Зиак урт удаан хугацааны дараах амралтын өдрийн мэнд хүргэе. Та бүхэн сайхан наадаж, сайхан амарцгаав уу? Одоо бараг бүгдээрээ ажил төрөлдөө орж эхэлж байгаа байлгүй дээ 🙂 . Миний бие 7 сард ерөнхийдөө амарсан боловч завсар зайгаар нь ганц нэг загвар дээр ажиллаа. Бас нэг BIG DATA автоматжуулалт дээр ажиллаа. За тэгээд тухайн төслүүд дээр ажилласан зарим нэг сонирхолтой шийдлүүдээ та бүхэндээ танилцуулая.
Надад нэг 400 орчим Excel файлууд өгсөн юм. Тэдгээр файлуудын нэршил нь стандартгүй дурын нэршилтэй байсан учраас мэдээлэл боловсруулахад бага зэрэг хүндрэл үүссэн юм. За тэгээд миний бие тэдгээр файлуудыг нэгэн жигд стандарт нэршилтэй болгох шаардлага гарсан. Эхлээд файлын нэршлийг гараар солих гэж үзлээ. Явахгүй нь ээ. Маш их хугацаа зарцуулах хандлагатай шүү. За тэгэхээр нь файлын нэр солих бэлэн темплэйт файл хайх ажилдаа орсон. Үүний үр дүнд Name Changer гэсэн файл оллоо шүү. Ингээд тус файлаа ашиглаад 400 орчим файлыг НЭГХЭН секундын дотор өөрийн хүссэн нэршилээрээ соличихсон. Хэрхэн яаж гэдэг талаар та бүхэндээ одоо тайлбарлая.
Надад өгөгдсөн мэдээллийг дараах зурагт үзүүлэв.
Эдгээр файлуудыг 1, 2, 3, 4, … , 5, 6 гэх мэтчлэнгээр дэс дараалуулж дугаарласан нэршлийг өгөх шаардлага гарсан гэж төсөөлөе. Үүнийг бид Name Changer файлаа ашиглаж хялбархаан хийж чадна. Ингээд Name Changer файлыг нээцгээе.
За одоо Browse товч дээр дарж, файл агуулж буй фолдерийг зааж өгнө. Тодруулбал файл байршиж буй замыг зааж өгнө.
Цэнхэр хүрээгээр хүрээлсэн хэсэгт нэр солих файлуудын байршил харагдана. Зиак одоо Get File Name коммандыг өгнө. Ингэснээр тухайн байршил дахь файлуудын нэрс Хуучин нэр гэсэн талбарт орж ирнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Нэгэнт файлуудын нэрсийг Excel программд оруулаад ирсэн тул одоо Шинэ нэр талбарт файлуудыг нэрлэн шинэ нэрсийг томъёолж оруулна. Өөрөөр хэлбэл B5 нүдэнд дараах томъёоллыг бичиж оруулна.
=ROW()-4&" Format Data.xlsx"
Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Ингээд B5 нүдний нэршил үүсгэх томъёоллыг B6:B463 мужид хуулж тавина. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Файлуудад өгөх шинэ нэрсийг тодорхойлсон тул Rename Files коммандыг өгнө. Үр дүнг дараах зурагт үзүүлэв
Ингээд л фүх файлын нэрс нэгэн зэрэг солигдсон байгааг та бүхэн харж байна. Хэрэв танд энэхүү файл хэрэгтэй гэж үзвэл EXCEL.mn гэсэн нэртэй Excel хэрэглэгчдийн групп-д нэгдэж, тус файлыг татаж авах линкийг биднээс аваарай. Групп-д элсэх линкийг доор оруулав.
Excel хэрэглэгчидын EXCEL.mn групп-д нэгдэх линк. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх