Finance-XL загвар шинэчлэгдлээ

Зиак Exceler-үүдэд өдрийн мэнд хүргье. Улиралын тайлан гаргах цаг ч дөхөж байна. Finance-XL загвартаа саяхан нэг салхи оруулаад нэгэн шинэчлэлийг хийлээ. Энэ бол НӨАТ-тай гүйлгээ юм. Finance-XL загварын өмнөх хувилбаруудад НӨАТ-тэй гүйлгээг хийхдээ заавал НӨАТ салгах гүйлгээг механикаар нэг бүрчлэн шивж оруулдаг байсан. Тэгвэл энэ удаагийн шинэчлэл маань тус асуудлыг хялбарчилж өгсөн. Өөрөөр хэлбэл худалдан авалт, эсвэл борлуулалтын гүйлгээг хийхэд автоматаар НӨАТ-ыг салгаж хийх процесс юм. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр Finance-XL загварт орсон шинэчлэлийг та бүхэндээ танилцуулах болно.


Finance-XL загварын өмнөх хувилбарт:

Finance-XL загварын өмнөх хувилбарт НӨАТ-тэй гүйлгээг хэрхэн хийдэг байсан талаар жишээ ашиглан тайлбарлая.

Компани 2016 оны 9 дүгээр сарны 13-ны өдөр 4,500,000 төгрөгийн бараа ажил үйлчилгээг зээлээр борлуулсан гэж үзье. Энэ тохиолдолд Finance-XL загварт үндсэн борлуулалтын гүйлгээг дараах дансны бичилтын дагуу хийнэ.

Дебет: Борлуулалтын авлага – 4,500,000
………………Кредит: Борлуулалтын орлого – 4,500,000

vat-xl-1Дээрх гүйлгээний дараа НӨАТ салгах гүйлгээг буюу 2 дахь гүйлгээг Finance-XL загварт оруулна.

Дебет: Борлуулалтын орлого – 409,091
………………Кредит: НӨАТ-ын өглөг – 409,091

vat-xl-2

Энэхүү үйлдлийн дараа бидний хийсэн гүйлгээ GL хуудсанд дараах зурагт үзүүлсэн байдлаар орсон байх болно.

vat-xl-3

Өөрөөр хэлбэл бид нэг гүйлгээг хоёр үйлдлээр хийж байна гэсэн үг юм. Энэхүү үйлдэл нь Finance-XL загварын сул талуудын нэг байсан. Харин бид энэ удаагийн шинэчлэлээрээ тус сул талыг арилгаж, нэг удаагийн гүйлгээгээр үндсэн борлуулалтын гүйлгээ болон НӨАТ-ын гүйлгээг хийдэг болгож сайжруулсан.


Finance-XL загварын шинэчилсэн хувилбарт:

Сайжруулалтын талаар өмнөх жишээг ашиглан тайлбарлая.

Компани 2016 оны 9 дүгээр сарны 13-ны өдөр 4,500,000 төгрөгийн бараа ажил үйлчилгээг зээлээр борлуулсан гэж үзье.

Юаны өмнө дээрх гүйлгээг Finance-XL загварын гүйлгээ хийх талбарт өмнөх хувилбартай адил зарчмаар оруулна.
vat-xl-4Дараагийн алхамд бид НӨАТ-тэй гүйлгээ хийх гэж байгаа учраас НӨАТ гэсэн талбарыг идэвхжүүлж өгнө. Үүний үр дүнд дебет, кредит дансны баруун гар талд хоёр сонголт үүснэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

vat-xl-5

Хэрэв борлуулалтын НӨАТ бүртгэх гэж байгаа бол хоёр сонголтын доод талыг идэвхжүүлнэ. Эсрэгээрээ худалдан авалтын НӨАТ бүртгэх гэж байгаа бол хоёр сонголтын дээд талыг идэвхжүүлнэ. Ингээд Finance-XL цэснээс Accept коммандыг өгснөөр үндсэн борлуулалт болон НӨАТ-ын гүйлгээ автоматаар хийгдэх болно. Гүйлгээний дараах үр дүнг доорх зурагт үзүүлэв.
vat-xl-6

Загварын TR хуудасны дансны лавлаганы хэсгийн доод талд НӨАТ-ын өглөг, авлагын дансдыг урьдчилан тохируулж өгснөөр тухайн дансанд НӨАТ-ын өглөг авлага хуримтлагдан бүртгэгдэх болно.


Finance-XL загварын шинэчилсэн хувилбарыг дараах хөдөлгөөнд зургаар үзүүлэв.
vat-gip

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд