АНХААР UPDATE !!!. Оройн мэнд, Эрхэм хүндэт Excel-чидээ. Та бүхэн сайхан амарцгааж байна уу. Ойрд сургалт зөвөлгөөн хийх, бичиг баримт боловсруулах, хөдөө гадаа явах гээд нэлээдгүй ачаалалтай ажиллаа. Их ажлын хажуугаар Finance-XL загварынхаа хөгжүүлэлтэнд салхи оруулж, нэгэн автоматжуулалтыг хийлээ. Энэ автоматжуулалт Finance-XL загварын хэрэглэгчид болон тус загварыг сонирхож буй Excel хэрэглэгч нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд Finance-XL загварт хийсэн хөгжүүлэлтийнхээ талаар танилцуулахаар шийдлээ.
Бидний Finance-XL загварт хийсэн хөгжүүлэлт бол цалин тооцоолол, түүний автоматжуулалт юм. Ер нь одоо үед цалин тооцоолох процесс нэлээдгүй төвөгтэй болсон цаг үе юм 🙂 🙂 🙂 . Учир нь цалингаас суутгаж буй татварын хэмжээ тогтмол бус интервалт хэлбэрт шилжсэн, мөн нийгмийн даатгалын хувь хэмжээ ойр ойрхон хувьсан өөрчлөгдөж байгаа зэргээс хамаараад цалин буруу тоцоологдох зэрэг эрсдлүүд үе үе гарах гээд байдаг. Иймээс энэ асуудлыг нэг мөр автоматжуулж загварчлах хэрэгцээ шаардлага гарсан.
Мөн нөгөө талаас цалинтай холбоотой бүртгэл гүйлгээ байнга хийгддэг, тогтмол загвартай байдаг тул нягтлан бодох бүртгэл гүйлгээг автоматаар хийх боломжтой байдаг. Иймээс эдгээр асуудлуудыг миний бие Finance-XL загвар дээр автоматжуулж, загварчилсан болно. Ингээд та бүхэндээ Finance-XL загвар дээр хийгдсэн цалингийн бүртгэл, тооцоололтой холбоотой хөгжүүлэлтийг танилцуулая.
Цалингийн цэс болон Sheet-ний танилцуулга
Finance-XL загварт оруулсан цалингийн тооцооллын хэсгийг маш цомхон байдлаар загварчилсан. Тодруулбал цалингтай холбоотой хэсэг үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Calculate Salary – Цалин тооцоолох комманд
- Generate GL – Тооцоолсон цалинг ерөнхий журналд бүртгэх комманд
Тус хөгжүүлэлттэй холбоотойгоор Finance-XL загварт шинээр SAL нэртэй шинээр үүсгэсэн. Тус sheet-нд цалингийн тооцоолол, бүртгэлтэй холбоотой үндсэн хүснэгтүүд агуулагдана. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Энэ талбарт цалинтай холбоотой тохиргоонууд хийгдэнэ.
Энэ талбарт цалингийн тооцоолол хийгдэнэ.
Finance-XL загварт цалин бодох зааварчилгаа
Та бүхэнд Finance-XL загвар дээр цалингийн тооцоолол, бүртгэлийн үйл ажиллагааг хэрхэн автоматаар хийх тухай одоо танилцуулая. Нэн тэргүүнд Finance-XL загварт цалингийн бүртгэл гүйлгээтэй холбоотой үндсэн дансдуудыг Acc хуудсанд үүсгэнэ. Хэрэв та өмнө нь үүсгэсэн бол дахин үүсгэх шаардлага байхгүй гэдгийг анхаараарай.
- Цалингийн өглөг (Цалингийн фонд)
- НДШ-ийн өглөг
- ХХОАТ-ын өглөг
- Цалингийн зардал
- НДШ-ийн зардал
Данс үүсгэсэн байдлыг дараах зурагт үзүүлэв.
GL хуудсанд үүсгэсэн дээрх дансны дугааруудыг SAL хуудасны загварын тохиргоо хэсгийн холбогдох нүднүүдийг гараар оруулж өгнө. Энэ үйлдэл нэг удаа л хийгдэх тул та төвөгшөөх хэрэггүй юм.
Мэдээллийг оруулахдаа тухайн мэдээлэл орох нүдэн дээр 2 удаа товших буюу Double Click дарах замаар мэдээллийг гараар бичиж оруулна. Зиан ингээд үндсэн тохиргоо болсон. Хэрэв татвар, НДШ-ийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон бол загварын тохиргооны дээд хэсэгт байрлах ТАТВАР, НДШ-ийн хуулийн заалтуудыг дээрхтэй адил Double Click дарах замаар өөрчилж болно.
Finance-XL загвар дээр цалин тооцоолох жишээ
A Компани 5 ажилтантай. Үүнд:
- БАТДЭЛГЭР
- ЭНХТҮВШИН
- МАНДАХБАЯР
- ГАНСҮХ
- БОЛОР-ЭРДЭНЭ
Эдгээр ажилчдыг Finance-XL загварын Acc хуудсанд нэрийн данс үүсгэж бүртгэнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Одоо SALхуудсанд орж, Finance-XL/Calculate Salary цэснээс Calculate Salary коммандыг 2-оос 3 удаа өгнө. Үүний үр дүнд нийт ажилчдын жагсаалт SAL хуудсанд орж ирнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
- Цалин: Тухайн ажилтаны хөдөлмөрийн гэрээнд заасан нэг сарын цалингийн хэмжээг оруулна. Тухайн талбарт мэдээлэл, оруулах, засах үйлдлийг хийхдээ Double Click коммандыг ашиглана.
