EXCEL.mn онлайн сургалтын платформ

Зиак хүндэт Exceler-үүддээ оройн мэнд хүргэе. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Ковидтай нийгэмд нэг сар гаруй хугацаанд амьдарлаа. Одоо дасан зохицож амьдрахаас өөр аргаггүй нөхцөл байдалд хүрч байх шиг байна. Бизнесийхэн ч эрхлэж буй ажил үйлчилгээгээ онлайн хэлбэрт шилжүүлж байна. Үүний адилаар миний бие ч гэсэн EXCEL сургалтын үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлж, өөрийн гэсэн онлайн сургалтын системийг ашиглалтанд орууллаа. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр тус онлайн сургалтын системийнхээ талаар та бүхэндээ танилцуулах болно.

Манай боловсруулсан онлайн сургалтын систем маань training.excel.mn гэсэн домайн дээр байршиж байгаа болно. Хэлбэр хийцийн хувьд үндсэн сайт болох EXCEL.mn сайттай адилхан загвартай хийсэн. Та бүхэн дараах зурагнаас онлайн сургалтын платформыг харж болно. Эсвэл training.excel.mn гэсэн домайн нэрээр хандаж онлайн сургалтын систем нэвтэрч болно.

Одоогийн байдлаар та бүхэнд VLOOKUP болон МАКРО-XL (Excel автоматжуулалт) гэсэн хоёр сургалтын хөтөлбөрийг санал болгож байна. Цаашид энэхүү онлайн сургалтын платформд EXCEL.mn сайтын зүгээс боловсруулсан сургалтуудыг оруулж явах болно. Та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл, мөн асууж тодоруулах зүйл гарвал 8888-0946 утсаар холбогдоорой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд