Зиак та бүхэн сайхан наадамлав уу. Манайхан ч хөдөө гадаа их явж байх шиг байна. Учир нь Facebook-ээр дүүрэн хөдөө, байгалд авхуулсан зурагнууд байна. Би ч гэсэн хөдүүгүүр хэд хоног амарч байгаад ирсэн. За тайлан тооцооны ажил маань дуусч, их амралтын хажуугаар их ажлын ард гарлаа. Амралтаараа бас зүгээр суусангүй Finance-XL загварт салхи оруулж, зарим нэг дутагдалтай талуудыг сайжруулах ажлыг хийлээ. Finance-XL загвар дээр ажиллаж байх явцад дараах 2 үйлдлүүдийг хоргилодог байсан. Үүнд:
1. GL хуудсан дээр хийгдсэн гүйлгээг CUT хийж зөөх, дээш доош нь Drag хийх замаар зөөвөрлөх,
Энэхүү хориотой үйлдлийг хийсний уламаас тухайн дансны хуулга алдаатай гарах, GL хуудасны формат эвдэгдэх, GL хуудсанд хийсэн зарим төрлийн хязгаарлалтууд ажиллахаа болидог байсан.
2. Дансны лавалгааны хэсгээс данс хуулах үед заавал Value төлвөөр Paste комманд өгдөг,
Энэхүү хориотой үйлдлийг хийсний уламаас гүйлгээ хийх талбарт дансны лавлагааны формат хуулагдаж, гүйлгээний талбарын харагдах байдалд сөргөөр нөлөөлж, зарим төрлийн хязгаарлалтууд ажиллахгүй болдог.
Дээр дурдсан дутагдлыг сайжруулж, GL хуудсан дээр хийгдсэн гүйлгээг чөлөөтэй CUT-лах, нааш цааш нь Drag хийх замаар зөөвөрлөх, дансны лавалгааны хэсгээс ашиглах дансыг шууд Ctrl+C, Ctrl+V коммандаар хуулах боломжтой болсон.
Finance-XL загварын сайжруулалтын хувьд харагдах байдал, өнгө дизайны хувьд ямар нэгэн өөрчилөлт ороогүй. Зөвхөн Finance-XL цэсний тухайн нэг коммандын цэсний хийх үйлдлийг олшруулсан болно. Хэрэв таны Finance-XL загварт ямар нэгэн форматын доголдол үүссэн бол та Finance-XL цэснээс Fin-XL Sort-Format коммандыг өгөхөд л хангалттай. Таны Finance-XL загварын форматыг автоматаар засварлах болно.
Та бүхэн Finance-XL загварыг сонирхож байгаа бол дараах линкээр орж, дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Сэтгэгдэл үлдээх