллыг дараах байдлаар нэгтгэж, A1 нүдэнд үр дүнг гаргая.
=COUNTA(A3:A20)-AGGREGATE(3,5,A3:A20)
A1 нүдний үр дүн 3 гэж гарсан. Энэ нь A1:A20 мужид нийт 3 ширхэг мөр Hide төлөвт орсон байгааг илтгэж буй хэрэг юм. Хэрэв A1 нүдний үр дүн 0 гэж гарсан бол тухайн мужид ямар нэгэн Hide төлөвт орсон мэдээлэл байхгүй байгааг илтгэнэ. Ингээд л бидний асуудал шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
САР ШИНЭ ДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл үлдээх
Сайн байна уу?
=AGGREGATE(3,5,A3:A20)
3,5 яг ямар үүрэгтэй орж байна.
Баярлалаа
3=Counta
5=Ignore hidden rows
Formulagaa bichihdee unshaarai, aggregate n uuruu dotroo optionstoi formula bga