Бид өмнөх нийтлэлээрээ Хаанбанкны интернэт банкнаас авсан хуулга буюу гүйлгээний мэдээлэлд боловсруулалт хийх талаар өгүүлсэн билээ. Одоо тус нийтлэлийг үргэлжлүүлээд боловсруулсан гүйлгээний мэдээллээ Finance-XL загварт хэрхэн оруулах талаар тайлбарлая. Finance-XL загварын сүүлийн хувилбарт маань Export, Import гэсэн цэс шинээр нэмэгдсэн байгаа. Тэгвэл тус цэсийг ашиглаж бид боловсруулалт хийсэн интернэт банкны гүйлгээг Finance-XL загварт оруулна.
- Нэн тэргүүнд Finance-XL загварыг нээж, Acc нэртэй sheet-ийг сонгоно.
- Finance-XL цэснээс Exporter коммандыг өгнө.
- Үүний үр дүнд “Medeelliig export hiihuu?” гэсэн цонх нээгдэх ба тус цонхноос OK коммандыг өгөхөд Finance-XL загварын бүх мэдээлэл My Documnets фолдерт Finance XL 2016-1-28 11 06 39 гэсэн нэртэй Excel файл үүсгэж хуулна. Гэхдээ Finance-XL үгний арын тоо болон огнооны мэдээлэл өөр байж болно.
Жич: Хэрэв энэ коммандаар Finance-XL загварын мэдээлэл My Documents фолдерт үүсэхгүй байвал Excel программыг бүхэлд нь хаагаад, буцааж нээсний дараагаар дахин дээрх коммандыг өгөхөд My Document фолдерт Finance-XL загварын мэдээлэл үүсэх болно.
- Ингээд My Documents фолдероос Finance-XL загварын Export хийгдсэн мэдээлэл бүхий Excel файлыг нээнэ. Тус файл дахь мэдээлэл нь дараах бүтэцтэй байна.
A:J баганын мэдээлэл: Finance-XL загварын дансны мэдээлэл байна. Үүнд: Дансны нэр, дансны дугаар, эхний болон эцсийн үлдэгдэл, дебет, кредит гүйлгээний нэгтгэл гэх мэт.
M:R баганын мэдээлэл: Finance-XL загвар дээр хийгдсэн бүх гүйлгээнүүд агуулагдана. - M:R баганын хамгийн доод хэсэгт буюу гүйлгээний төгсгөлд бид интернэт банкны боловсруулсан гүйлгээнүүдийн мэдээллийг нэмж оруулна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг хийе.
5-р алхамд хийгдэх Finance-XL загварт гүйлгээ оруулах проецсс
Боловсруулсан итернэт банкны хуулганаас “Сэлбэгийн борлуулалт” гэсэн агуулгатай гүйлгээнүүдийг Finance-XL загварт оруулая.
- Интернэт банкны хуулганаас сэлбэгийн борлуулалт гэсэн ангилалд хамаарах гүйлгээнүүдийн H багана дахь огнооны мэдээллийг Finance-XL загвараас Export хийгдсэн файлын гүйлгээний төгсгөлд VALUE төлвөөр хуулна.
- Дээрх алхамтай адил зарчмаар гүйлгээний мөнгөн дүн, гүйлгээний утга зэргийг Finance-XL загвараас Export хийгдсэн файлын гүйлгээний төгсгөлд VALUE төлвөөр хуулна.
- Мөн интернэт банкны хуулганы A1 багананд байрших гүйлгээний огноо болон цагийн мэдээллийг Finance-XL загвараас Export хийгдсэн файлын R баганын төгсгөлд VALUE төлвөөр хуулна. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Дээрх зурагнаас харахад O:P баганын мэдээлэл хоосон байна. Энэ 2 хоосон багананд дебет, кредит дансны дугаарыг оруулна. Манай жишээний хувьд Finance-XL загвар дахь:
Хаанбанкны дансны дугаар: 11203304
Борлуулалтын орлого дансны дугаар: 41018497гэж үүссэн байн. Иймээс энэ хоёр дансны дугаарыг дээрх зурагны O:P баганад оруулна.
- Борлуулалтын орлого бүртгэх дансны харьцаа:
Дебет: Хаабанк харилцах данс 11203304
Кредит: Борлуулалтын орлого 41018497
Ингээд хадгалах коммандыг өгөөд тус Excel файлыг хаана.
- Ингээд ижил агуулагатай Сэлбэгийн борлуулалт гэсэн гүйлгээг Export хийгдсэн Excel файлд оруулчихлаа. Одоо Finance-XL загварын Finance-XL цэснээс Import коммандыг өгч, My Document фолдерт байгаа Export хийгдсэн Excel файлыг сонгож, OK коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
- Энэ бүгдийн эцэст “Сэлбэгийн борлуулалт” гэсэн агуулагтай гүйлгээнүүд Finance-XL загварт орсон байх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Энэ арга техникээр ижил агуулгатай олон гүйлгээг хялбаршуулан Finance-XL загварт оруулж болдог. Энэ талаар удахгүй та бүхэндээ видео хэлбэрээр танилцуулах болно. Та бүхэн амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх