Та бүхэн өдөр тутам Монголжсон гадаад үг хэллэгийг өргөн хэрэглэдэг байх. Жишээлбэл радио, телевизор, компьютер, Ланд крузьер , рестран, паб, оффис гэх мэт. Эдгээр үг хэллэгийг хэн ч Монгол хэлэнд хөрвүүлж ашигладаггүй байх гэж би бодож байна. Тэгвэл энэхүү Монголжсон гадаад үг хэллэгүүдийг хэн зохиогоод байна бэ?. Миний бодлоор нийгмийн хөгжил, дэлхийн даяарчлалын үр дүнд өөрөө аяндаа л үүсдэг гэж боддог. Ажил мэргэжилийн хувьд ч ялгаагүй. Диллер, Теллер, Менежер, Инжинер, Доктор, Брокер, Магистер, Баклавар гээд гадаад нэртэй мэргэжил, эрдмийн зэрэг цолыг та бүхэн бараг өдөр болгон л сонсдог. Тэгэхээр энэхүү нийтлэлээр яг юу хэлэх гээд байна бэ гэвэл бид эдгээр Монголжсон гадаад үгсийн санд нэгэн шинэ үгийг оруулахаар шийдсэн юм. Энэ бол EXCELER гэсэн нэр томьёо. Монголд энэхүү нэр томьёог яг утгачилж орчуулсан албан ёсны орчуулга байхгүй ч гэсэн би ЭКСЕЛЧИН гэж орчуулаад байгаа юм. Гэхдээ цаашид EXCELER гэсэн нэрээр ашиглах болно.
Яагаад EXCELER гэж:
Англи хэлэнд зарим нэг үйл үгэн дээр ER гэсэн залгавар залгахад тухайн үйлийг хийгч болгож хувиргадаг олон тохиолдол байдаг. Жишээлбэл:
- Dealer-Диллер: Үгийг үндсэн Deal. Үүнийг орчуулбал арилжаа наймаа хийх гэж орчуулж болно. Үгийн төгсгөлд ER гэсэн залгавар залгахад DEALER болж байна. Ингэснээр Арилжаачин, наймаачин гэж орчуулагдана.
- Manager-Менежер: Үгийн үндсэн Manage. Үүнийг орчуулбал удирдах, залах гэж орчуулж болно. Үгийн төгсгөлд R гэсэн залгавар залгахад MANAGER болж байна. Ингэснээр удирдагч, манлайлагч, зохион байгуулгач гэж орчуулагдана.
гэх мэт. Иймээс бид EXCEL гэсэн үгэн дээр ER залгаж, EXCELER гэсэн нэр томьёог гаргаж байгаа юм. Гэхдээ EXCELER гэсэн нэр томьёо Монголд л хэрэглэгддэгүй болохоос бусад орнуудад хэрэглэггдэг нэр томьёо. Хэрхэн яаж, ямар зориулалтаар хэрэглэгддэгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан цоо шинэ үг хэллэг бол биш юм.
EXCELER гэж хэн бэ?
Энэ бол маш энгийн. Та EXCELER болохын тулд доор дурдсан хэдэн шаардлагыг хангахад л болно. Үүнд:
- Та Excel программыг юунд ямар зорилгоор ашигладагийг мэддэг байх
- Та Excel программ дээр нэмж, хасах, хуваах, үржих үйлдэл хийдэг байх
- Та Excel программ дээр хүснэгт зурж, өнгө будгаар ялгаж чаддаг байх
- Манай сайтаар зочилж, Excel программ судалдаг байх
EXCELER болоход танд өөр олон шаардлага, шалгуур тавиад байхгүй. Тэгэхээр манай сайтыг уншигч хэн бүхнийг EXCELER гэж бодож байна. Яагаад гэвэл EXCELER болох шалгуур маш энгийн болохоор. За ингээд та бүхнийг өнөөдөрөөс эхлэн EXCELER-үүд гэж дуудах болно.
Сэтгэгдэл үлдээх
ok
Uram ogsond bayrlalaa………..