За та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргье. Шинэ оны анхны нийтлэлээрээ та бүхэнд өөрсдийн боловсруулсан бүтээлийнхээ талаар танилцуулж байгаад туйлын таатай байна. Энэ бол “EXCEL VLOOKUP функцын хэрэглээ ба тайлбар” гэсэн видео хичээл юм. Энэхүү видео хичээлд EXCEL программын стандарт функцийн нэг болох VLOOKUP функцийг ахисан төвшинд хэрхэн ашиглах бэ? талаар өгүүлэх болно. Өөрөөр хэлбэл тус функцийг олон талт хувилбараар, үр ашигтайгаар, бусад функцүүдтэй хослуулж, ямар ямар үр дүнг гаргаж болох талаар өгүүлэх болно. Тус видео хичээл маань нийт 25 хэсэгтэй, 2 цаг 40 минутын хугацаанд үргэлжилэх болно. Видео хичээлийн ерөнхий агуулагыг доор үзүүлсэн болно. Үүнд:
- VLOOKUP гэж юу бэ? (1 нийтлэлтэй, 4 минут үргэлжилнэ)
- VLookup-тай ажиллах үндсэн техникүүд (7 нийтлэлтэй, 60 минут үргэлжилнэ)
- Vlookup-ийг Excel программын бусад хэрэгсэлүүдтэй хослуулах нь (2 нийтлэлтэй, 9 минут үргэлжилнэ)
- Vlookup-д текст төрлийн функцүүд ашиглах нь, (3 нийтлэлтэй, 25 минут үргэлжилнэ0
- Нөхцөлт Vlookup (8 нийтлэлтэй, 36 минут үргэлжилнэ)
- VLookup-ийг хязгаарлалтанд ашиглах техник (1 нийтлэлтэй, 7 минут үргэлжилнэ)
- Динамик Vlookup (1 нийтлэлтэй, 7 минут үргэлжилнэ)
- Урвуу Vlookup (1 нийтлэлтэй, 7 минут үргэлжилнэ)
Бид өмнөх нийтлэлээрээ VLOOKUP функцийн талаар танилцуулсан. Энэхүү функцийн талаар уншиж амжаагүй байгаа бол та ЭНЭ ЛИНК-ээр орж уншиж, VLOOKUP функцийн талаар ерөнхий ойлголт, мэдээлэлтэй болоорой.
VLOOKUP функц бол миний хэрэглэх хамгийн дуртай функцуудийн нэг юм. Яагаад гэвэл энэ функц нь EXCEL программд хэрэглэгдэхүүн ихтэй, хайлтын функцийн төрөлд №1 функц гэж хэлж болно. Мөн энэхүү хүчирхэг функцийг EXCEL программын бусад функцүүдтэй хослуулан ашиглах нь нэн тохиромжтой байдаг. Жишээлбэл MATCH, IF, LEFT, MID, CHOOSE … гээд маш олон төрлийн функцүүдтэй хослуулан ашиглаж болдог. Мэдээж VLOOKUP функцийг дангаар нь ашигласнаас илүүтэй үр дүнг бусад функцүүдтэй хослуулан ашиглах замаар гаргаж авч болно. Ийм л учраас EXCEL хэрэглэгч нар VLOOKUP функцийг EXCEL программын шилдэг 10 функцийн нэгд оруулдаг.
Та бүхэндээ VLOOKUP функцийн талаар товчхон танилцуулая.
VLOOKUP функц нь EXCEL программын хайлтын төрлийн функцэд хамаараггдаг, мэдээлэл хайх зорилоготой функц юм. Тус функцийн үндсэн ажиллах зарчим нь “Хайхаар зааж өгсөн утгыг өгөгдсөн хүснэгтийн эхний багана дотроос хайн олж, олсон утгад харгалзах өгөгдлийг, өгөгдсөн индксээр тодорхойлдог функц юм” гэж тодорхойлсон байдаг.
Бидний бэлтгэсэн EXCEL VLOOKUP видео хичээлийн хавтасны ковер зургийг доор харуулав.
Та бүхэн энэхүү видео хичээлийг худалдаж авахыг хүсвэл Улсын их дэлгүүрийн 6 давхарт байрлах МАЖЕСТИК номын дэлгүүр, Интер номын их дэлгүүрээс худалдан авч болно. Үнийн хувьд 6,000.0 төгрөгөөр худалдаалж байгаа болно. Хэрэв та зохиогчийн гар дээрээс худалдаж авбал 5,000.0 төгрөгөөр худалдан авах боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх
oroin mend,
uneheer dajgui hicheel bn,
bayarlalaa,
Oshoo hichelud bdg u excel-iin ?
Tsahimaar hudaldan avch boloh uu. Dansaa bicheerei
sn bnu? ene hicheel odo hudaldaand bga bolow uu
?