Та бүхэн манай сайтаас боловсруулсан Finance-XL загварын талаар мэднэ байх. Тус загварыг нэлээдгүй хүмүүс ашиглаж байгаа бөгөөд тус загвартай холбоотой хэд хэдэн асуултууд байнга ирдэг. Тэдгээрийн нэг нь “Ижил агуулгатай нэгэн төрлийн олон гүйлгээнүүдийг Finance-XL загварт хэрхэн оруулах бэ ?” гэсэн асуулт юм. Мэдээж 200, 300 эсвэл түүнээс их хэмжээний нэг төрлийн гүйлгээнүүдийг нэг бүрчлэн гараар Finance-XL загварт гараар шивж оруулна гэдэг бол нэлээдгүй ажиллагаатай үйлдэл юм. Маш их цаг хугацаа шаардана. Жишээлбэл интернэт банкнаас авсан хуулган дээрх ижил агуулгатай гүйлгээнүүд, эсвэл тусгай программ хангамжаас авсан ижил агуулгатай гүйлгээнүүд гэх мэт. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр ижил агуулгатай гүйлгээнүүдийг хэрхэн яаж хялбар замаар Finance-XL загварт оруулдаг талаар та бүхэндээ зөвлөмж бэлтгэлээ.
Юуны өмнө ижил агуулгатай гүйлгээ гэдгийг тодорхойлоё. Ижил агуулгатай гүйлгээ гэдэг нь дебет, кредит данснууд адилхан боловч мөнгөн дүн нь өөр гүйлгээнүүд юм. Жишээлбэл бидэнд нэгэн компанийн харилцах дансны хуулга дараах хэлбэрээр өгөгдсөн байна.
Энэ хуулганд дансаар төлбөр тооцоо хийгдсэн сэлбэгийн борлуулалт, интернэт банкны гүйлгээний шимтгэл, касс зузаатгал гэсэн 3 төрлийн л гүйлгээ хийгдсэн байгаа болно. Мэдээж энэ дансны хуулга маань зохиомол гэдгийг анхаараарай. Нийтдээ 100 гаруй гүйлгээнүүдийг агуулсан дансны хуулга байна.
Хэрэв бид эдгээр гүйлгээнүүдийг нэг бүрчлэн Finance-XL загварт шивж оруулна гэвэл тус загварын TR нэртэй sheet-нд дараах зурагт үзүүлсэн хэлбэрээр гүйлгээгний мэдээллийг оруулаад, Finance-XL цэснээс Approve коммандыг өгнө.Дээрх зурагт үзүүлсэн гүйлгээ шивэх процесс нь Finance-XL загвар дээр гүйлгээ шивэх стандарт техник боловч ижил агуулгатай олон гүйлгээг дээрх техникээр нэг бүрчлэн шивэх нь маш их хугацааг шаардана. Тэгвэл ижил агуулгатай бүх гүйлгээг нэг коммандаар Finance-XL загварт хэрхэн оруулах талаар одоо тайлбарлая.
Юуны өмнө бид интернэт банкнаас авсан хуулганы мэдээлэл дээр бага зэргийн боловсруулалт хийнэ.
- Хаанбанкны интернэт банкны гүйлгээний огноо (A баганын мэдээлэл) нь текст форматаар ирдэг. Энэ текстэн форматыг огноо форматанд хөрвүүлэх ёстой.
Энэ үйлдлийг Excel программын REPLACE (Ctrl+F) коммандаар . гэсэн тэмдэгийг / гэсэн сольход л орноо форматанд хөрвөдөг. Энэ талаар энэхүү нийтлэлийн доод хэсгийн нэмэлт тайлбарт оруулсан болно. Бусад банкны интернэт банкны мэдээлэл огнооны мэдээлэл хэрхэн ирдэг талаар сайн мэдэхгүй байна. Хэрэв шууд огноо форматаар ирдэг бол заавал энэ үйлдлийг хийх шаардлагагүй.
- A баганын мэдээлэл нь гүйлгээний огноо, цагийн мэдээллийг агуулж байна. Иймээс бид INT функцийн тусламжтайгаар H багананд зөвхөн огнооны мэдээллийг салгаж авна. Огнооны мэдээллийг хэрхэн яаж салгах талаар дараах зурагт үзүүлэв.
Үүний үр дүнд H багана дээр зөвхөн огнооны мэдээлэл гарсан байна.
- Банкны хуулганы агуулсан Excel sheet-ний A:H баганыг сонгож, гүйлгээний утга талбар буюу G баганын мэдээллээр эрэмбэлнэ.
Үүний үр дүнд 3 төрлийн гүйлгээнүүд маань G багананд тус тусдаа багцлагдаж харагдах болно.
За ингээд банкны хуулга дээр хийгдэх боловсруулалт бэлэн боллоо. Одоо дээрх боловсруулсан гүйлгээнүүдийг Finance-XL загварт оруулна. Үүний тулд бид Finance-XL загвараас гүйлгээний форматыг Export коммандаар гаргаж авна. Үргэлжлэлийг дараагийн нийтлэлээс уншаарай…
Нэмэлт тайлбар:
Текстэн форматаар ирсэн огнооны мэдээллийг огноо форматанд хөрвүүлэх техник
Хаанбанкны интернэт банкнаас ирсэн хуулга дээрх огнооны мэдээлэл нь текст форматаар ирсэн байсан. Бид тус мэдээлэл дээр боловсруулалт хийж, огноо форматанд шилжүүлсэн. Хэрхэн яаж шилжүүлсэн талаар товч тайлбарлах хэрэгтэй байх гэж бодож байна.
- Гүйлгээний огноо агуулсан мужийг бүхэлд нь сонгоно. Манай жишээний хувьд A баганыг бүхэлд нь сонгосон.
- Компьютерийн гарнаас Ctrl+F хосолсон товчийг дарж, Find and Replace цонхыг нээнэ.
- Тус цонхноос Replace хуудсыг сонгож, Find what: талбарт . (цэг), Replace with: талбарт / (ташуу зураас) тэмдэгтүүдийг оруулна. Энэ талаар дээрх зурагнаас харж болно.
- Ингээд Replace All коммандыг өгөхөд A баганын текстэн форматаар илэрхийлэгдсэн огнооны мэдээлэл огноо форматаар илэрхийлэгдэнэ.
Хаабанкны интернэт банкнаас хуулга авах техник
Дээрх нийтлэл ашигласан хуулганы формат нь Хаанбанкны интернэт банкны үр дүн юм. Хаанбанкны интернэт банкнаас дансны хуулга Excel форматаар 2 хэлбэрээр гардаг. Тус хоёр форматын дараах зурагт үзүүлсэн формат нь тооцоолол хийхэд арай эмх цэгцтэй үр дүн гардаг. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Хэрэв зүүн гар талын Excel форматаар хуулга авбал дараах зурагт үзүүлсэн хэлбэртэй гарна.
Энэ формат нь маш олон нүд, баганын мэдээллийн MERGE хийгдсэн байдаг тул нэмэлт тооцоолол хийх, өөр байршилд мэдээллийн хуулах зэрэг үйлдэл хийх боломжгүй байдаг. Иймээс Excel формат бүхий хуулагыг Finance-XL загварын гүйлгээ хийх процессд ашигладаг.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ДАРААГИЙН НИЙТЛЭЛЭЭС УНШААРАЙ.
Сэтгэгдэл үлдээх