FIFO аргачлалын MS Excel загварчлал Excelist

Бид өмнө нь Бараа материалын эхэлж авсныг эхэлж зарлагадах арга /FIFO-First in, First out/ гэсэн нэртэй нэгэн нийтлэлийг оруулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тус нийтлэлд авсан жишээ нь агуулга, хамрах хүрээний хувьд багахан хэмжээний жишээ байсан боловч түүнийг гар аргаар тооцоолох процедур нь маш их байсан. Иймээс ААН байгууллагууд өөрийн бараа материалын өртгийн тооцооллыг бидний авч үзсэн жишээтэй адилаар гар аргаар хийх боломжгүй байдаг тул ямарваа нэгэн төрлийн санхүүгийн программ ашигладаг.Иймээс бид энэ удаад FIFO аргыг MS Excel программ дээр загварчилж, Excelist 1.0 программыг бүтээлээ.

“Excelist 1.0” программ нь жижиг аж ахуйн нэгжийн бараа материалын бүртгэл хийх, тайлан гаргах, бараа материалын өртөг зардлыг тооцох зориулалт бүхий программ юм. Тус программ нь MS Excel программын стандарт функцүүд болон VBA-д суурилан хийгдсэн болно. Бараа материалын өртгийг тооцооходоо эхэлж авсныг эхэлж зарлагадах аргыг (First in, First out) ашигладаг. Тус программ нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

1. Контент буюу программын коммандуудын тайлбар, танилцуулга: Тус хэсэг нь программын коммандуудын талаар товч тайлбар агуулсан хэсэг юм.

2. Excelist буюу дансны удирдлагын хэсэг: Энэ хэсэгт данс нээх, хаах, засварлах, тайлан гаргах зэрэг үйлдлүүдийг хийдэг.

3. Дансны ерөнхий журнал: Энэ хэсэгт нээгдсэн дансанд гүйлгээ хийх, зарлагадсан бараа материалын өртгийг тооцоолох, гүйлгээг хэвлэх зэрэг үйлдлүүд хийгддэг. Тус хэсэг рүү шилжих дээ удирдлагын хэсэгт нээгдсэн дансны нэр дээр хоёр дарах (Double Click) замаар шилжинэ.

Энэхүү программыг ашиглаж бараа материалын бүртгэл хийхээс гадна үнэт цаас, үнэт металл, валютын арилжааны бүртгэл, өртөг тооцолт зэргийг хөтлөн явуулах боломжтой программ юм. Ингээд тус программ дээр хэрхэн ажиллах талаар доорх линкээр орж үзээрэй.

Программын видео зааварын 1 дүгээр хэсгийг үзэх

Программын видео зааварын 2 дугаар хэсгийг үзэх

Программыг худалдаж авах

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд