Finance-XL загварын танилцуулга

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Та EXCEL.mn сайтаас боловсруулсан Finance-XL нягтлан бодох бүртгэлийн хялбаршуулсан загварын танилцуулга буланд зочилсон байна. Танд энэ загвар таалагдана гэж найдаж байна. Танд Finance-XL загвартай холбоотойгоор асууж тодоруулах зүйл, санал хүсэлт байвал энэ хуудасны сэтгэгдэл хэсэгт асуулт болон санал хүсэлтээ бичиж үлдээж болно. Мөн 88880946 утсаар холбогдож санал хүсэлтээ хэлж болно. Танд амжилт хүсье. FX Cover-5

Загварын ерөнхий танилцуулга

Finance-XL загвар нь жижиг аж ахуйн нэгжийн санхүү бүртгэлийг хөтлөн явуулах зориулалт бүхий загвар юм. Энэхүү загвар дээр данс үүсгэх замаар гүйлгээ хийгдэнэ. Хийгдсэн гүйлгээнд үндэслэн тухайн аж ахуйн нэгжийн үлдэгдэл тэнцэл буюу дансдын үлдэгдэл, СТ1-СТ4 тайлан гаргана. Finance-XL загвар маань одоогийн байдлаар зөвхөн СТ1-СТ4 тайланг гаргаж байгаа болно. Гэхдээ цаашид загварыг өргөтгөж татварын тайлан гаргах боломжтой. Finance-XL загвар нь Excel 2010, Excel 2013, Excel 2016 хувилбарууд дээр ажиллана. Finance-XL загварын видео танилцуулагыг ЭНД дарж үзээрэй.

FXL-6

FX Cover-5


Загвар хэнд зориулагдав

Finance-XL загвар нь жижиг аж ахуйн нэгжүүд, хувиараа санхүүгийн тайлан гаргадаг нягтлангууд, нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засгийн чиглэлээр суралцаж буй хүмүүст зориулагдсан болно. Мөн томоохон аж ахуйн нэгжүүд өөрийн жижиг охин компанийн бүртгэлийг хөтлөх, эсвэл компанийн үндсэн санхүүгийн тооцоонд туслах чанартайгаар ашиглаж болно. Жишээлбэл дотоод өглөг авлагын бүртгэл, тухайлсан нэг харилцагчийн төлбөр тооцооны бүртгэл зэрэгт ашиглах боломжтой.

FX Cover-5


Загварын хүчин чадал

Finance-XL загвар маань Excel программ дээр суурилан хийгдсэн. Нэг Excel файл дээр 300 данс үүсгэх, 5000 гүйлгээ хийх боломжтой загвар юм. Хэрэв 300-аас дээш хэмжээний данс ашиглах, 5000-аас дээш гүйлгээ хийх шаардлагатай бол EXCEL.mn сайтанд хандаж, тухайн загварын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой.

Гэхдээ загвар дээр хийгдэх гүйлгээний тоо дээд хязгаартаа хүрсэн нөхцөлд тухай үеийн дансдын эцсийн үлдэгдлийг эхний үлдэгдэл талбарт оруулах замаар нягтлан бодох бүртгэл тооцоог цааш нь үргэлжлүүлэн хөтлөх боломжтой. Хэрэв загварт энэ зарчмаар гүйлгээ хийж ашиглах бол гүйлгээний тоонд хязгаар байхгүй болно. Finance-XL загварын видео танилцуулагыг ЭНД дарж үзээрэй.


Загварын бүтэц зохион байгуулалт

Finance-XL загвар нь үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  1. Удирдлагын хэсэг буюу Finance-XL цэс.
  2. Тооцооллын хэсэг буюу үндсэн Excel файл.

Удирдлагын хэсэг: Загварын энэ хэсэг нь Excel Add-Ins форматаар хийгдсэн ба энэ нь Finance-XL гэсэн нэртэйгээр Excel программын Home Ribbon-ийн хажууд байрлана. Энэ хэсэгт агуулагдах коммандууд нь данс үүсгэх болон гүйлгээ хийх, засварлах, устгах, хуулга гаргах, файлыг хамгаалах зэрэг үйлдлийг хийх үүрэгтэй.