- Х-НДШ: Энэ талбарт хувь хүний төлөх НДШ-ийн хувь хэмжээг оруулна. Тухайн ажилтны нөхцөл байдлаас хамаарч НДШ-ийн хувь хэмжээг өөр, өөрөөр хуулинд заасан байдаг. Жишээлбэл жирэмсэний амралттай байгаа ажилтан, давхар НДШ төлдөг ажилтан гэх мэтээр НДШ төлөх хувь хэмжээ өөр өөр байдаг. Тухайн талбарт мэдээлэл, оруулах, засах үйлдлийг хийхдээ Double Click коммандыг ашиглана.
- Б-НДШ: Энэ талбарт Байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг оруулна. Тухайн байгууллага ямар салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас хамаарч төлөх НДШ-ийн хувь хэмжээг өөр өөрөөр тогтоодог. Жишээлбэл Барилгын салбарын НДШ-ийн хувь хэмжээ, Тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагын НДШ-ийн хувь хэмжээ, Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагын НДШ-ийн хувь хэмжээ зэргүүд өөр, өөрөөр тогтоогдсон байдаг. Тухайн талбарт мэдээлэл, оруулах, засах үйлдлийг хийхдээ Double Click коммандыг ашиглана.
- Төлөв: гэсэн талбарт 1 эсвэл хоосон утга оруулна. Тодруулбал, хэрэв 1 гэсэн утга оруулбал тухайн ажилтан дээр тухайн сард цалин бодогдоно гэсэн үг. Хэрэв хоосон үлдээвэл тухайн ажилтанд тухайн сард цалин бодогдохгүй гэсэн үг юм. Тухайн талбарт мэдээлэл оруулах, засварлахдаа шууд гараар засна.
- Аж-лах: Энэ талбарт тухайн сард ажиллах нийт хоногийг оруулна. Тухайн талбарт мэдээлэл оруулах, засварлахдаа шууд гараар засна.
- Аж-сан: Энэ талбарт тухайн сард тухайн ажилтан бодитоор хэдэн хоног ажилласан талаар мэдээллийг оруулна. Тухайн талбарт мэдээлэл оруулах, засварлахдаа шууд гараар засна.
Дээрх мэдээллээс Цалин, Х-НДШ, Б-НДШ талбарын мэдээллийг нэг л удаа оруулна. Нэг оруулсан байхад цаашид дахин оруулах шаардлагагүй юм. Бусад талбарын мэдээллийг сар бүр шинэчлэж оруулах засварлах замаар цалингийн тооцооллыг хийнэ. Зиак ингээд эдгээр мэдээллийг оруулсан байхад цалин бодох процесс маш амархан байх болно.
Мэдээлэл оруулсан байдлыг дараах зурагт үзүүлэв.
Үүний дараагаар Finance-XL/Calculate Salary цэснээс Calculate Salary коммандыг өгөхөд тухайн мэдээллийн хажуу талд ажилчдын цалин бодогдох болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Ингээд л цалингийн хүснэгт бэлэн боллоо. Амархан байгаа биз.
Хэрэв тухайн сард ГАНСҮХ гэсэн ажилтанд цалин тооцох ёсгүй байсан гэж үзвэл ГАНСҮХ ажилтны төлөв талбарын 1 гэсэн тоог арилгана. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Ингээд дахин Finance-XL/Calculate Salary цэснээс Calculate Salary коммандыг өгөхөд тухайн мэдээллийн хажуу талд ажилчдын цалин бодогдох болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Ингээд нягтлан цалингийн хүснэгт бэлэн болсон гэж үзвэл Finance-XL/Calculate Salary цэснээс Generate GL коммандыг өгнө. Үүний үр дүнд цалингийн хүснэгт гүйлгээ болж, GL хуудсанд орох болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
YES коммандыг өгснөөр цалингийн гүйлгээ GL хуудсанд автоматаар гүйлгээ болж орно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Ингээд л болоо доо. Цалин тооцоолох процесс ийм амархан боллоо. Удахгүй та бүхэнд цалингийн тооцоолол бүртгэлтэй холбоотой энэхүү өөрчлөлтийн талаар видео танилцуулагыг хүргэх болно.
Finance-XL загварт дээрх шинэчлэл хийгдсэнтэй холбоотойгоор загварын үнэ 160,000 төгрөг болсон. Хэрэв та Finance-XL загварын өмнөх хувилбарыг ашигладаг бол 40,000 төгрөгөөр уг шинэчлэл хийгдсэн хувилбарыг худалан авах боломжтой юм. Та Finance-XL загварийн цалингийн тооцоололтой холбоотой хөгжүүлэлтийн талаар асууж, тодруулах зүйл байвал бидэнтэй 8888-0946 утсаар холбогдож, мэдээлэл аваарай. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх