Зиак та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Та бүхний ажил төрөл сайн гэдэгт итгэлтэй байна. Ойрд ажил ихтэй байсан болохоор нийтлэл ороогүй удсан байна. Өнөөдрийнхөө нийтлэлээр өнгөрсөн амралтын өдрүүдэд амалсан ёсоор Flash Fill хэрхэн ашиглах тухай техникийн зөвлөмж өгөхөөр шийдлээ. Та бүхэн Flash Fill хэрэгслийн талаар ерөнхийдөө мэднэ байх. Гэхдээ мэдэхгүй нэгэнд нь хэрэг болж магадгүй гэсэн үүднээс энэхүү нийтлэлийг бичихээр шийдсэн юм. Та Excel программд Text To Columns хэрэгслийг ашиглаж байсан биз. Тэгвэл Flash Fill хэрэгсэл нь Text To Columns хэрэгслийг улам хялбаршуулсан хувилбар гэж ойлгож болно.
Flash Fill хэрэгсэл нь Excel 2013-аас дээш хувилбаруудад байдаг шинэ хэрэгсэл юм. Иймээс Excel 2007, 2010 хувилбарууд ашиглаж байгаа хүмүүс одоо Excel-ийнхээ хувилбарыг шинэчлэсэн нь дээр байх гэж бодож байна. Тус хэрэгсэл нь Excel программын Data цэсний Data Tools хэсэгт байрладаг бөгөөд дараах зурагт үзүүлсэн хэлбэртэй байна.
Тэгвэл энэхүү хэрэгслийг хэрхэн ашиглах талаар жижигхэн жишээг авч үзье.
Жишээ-1:
Бидэнд дараах зурагт мэдээлэл өгөгдсөн байна.
Өгөгдсөн мэдээллийг сум заасан хэлбэрт оруулах шаардлагтай болсон. Энэ тохиолдолд бид Flash Fill хэрэгслийг ашиглах бөгөөд хэрхэн яаж ашиглах талаар одоо тайлбарлая. Юуны өмнө өгөгдсөн мэдээллийн эхний мэдээллийг гараар салгаж өгнө. Гэхдээ үндсэн мэдээллийн яг хажуу талд нь гараар салгах ёстой. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Дараагийн алхамд гараар салгасан эхний мэдээллийн доод талд буюу B3 нүдэнд курсорыг байршуулж, Data цэснээс Flash Fill коммандыг өгнө. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Гэх мэтчилэнгээр харгалзах утгуудын доод талд курсорыг байршуулж, бусад мэдээллийг үндсэн мэдээллээс салгаж авна.
Зиак ингээд миний хүссэн үр дүн бэлэн боллоо. Өөр нэгэн жишээг авч үзье.
Жишээ-2:
Бидэнд хүмүүсийн овог нэр нэг багананд нэгтгэгдэн өгөгдсөн байна.
Энэхүү мэдээллийг овог нэрээр нь салгах шаардлага гарсан. Энэ асуудлыг бид Flash Fill ашиглан салгана. Юуны өмнө эхний мэдээллийг B, C багануудын харгалзах мөрөн дээр салгая.
Үүний дараагаар гараар салгасан мэдээллийн доод талд буюу B3 нүдэнд курсорыг байршуулж, Data цэснээс Flash Fill коммандыг өгнө. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
С баганын мэдээллийг дээрх зарчмаар салгасан болно. Дээрх жишээний үндсэн мэдээллийг дахин ашиглая. Бид өгөгдсөн мэдээллийг дараах хэлбэртэйгээр харах шаардлага гарсан байна.
Мэдээллийн доод хэсэгт буюу B3 нүдэнд курсорыг байршуулж, Flash Fill коммандыг өгнө. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
гэх мэтчлэнгээр та мэдээллийн эхний зүй тогтолыг гаргаж өгснөөр Flash Fill хэрэгсэл яг тэр зүй тогтолоор бусад мэдээллийг харуулдаг. Та бүхэн туршаад үзээрэй.
Сэтгэгдэл үлдээх
Yostoi goy yum bna, bayarlalaa.
Ийм амархан байсан юм байна баярлалаа
Баярлалаа