Finance-XL (Шинэ бүтээл)

Сайна байцгаануу эрхэм хүндэт уншигчид болон Exceler-үүдээ. EXCEL.mn-ээс боловсруулсан ээлжит нэгэн шинэ бүтээлээ та бүхэнд танилцуулах гэж байгаадаа миний бие баяртай байна. Энэ бол компанийн санхүү бүртгэлийг хөтлөн явуулдаг Finance-XL санхүүгийн загвар юм. Гэхдээ энэхүү загвар маань Excel.mn-ийн хувьд цоо шинэ бүтээл биш юм. Учир нь бид энэхүү загварын өмнөх хувилбарыг “Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал” гэсэн семинарын хүрээнд хэрхэн яаж хийх талаар авч үзэж байсан. Тэрхүү загвар дээр суурилаж энэхүү Finance-XL санхүүгийн загвар маань хийгдсэн.

Мэдээж бидний боловсруулсан энэхүү загвар маань Excel программ дээр суурилан хийгдсэн загвар. Иймээс компани, ААН-ын санхүү, бүртгэлийн бүхий л үйл явцийг нэг дор цогцоор нь хөтлөн явуулах боломжгүй юм. Энэхүү Finance-XL загвар маань зөвхөн дансны дебет, кредит харицааг бичих, улмаар СТ1-СТ4 тайлан гаргах зориулалттай загвар юм. Энэ үйлдлийг эмх цэгцтэй хөтлөн явуулахад туслах зарим функц, модулыг шинээр нэмж загварчилсан. Жишээлбэл санхүүгийн бүртгэлд ашиглах данс үүсгэх, устгах, засварлах үйлдлийг автомтажуулсан. Мөн дансны лавалгаа, тухайн нэг дансны хуулга гаргах үйлдэл зэргийг бүрэн автоматжуулсан загвар болсон.

FXL-6

За ингээд загварынхаа талаар товч танилцуулагыг хийе.

Загварын ерөнхий танилцуулга

Бидний боловсруулсан Finance-XL загвар нь жижиг аж ахуйн нэгжийн санхүү бүртгэлийг хөтлөн явуулах зориулалт бүхий загвар юм. Энэхүү загвар дээр данс үүсгэх замаар гүйлгээ хийгдэнэ. Хийгдсэн гүйлгээнд үндэслэн тухайн аж ахуйн нэгжийн үлдэгдэл тэнцэл, СТ1-СТ4 тайлан гаргана. Finance-XL загвар маань одоогийн байдлаар зөвхөн СТ1-СТ4 тайланг гаргаж байгаа болно. Гэхдээ цаашид загварыг өргөтгөж татварын тайлан гаргах боломжтой. Finance-XL загвар нь Excel 2010, Excel 2013 хувилбарууд дээр ажиллана.


Загвар хэнд зориулагдав

Finance-XL загвар нь жижиг аж ахуйн нэгжүүд, хувиараа санхүүгийн тайлан гаргадаг нягтлангууд, нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засгийн чиглэлээр суралцаж буй хүмүүст зориулагдсан болно. Мөн томоохон аж ахуйн нэгжүүд өөрийн жижиг охин компанийн бүртгэлийг хөтлөх, эсвэл компанийн үндсэн санхүүгийн тооцоонд туслах чанартайгаар ашиглаж болно. Жишээлбэл дотоод өглөг авлагын бүртгэл, тухайлсан нэг харилцагчийн төлбөр тооцооны бүртгэл зэрэгт ашиглах боломжтой.


Загварын хүчин чадал

Finance-XL загвар маань Excel программ дээр суурилан хийгдсэн. Нэг Excel файл дээр 300 данс үүсгэх, 5000 гүйлгээ хийх боломжтой загвар юм. Хэрэв 300-аас дээш хэмжээний данс ашиглах, 5000-аас дээш гүйлгээ хийх шаардлагатай бол EXCEL.mn сайтанд хандаж, тухайн загварын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой.

Гэхдээ загвар дээр хийгдэх гүйлгээний тоо дээд хязгаартаа хүрсэн нөхцөлд тухай үеийн дансдын эцсийн үлдэгдлийг эхний үлдэгдэл талбарт оруулах замаар нягтлан бодох бүртгэл тооцоог цааш нь үргэлжлүүлэн хөтлөх боломжтой. Хэрэв загварт энэ зарчмаар гүйлгээ хийж ашиглах бол гүйлгээний тоонд хязгаар байхгүй болно.


