Excel программ дээр Монгол газрын зурагт суурилсан график үүсгэх нь

Өглөөний мэнд эрхэм Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарсан уу. Шинэ жил болох гээд гэр орноор элдэв бэлэг сэлтний асуудлууд үүсэх боллоо. Өнөөдөр монетадаа юу өгөх бэ? Миний монета надад ийм бэлэг өгсөн, шинэ жилээр надад ямар бэлэг өгөх гэж байна энэ тэр гээд бэлэг сэлтний асуудлууд босоод ирлээ шүү. Зиак энэ ч яахав. Гэхдээ энэ их бэлгэний дундаас нэг бэлэг миний их сонирхол татлаа шүү. Гэхдээ нээх ч содон бэлэг биш л дээ. Зүгээр л газрын зурагны дүрстэй эвлүүлдэг (Puzzle) тоглоом. Энэ газрын зургийг хараад Excel программ дээр газрын зурагт үндэслэсэн график хийж болдогийг саналаа. Excel 2013-аас хойших хувилбарууд дээр газрын зурагт тулгуурласан график хийж болдог. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр Монголын газрын зурагт суурилсан график хэрхэн хийх талаарх нийтлэл бичихээр шийдлээ.


Үүссэн асуудал

Зиак юуны өмнө нөгөө алдартай монетагийн бэлэгний зургийг танилцуулая.

Энэ газрын зураг нь аймагуудаар салж, эвлүүлдэг тоглоом болдог. Газрын зурагны цаад дэвсгэр дээр хэн нэг нь гарын үсэг зурсан юм уу? уран зураг зурсан юм уу бүү мэд. Ийм болгосон байна. Энэ зургийг хэн зурсаныг та бүхэн бараг мэдэж байгаа байхоо.

Зиак нэг иймэрхүү тоглоомтой болсоон. Тэгвэл миний бие энэ Монголын газрын зургийг Excel программ дээр хэрхэн үүсгэх бэ? гэсэн асуултыг өөртөө тавьж, энэхүү нийтлэлийг бичих болсон. За ингээд асуудлыг хэрхэн шийдсэн талаар одоо та бүхэндээ танилцуулая.


Асуудлыг шийдвэрлэсэн нь

Юуны өмнө бидэнд аймагуудын нэртэй, газар нутгийн хэмжээс бүхий мэдээлэл байх шаардлагатай. Гэхдээ газар нутгийн хэмжээсийн оронд ямар ч төрлийн тоон мэдээлэл байж болно л доо. Тоон мэдээлэл тийм ч чухал биш. Гол нь аймагуудын нэрс Англи хэл дээр зөв бичигдсэн байх ёстой. Иймээс миний бие дараах мэдээллийг бэлтгэсэн.

Дээрх мэдээллийг бэлтгэхдээ хамгийн гол анхаарах зүйл бол аймагуудын Англи нэр юм. Энэ нэрийг зөв бичих ёстой. Мэдээж буруу бичвэл газрын Монголын газрын зураг үүсэхгүй.

Дараагийн алхамд өгөгдсөн мэдээлэл буюу A1:B23 мужийг сонгож, Insert цэснээс Maps коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Ингээд л болоо. Ийм амархан. Одоо та үүссэн Монголын газрын зурагныхаа өнгө будаг, харагдах байдалд засвар оруулж болно. Үүний тулд газрын зургийг идэвхжүүлээд, нэмэлтээр үүсэх Design цэснээс өөрт таалагдсан өнгө будагттай Монголын газрын зургийг сонгож болно.

Ингээд аймагуудын газар нутгийн хэмжээг харуулсан Монголын газрын зургийг доор үзүүлэв.

Дээрх графикын хувьд газар нутгийн хэмжээ томсох тусам өнгө нь тодорч, тод улбар шар өнгөтэй болно. Эсрэгээрээ газар нутгийн хэмжээ багасах тусам улбар шар өнгө бүдгэрнэ. Зиак ингээд нэгэнт үүсгэсэн газрын зургийн харагдах байдал, өнгө дизайн, хаяг аддресс зэргийг энгийн график дээр ажилладагтай адил зарчмаар өөрчлөж болно. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье. Энэхүү нийтлэлд ашигласан Excel файлыг ЭНД дарж аваарай. Танд энэхүү нийтлэлтэй холбоотой асуух зүйл байвал СЭТГЭГДЭЛ хэсэгт асуултаа бичиж үлдээнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Сайн байна уу. Улаанбаатар хотын дүүргээр хэрхэн оруулах вэ? Мөн excel 2019 дээр 3D map болж өөрчлөгдсөн байна.

  2. Сайн байна уу? маш хэрэгтэй юм байнаа. баярлалаа. Гэвч минийх дээр MARS команд алгаа. Суулгаж болох уу?

  3. Сайн байна уу, Сумдаар аймгийн газрын зургийг үүсгэж болох боловуу?

  4. Сайн байна уу, Сумдаар аймгийн газрын зургийг үүсгэж болох боловуу?

Холбоотой нийтлэлүүд