Ribbon

Finance-XL цэсэн дэхь удирдлагын коммандуудын товч тайлбар:

  1. Approve: Энэ коммандыг 2 үйлдлийг гүйцэтгэхэд ашиглана. Тодруулбал Acc хуудсанд ашигласан тохиолдолд данс үүсгэнэ. Харин TR хуудсанд ашигласан тохиолдолд гүйлгээ хийх үйлдлийг гүйцэтгэнэ.
  2. Editor: Approve коммандтай адилаар 2 үйлдлийг гүйцэтгэхэд ашиглана. Тодруулбал Acc хуудсанд ашигласан тохиолдолд сонгосон дансны нэрийг засварлана. Харин GL хуудсанд ашигласан тохиолдолд сонгогдсон гүйлгээнд засвар оруулах үйлдлийг гүйцэтгэнэ.
  3. Delete: Дээрхтэй мөн адил 2 үйлдлийг гүйцэтгэхэд ашиглана. Acc хуудсанд үүсгэсэн дансыг устгах тохиолдолд энэ коммандыг ашиглана. Харин GL хуудсанд сонгогдсон гүйлгээг устгахыг хүсвэл мөн энэ коммандыг ашиглана.
  4. Statement: Сонгогдсон дансны хуулгыг өгөгдсөн хугацааны интервалд гаргаж ирнэ.
  5. Protecter: Энэ коммандаар данс засварлах, гүйлгээ засварлах үйлдлийн дараах хамагаалалтнаас гарсан хэсгийг буцааж хамгаалалтанд оруулах зорилгоор ашиглана.
  6. Sort-Format: Энэ коммандаар гүйлгээний огнооны эрэмбэ алдагдсан, эсвэл GL хуудасны формат алдагдсан тохиолдолд засварлах үүрэг гүйцэтгэнэ. Харин Acc хуудсанд дансдыг дансны дугаар талбараар эрэмблэх үйлдлийг гүйцэтгэнэ.
  7. Balance-C1: Энэ коммандаар Finance-XL загварт дансдын эхний үлдэгдлийг оруулна. Загварт эхний үлдэгдэл оруулсны дараагаар Protecter коммандыг өгч, эхний үлдэгдэл талбарыг хамгаалалтанд авна.
  8. Print: Энэ коммандаар сонгогдсон гүйлгээг хэвлэх үйлдлийг гүйцэтгэнэ.
  9. M-Caller: Finance-XL меню идэвхжүүлэх зорилгоор энэ коммандыг ашиглана. Finance-XL загварыг анхлан нээх үед Finance-XL цэсний бүх коммандууд идэвхгүй байна. Энэ тохиолдолд та M-Caller коммандыг өгснөөр Finance-XL цэсний бүх коммандууд идэвхжих болно.

FX Cover-5

Тооцооллын хэсэг: Загварын энэ хэсэг нь макро агуулсан Excel файл дээр хийгдсэн. Энэ Excel файл дээр гүйлгээ журналыг үүссэн дансуудтай холбож, дансдын үлдэгдэл тодорхойлох, СТ1-СТ4 тайлан гаргах үндсэн томьёоллууд бичигдсэн болно. Мөн туслах чанартай багахан хэмжээний VBA код бичигдсэн. Энэ Excel файл нь үндсэн 9 sheet-нээс бүрдэнэ.

R-123

  • Sheet(Contents): Энэ хуудсанд загварын товч танилцуулга агуулагдана.
  • Sheet(Chart): Энэ хуудсанд загварт ашиглагдах дансны төлөвлөгөө агуулагдана.
  • Sheet(Acc): Энэ хуудсанд данс үүсгэх, засварлах, устгах процесс явагдана. Мөн дансдын үлдэгдэл тодорхойлох тооцоолол хийгдэнэ.
  • Sheet(TR): Энэ хуудсанд загварт гүйлгээ шивэх процесс явагдана. Мөн дансны лавлагааны хэсэг агуулагдах болно.
  • Sheet(GL): Энэ хуудсанд TR хуудаснаас шивэгдсэн гүйлгээнүүд архивлагдан хадгалагдах болно.
  • Sheet(ST): Энэ хуудсанд сонгогдсон дансны хуулгыг өгөгдсөн хугацааны интервалд гаргах процесс явагдана.
  • Sheet(CT1-CT4): Энэ хуудсанд үлдэгдэл тэнцэлээс СТ1-С4 тайлан гаргах процесс явагдана.

FX Cover-5


Төлбөрийн нөхцөл

Finance-XL загварыг 120,000 төгрөгөөр худалдаж байна. Энэ нь нэг компьютерт ашиглах Finance-XL загварын үнэ юм. Finance-XL суулгасан тухайн компьютер дээр хэдэн ч компанийн санхүүгийн тайлан, бүртгэл тооцоог хөтөлж явуулах боломжтой. Тодруулбал тухайн Finance-XL загварыг Copy/Paste хийх замаар олшруулж, бусад компаниудын тайланг хөтөлж явуулна гэсэн үг.

