Finance-XL загвар (Шинэчилсэн хувилбар)

Бид одоогоос яг нэг жилийн өмнө та бүхэндээ Finance-XL загвараа танилцуулж байсан билээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ Finance-XL загварынхаа дараагийн шинэчилсэн хувилбарыг танилцуулах гэж байна. Finance-XL загварын шинэчилсэн хувилбар нь өмнөх хувилбараасаа харагдах байдлын хувьд эрс тэс ялгаатай биш ч зарим механик үйлдлүүдийг автоматжлуулж, зарим нэг эрсдэл дагуулж болох хэсгүүдэд хамгаалалт хийсэн. Мөн загварт гүйлгээний баримт хэвлэх, формат засагч зэрэг хэд хэдэн нэмэлт коммандуудыг хийж өгсөн. Finance-XL загварыг ашиглахад хялбар, ойлгомжтой болгох үүднээс Finance-XL цэсэнд агуулагдах зарим коммандуудыг нэгтгэж, хэд хэдэн үйлдлийг нэг коммандаар гүйцэтгэх боломжтой байдлаар загварчилсан.

Мэдээж бидний боловсруулсан Finance-XL загвар маань шинэчлэгдсэн ч гэсэн өмнөх хувилбартай адилаар компани, ААН-ын санхүү, бүртгэлийн бүхий л үйл явцийг нэг дор цогцоор нь хөтлөн явуулах боломжгүй хэвээр байгаа. Тодруулбал Finance-XL загвар нь дансны дебет, кредит харьцааг бичих замаар СТ1-СТ4 тайланг гаргах зориулалттай загвар юм.

Finance-XL загвараар сонин юу байна?

Зиак ингээд Finance-XL загварт чухам ямар шинэчлэлтүүд хийгдсэн талаар одоо тайлбарлая.

  1. Гүйлгээ шивэх талбар. Finance-XL загвар гүйлгээг өөр хуудаснаас хийдэг болсон. Өөрөөр хэлбэл Finance-XL загварт TR гэсэн шинэ хуудас нэмэгдсэн бөгөөд тус хуудаснаас өгөгдсөн форматын дагуу гүйлгээг шивэж оруулна. Ингэснээр өмнө хийгдсэн гүйлгээнүүдээс санаатай болон санамсаргүй байдлаар устгах, өөрчлөх эрсдлээс сэргийлсэн.
    FINANCE-XL ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫН ГҮЙЛГЭЭ ШИВЭХ ПРОЦЕСС
    TransssFINANCE-XL ХУУЧИН ХУВИЛБАРЫН ГҮЙЛГЭЭ ШИВЭХ ПРОЦЕСС
    Old transХэрэв Finance-XL загварт алдаатай гүйлгээ, эсвэл буруу гүйлгээ шивж оруулсан бол тухайн гүйлгээг устгах, засварлах коммандуудыг ч оруулж өгсөн.
  2. Дансны харьцаа бичилтийн автоматжуулалт. Бид Finance-XL загварын өмнөх хувилбар дээр дансны лавлагааны хэсгээс заавал Copy/Paste үйлдлийн тусламжтайгаар дебет, кредит дансны харьцааг бичдэг байсан. Харин Finance-XL загварын шинэчилсэн хувилбар дээр Double Click буюу хос товшооны тусламжтайгаар дебет кредит дансны харьцааг бичих боломжтой болгосон.
    Fin-XLҮүний үр дүнд Finance-XL загварын формат эвдрэх эрсдлээс сэргийлж чадсан. Учир нь өмнө хувилбар дээр бид лавлагааны хэсгээс данс авахдаа алдаатай хуулж, гүйлгээ хийх талбарыг эвдэх, улмаар гүйлгээ буруу татагдах эрсдэлүүд гардаг байсан. Та бүхэн энэ талаар дээрх хөдөлгөөнт зургаар харж болно.
  3. Finance-XL цэсний нэгтгэл. Finance-XL цэсийг нэгтгэж, нэг товчноос хэд хэдэн үйлдлийг хийх боломжтой байдлаар загварчилсан. Энэ нь толгой эргүүлсэн олон коммандыг ашиглах шаардлагагүй болсон. Ингэснээр хэрэглэгч талд Finance-XL загварыг ойлгоход илүү хялбар байх болно.
    Fin-XL1Жишээлбэл данс үүсгэх комманд, гүйлгээ шивэх коммандыг нэгтгэж оруулсан. Мөн данс устгах, гүйлгээ устгах, эсвэл данс засварлах, гүйлгээ засварлах зэрэг коммандуудыг нэгтгэсэн. Мөн Format засах, данс болон гүйлгээ эрэмблэх коммандуудыг нэгтгэж оруулсан.
  4. Гүйлгээний баримт. Шинэчилсэн хувилбар дээр гүйлгээний баримт гарах боломжтой болсон. Өмнөх хувилбар дээр гүйлгээний баримт хэвлэх боломжгүй байсан. Загвараас гүйлгээний баримт гарахадаа кассын орлого зарлага болон бэлэн бус гүйлгээний баримтууд гарна. Хэвлэгдэх баримтын форматыг дараах зурагт үзүүлэв.
    Fin-XL2
  5. Хуулга гаргах томьёоллыг динамикжуулсан. Өөрөөр хэлбэл загварт ашигласан томьёоллыг сайжруулсан. Ингэснээр хуулга уншуулах үед гүйлгээ буруу татагдах эрсдлээс сэргийлж чадсан. Гэхдээ энэ нь хэрэглэгч талд шууд харагдахгүй.
    Fin-XL3Мөн өмнөх хувилбар дээр сонгогдсон дансны хуулгыг гаргахдаа Statement коммандыг 2-3 удаа дарж байж гардаг байсан бол шинэчилсэн хувилбар дээр нэг даралтаар хуулгыг бүхэлд нь гаргадаг болгосон.

Зиак ерөнхийдөө дээр дурдсан шинэчлэлтүүдийг Finance-XL загварт хийсэн. Загварын ашиглалт болон аюулгүй тал дээр өмнөх хувилбараасаа ямар ч байсан илүү болсон гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Finance-XL загварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх товч дээр дараарай.

button-finxl

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд