Excel Add-Ins (Additional Instruments)-ийн тухай

Зиак өдрийн мэнд Exceler-үүдээ. Та бүгдийн ажил хөдөлмөр сайн байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Зарим нэг Exceler-үүд маань тайлан тооцоо гээд нэлээдгүй ажилтай байгаа байх. Гэхдээ ч тайлангийн хугацаа арай болоогүй байна. Зай ч байна, лай ч байна гэдэг шиг 🙂 🙂 🙂 . Өнөөдийнхөө нийтлэлээр Excel программын Add-Ins-ийн талаар товч дурдая гэж бодлоо. Яагаад гэвэл бидний гаргасан сүүлийн хэдэн бүтээлүүд Finance-XL, Loan-XL загварууд бүгд Add-Ins дээр суурилсан бүтээл тул Add-Ins-ийг хэрхэн ашиглах тухай зөвлөмж нийтлэлийг бэлтгэхээр шийдсэн юм.

Энэ нийтлэлийн хүрээнд Add-Ins-ийн талаар нэг бүрчлэн бичнэ гэвэл нэлээдгүй зүйлийг бичих шаардалгатай болох учраас гол хэрэлгээний талаар товчхон дурдах болно.

Add-Ins гэсэн үг нь Additional Instruments буюу нэмэлт хэрэгсэлүүд гэсэн агуулгатай үг юм. Excel программ дээр хийсэн аливаа загвар, тооцоолуур, жижиг программыг Add-Ins өргөтгөлөөр буюу .xlam гэсэн өргөтгөлөөр хадгалсан нөхцөлд тэдгээр маань Add-Ins болж хувирна. Өөрөөр хэлбэл Excel программ дээрх аливаа үйлдлийг хябаршуулах, автоматжуулах, стандарт функц, хэрэгсэлүүдийг ашиглахгүйгээр шууд автоматаар мэдээлэл боловсруулах үйлдэл хийдэг Excel программ дотрохи бичил программ юм.

Add-Ins файл маань дараах дүрслэлтэйгээр компьютерт харагдана.

xlam-1

Мэдээж Add-Ins үүсгэхийн тулд энгийн Excel файлыг xlam өргөтгөлөөр хадгална. Энэ талаа дараах зурагнаас үзэж болно.

xlam-2

Add-Ins файл үүсгэх процесс ердөө л энэ. Гэхдээ Add-Ins файл үүсгэх бол нээх хүнд асуудал биш. Хамгийн гол нь Add-Ins дотор Excel автомажуулалтын VBA код бичих процесс л хамгийн чухал асуудал юм.

Excel программ маань өөрөө хэд хэдэн стандарт Add-Ins-үүдийг агуулж байдаг. Үүнд:

  1. Analysis ToolPak: Статистикийн тооцоолол, судалгаа хийдэг цогц программ
  2. Analysis ToolPak-VBA: Статистикийн тооцоолол, судалгаа хийдэг цогц программ
  3. Solver Add-in: Шугаман оптимизацын бодлого шийдвэрлэдэг математикийн программ
  4. Euro Currency Tools: Валют хөрвүүлэлт хийдэг санхүүгийн программ

Дээр дурдсан стандарт Add-Ins-үүдээс гадна Excel хэрэглэгчид өөрийн үйл ажиллагаанд тохирсон, байнга хийдэг үйлдлүүдээ автоматжуулах зорилгоор өөртөө Add-Ins зохиож ашигладаг. Add-Ins-ийг гол төлөв VBA код бичих замаар хийдэг.

Excel хэрэглэгчийн зохиосон Add-Ins файлыг Excel программын Add-Ins цонхонд оруулж ирэх замаар ажиллуулна. Add-Ins цонх нь Excel программын Excel Option цонхонд агуулагдана. Хэрэв Developer цэс таны Excel программд суусан бол та Developer цэснээс Add-Ins цонхыг дуудан ажиллуулж болно. Иймээс Add-Ins цонхыг хэрхэн гаргах талаар тайлбарлая.

Хэрэв та Excel Option цонхноос Add-Ins цонхыг эсийг гаргахыг хүсвэл дараах зааврыг дагаарай.

  •  Excel программын File товчийг дарж, Option коммандыг өгнө.

xlam-3

  •  Excel Option цонхноос Add-Ins коммандыг өгнө.

xlam-4

  •  Go… товчийг дарж, Add-Ins цонхыг нээнэ. Үүний үр дүнд дээрх Add-Ins цонх нээгдэх болно.

xlam-5

Ингээд л Add-Ins цонх маань гараад ирлээ.

Хэрэв та Developer цэснээс Add-Ins цонх нээхийг хүсвэл тус цэснээс Add-Ins коммандыг өгөхөд л хангалттай. Энэ талаар дараах зургаас харж болно.

xlam-6

Бид сая Add-Ins цонхыг хэрхэн нээх талаар тайлбарлалаа. Одоо Add-Ins файлыг хэрхэн ажиллуулах талаар тайлбарлая.

Бидэнд Classic-tab-Demo.xlam нэртэй Add-In файл өгөгдсөн байна. Энэхүү Add-In файл нь Excel 2010 хувилбарын менюнд Excel 2003 хувилбарын менюг оруулж ирдэг зориулалт бүхий Add-In юм. Ингээд Classic-tab-Demo.xlam нэртэй Add-In файлыг Excel программд оруулъя. Хэрхэн оруулах талаар дараах зааврыг дагаарай.

  • Excel программын Excel Options цонхноос Add-Ins цонхыг нээнэ.
  • Add-Ins цонхноос Browse коммандыг өгч, Browse цонхыг нээх ба тус цонхонд Classic-tab-Demo.xlam сонгож, оруулна.

xlam-7

  • Үүний үр дүнд Add-Ins цонхонд Classic-tab-Demo.xlam нэртэй Add-In файл орсон байх болно.
  • Ингээд тухайн Classic-tab-Demo нэртэй Add-In-ийн өмнөх чекийг идэвхжүүлж, OK коммандыг өгснөөр Excel программд Classic-tab-Demo.xlam файл орно.

Энэ бүгдийн үр дүнд Excel 2010 хувилбарын менюнд Excel 2003 хувилбарын меню орж ирсэн байх болно.

xlam-8

Classic-tab-Demo.xlam татаж авах

xlam-9

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Euro currency tools-ийг яагаад сонгоогүй юм бэ. үүнийг юунд ашиглах уу. Ер нь сонгосон зүйлүүд ямар үүрэгтэй байдагийг тайлбарлаад хэлээд өгөөч тэхүү. Баярлалаа

Холбоотой нийтлэлүүд