Загварын бүтэц зохион байгуулалт

Finance-XL загвар нь үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

Удирдлагын хэсэг: Загварын энэ хэсэг нь Excel Add-Ins форматаар хийгдсэн ба энэ нь Finance-XL гэсэн нэртэйгээр Excel программын Home Ribbon-ийн хажууд байрлана. Энэ хэсэгт агуулагдах коммандууд нь данс үүсгэх, данс засварлах, данс устгах, хуулга гаргах, файлыг хамгаалах зэрэг үйлдлийг хийх үүрэгтэй.

FXL-27

Finance-XL цэсэн дэхь удирдлагын коммандуудын товч тайлбар:

  1. Create Account: Энэ коммандаар зээл олголт, төлөлтийн гүйлгээг хийнэ.
  2. Edit Account: Энэ коммандаар зээлийн дансны нэгдсэн тайлан гаргана.
  3. Delete Account: Шинээр зээлийн данс үүсгэнэ.
  4. Account Statement: Өмнө үүсгэсэн данс устгана
  5. Fin-XL Protecter: Энэ коммандаар зээлийн гүйлгээ хийх талбарт шилжинэ
  6. Fin-XL Sort Data: Энэ коммандаар зээлийн график оруулсан талбарт шилжинэ.
  7. Insert C1 Balance: Энэ коммандаар зээлийн тооцоололын хэсэг рүү шилжинэ
  8. Menu Caller: Finance-XL меню идэвхжүүлэх комманд

Тооцооллын хэсэг: Загварын энэ хэсэг нь макро агуулсан Excel файл дээр хийгдсэн. Энэ Excel файл дээр гүйлгээ журналыг үүссэн дансуудтай холбож, дансдын үлдэгдэл тодорхойлох, СТ1-СТ4 тайлан гаргах үндсэн томьёоллууд бичигдсэн болно. Мөн туслах чанартай багахан хэмжээний VBA код бичигдсэн. Энэ Excel файл нь үндсэн 9 sheet-нээс бүрдэнэ.

FXL-28

  • Sheet(Contents): Энэ хуудсанд загварын товч танилцуулга агуулагдана.
  • Sheet(Chart): Энэ хуудсанд загварт ашиглагдах дансны төлөвлөгөө агуулагдана.
  • Sheet(Acc): Энэ хуудсанд данс үүсгэх, засварлах, устгах процесс явагдана. Мөн дансдын үлдэгдэл тодорхойлох тооцоолол хийгдэнэ.
  • Sheet(GL): Энэ хуудсанд гүйлгээ шивэх талбар байх ба мөн дансны лавлагааны хэсэг агуулагдана.
  • Sheet(ST): Энэ хуудсанд сонгогдсон дансны хуулгыг өгөгдсөн хугацааны интервалд гаргах процесс явагдана.
  • Sheet(CT1-CT4): Энэ хуудсанд үлдэгдэл тэнцэлээс СТ1-С4 тайлан гаргах процесс явагдана.

Бидэнтэй холбогдох

Finance-XL загвартай холбоотойгоор биднээс асууж тодруулах зүйл гарвал доорхи И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@ yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

4. Facebook Page: www.facebook.com/excelmetrics

[socialring]

FXL-6


Нэмэлт тайлбар буюу Screenshot

Загварт ашиглагдах дансны төлөвлөгөө

Энэ Sheet-нд Finance-XL загварт ашиглагдах дансны төлөвлөгөө агуулагдана. Дансны төлөвлөгөөний хувьд актив утгатай бол 1-ээр эхэлсэн данс байна. Пассив утгатай бол 2-оор эхэлсэн данс байна. Эздийн өмчийн данс 3-аар эхэлсэн байна. Орлогын данс 4-өөр эхэлсэн байна. Зардлын данс 5-аар эхэлсэн байна.

FXL-21

Загварын дансны удирдлагын хэсэг

Энэ Sheet-нд данс шинээр үүсгэх, устгах засварлах үйлдлийг хийхээс гадна дансдын үлдэгдлийг өгөгдсөн хугацаагаар тодорхойлно.

Данс удирдлагын хэсэг

FXL-2

Үлдэгдэл тэнцэл

FXL-3

Гүйлгээ журнал ба дансны лавлагаа

Энэ Sheet-нд байгууллагын өдөр тутмын гүйлгээг шивэгдэнэ. Гүйлгээ шивэх талбараас гадна дансны лавлагааны хэсгийг энэ Sheet-нд агуулсан болно.

Гүйлгээ журнал буюу гүйлгээ хийх талбар

FXL-22

Дансны лавлагааны хэсэг

FXL-23

Загварын дансны хуулга

Энэ Sheet-нд сонгогдсон дансны хуулгыг өгөгдсөн хугацааны интервалд гаргана.

FXL-24

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Танай сайтыг саяхнаас үзлээ. Маш хэрэгтэй зүйлийг нийтэлдэг юм байна. Эксель дээр мөр баганыг хэсэгчлэн сонгоод тухайн мужид мөр багана оруулах, хасахыг хориглосон үйлдэл хийж болох уу. Гэхдээ өгөгдлүүдийг нь өөрчилж болно, мөр багана нэмэж хасаж болохгүй гэсэн

    1. Болно. Та хэсэгчилсэн хамгаалалт гэж манай сайтнаас хайж олоод, тэр нийтлэлийг уншаарай.

  2. Баярлалаа. Нэмэж тодруулах нь тухайн сонгоосон мужид өгөгдсөн өгөгдлүүдийг өөрчилж болдог. Харин тухайн мужид шинээр мөр багана оруулах, устгахыг хориглодог тийм арга хэрэгтэй байгаа. Сайтны хэсэгчилсэн хамгаалалт гэж байгаа зүйл дээр сонгосон мужаа өгөгдлийг нь өөрчлөх боломжгүй болгочоод байна. Энэ талаар шийдэх арга зам байвал хэлж өгнө үү.

  3. Хэсэгчилсэн хамгаалалт зөв хийгдсэн нөхцөлд Sheet-ийн мэдээллийг өөрчилж болдог байх ба тухайн Sheet-нд мөр нэмж хасах өөрчлөлтийг хийх боломжгүй болдог.

  4. hi. bayarlalaa. yag l uuniig chin huleej bsan yum. Tatvariig oruulsan bol 50K bolomjiin une sanagdaj bn.
    nuutslaltai holbootoi medeellee bichleg bolgoj sharelbel tun ih heregtei bn. medeej zarsan file aa tsaash ni shareluulehgui bhaar ta bugd tootsoolson bh. hariu ugnu gej naidaj bn

  5. Mash ih bayarlalaa. Yag huleej bsan zuil bn. hun hudaldaj avchaad tsash ni share hiilgehgui bhaar ta hed nuutslala hiisen bh. ter talaaraa niitlel bolgoj oruulj ugch tuslana uu. busad zuil deer ih heregtei bn.

  6. Дансны бичилт хийхдээ value байдлаар хуулж байгаа нь зарим нэг эрсдэлийг дагуулж байна. Жишээ нь дансаа буруу кодлосон бол бүгдийг эргэж засах шаардлага үүсэж байна. Дансны нэрийг сонгох функц хийгээд дансны кодыг Vlookup-р таниулаад хийж болно. Дараа нь дансы код өөрчлөгдөхөд автоматаар засагдана болно.

  7. Sain bn uu. Tanai programmtai taniltslaa. Ene programm deer hed heden baas ashiglah bolomjtoi yu. Jishee n 2-3 gazriin tailang neg programm deer gargaj boloh uu. Tiim bol awmaar bn.

    1. Сайн байна уу. Нэг компьютер дээр хэдэн ч компанийн санхүүг хөтлөх боломжтой. Учир нь энэхүү загвар маань энгийн Excel файл шүү дээ.

  8. Орц гарцын бүртгэлээ өдөр бүр хөтлөн бичдэг, тэгсээр хэдэн сарын хугацааных бичигдсэн. Харин нэгтгэх хүснэгт нээгээд, жишээ нь 1-9 сарын хооронд бичсэн бүртгэлээс 8 сард зарагдсан нэг төрлийн барааны тоо хэмжээг олох томъёо бичих гээд мэддэггүй. Нэг төрлийн “барааны нэр”-ээр нийлбэр дүнг SUMIF командаар хайж олж чадаж байгаа ч, тухайн сарын нийлбэрийг гаргах томъёо бичиж чаддаггүй. Филтэр хийн гаргаж болох ч, филтэр солигдоход дүн өөрчлөгдчихдөг.

Холбоотой нийтлэлүүд