Хөнгөлөлт ба бусад нөхцөл

  • Хэрэв та Finance-XL загварын өмнөх хувилбарыг ашиглаж байгаа бөгөөд одоо ашиглаж буй хувилбараа шинэчлэхийг хүсвэл зөрүү үнийн зөрүү 60,000 төгрөгөөр Finance-XL загварын сүүлийн хувилбарыг худалдан авах боломжтой.
  • Хэрэв та нэг өдөрт 3 ба түүнээс дээш хэмжээний копмьютерт Finance-XL загварыг худалдаж авсан нөхцөлд нэгжийн үнийг 100,000 төгрөгөөр тооцож, худалдан борлуулна.

Finance-XL загварт лицензийн хугацаа гэж байхгүй. Харин үйлчилгээний шимтгэл авна. EXCEL.mn сайтаас дараах тохиолдолд төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  1. Хэрэглэгч ашиглаж буй Finance-XL загвартай буруу ажилласнаас шалтгаалж эвдэх, тооцооллыг буруу гаргадаг болгох зэргийг засаж, залруулах үед үйлчилгээний шимтгэл авагдана. Гэхдээ эхний 15 хоногийн хугацаанд ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд үнэ төлбөргүй засварлах үйлчилгээг үзүүлнэ.
  2. Finance-XL ашиглаж буй тухайн компьютерийг форматалсан тохиолдолд Finance-XL цэс ажиллахгүй болдог. Энэ тохиолдолд Finance-XL цэсийг ажиллагаатай болгох үед үйлчилгээний шимтгэл авагдана.

Үйлчилгээний нэг удаагийн төлбөр 30,000 төгрөг байна.

FX Cover-5

Анхааруулга: Хэрэв та Finance-XL загварыг худалдан авахыг хүсвэл Finance-XL ашиглах компьютерийг сайтар судалж сонгоорой. Учир нь тухайн компьютерт суулгасан Finance-XL загварыг өөр компьютерт шилжүүлэн суулгах үйлчилгээ байхгүй бөгөөд дахин шинээр худалдан авах шаардлагатай болдог. Иймээ та Finance-XL суулгах компьтероо сайтар судалж сонгоорой.

Finance-XL загварын видео танилцуулагыг ЭНД дарж үзээрэй.


Бидэнтэй холбогдох

Finance-XL загвартай холбоотойгоор биднээс асууж тодруулах зүйл гарвал доорхи И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой. Finance-XL загварын видео танилцуулагыг ЭНД дарж үзээрэй.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@ yahoo.com

3. Харилцах утас №: 88880946

4. Facebook Page: www.facebook.com/excelmetrics

[socialring]


Нэмэлт тайлбар буюу Finance-XL загварын Screenshot

Загварт ашиглагдах дансны төлөвлөгөө

Энэ Sheet-нд Finance-XL загварт ашиглагдах дансны төлөвлөгөө агуулагдана. Дансны төлөвлөгөөний хувьд актив утгатай бол 1-ээр эхэлсэн данс байна. Пассив утгатай бол 2-оор эхэлсэн данс байна. Эздийн өмчийн данс 3-аар эхэлсэн байна. Орлогын данс 4-өөр эхэлсэн байна. Зардлын данс 5-аар эхэлсэн байна.

charter

FX Cover-5

Загварын дансны удирдлагын хэсэг

Энэ Sheet-нд данс шинээр үүсгэх, устгах засварлах үйлдлийг хийхээс гадна дансдын үлдэгдлийг өгөгдсөн хугацаагаар тодорхойлно.

Данс удирдлагын хэсэг

acc manager

FX Cover-5

Үлдэгдэл тэнцэл

Bal-new

Гүйлгээ хийх талбар ба дансны лавлагаа

jurnalt

FX Cover-5

Гүйлгээ журнал ба дансны лавлагаа

Энэ Sheet-нд байгууллагын өдөр тутмын гүйлгээг шивэгдэнэ. Гүйлгээ шивэх талбараас гадна дансны лавлагааны хэсгийг энэ Sheet-нд агуулсан болно.

Гүйлгээ журнал буюу гүйлгээ хийх талбар

GLer

FX Cover-5

Загварын дансны хуулга

Энэ Sheet-нд сонгогдсон дансны хуулгыг өгөгдсөн хугацааны интервалд гаргана.

statementer

FX Cover-5

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд