Саяхан БАРКОД дээр суурилсан бараа материалын загвар боловсруулав. Уул нь загварт орох бүх бараа материал БАР КОД-тай байх гэж бодоод гаднаас БАР КОД-гүй бараа материал оруулах боломжгүй байдлаар хийхчихэв. Тэгтэл ганц нэгэн БАР КОД байхгүй бараа материалууд гарч ирэв. Ганц нэгхэн удаа тохиолддог асуудал дээр заавал загварт өөрчлөлт оруулаад яахав гэж бодоод зохиомол БАРКОД үүсгэхээр шийдвээ. Шууд л Google-ээс асуучихлаа. БАР КОД үүсгэдэг жижиг сайтууд гараад ирж байна. За тэгвэл юмыг яаж мэдхэв гээд Excel дээр хэрхэн БАРКОД үүсгэдэг талаар судаллаа. Тэгсэн чинь Excel дээр БАРКОД үүсгэх процесс маш амархан юм байна. Хэн нэгэнд хэрэг болж магадгүй гэж бодоод энэ техникийг нийтлэл болгоод оруулчихлаа.
Үүссэн асуудал:
Дараах зурагт үзүүлсэн кодоор БАР КОД үүсгэх шаардлага гарсан.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
Юуны өмнө A1:A10 мужийг сонгоно. Үүний дараа үсгийн фонт солидог хэсгээс IDAutomationHC39M Free Ve гэсэн фонтыг сонгоно. Үүний үр дүнд бидний хүссэн БАР КОД A1:A10 мужид үүссэн байх болно. Ингээд л болоо. Одоо та үүсгэсэн БАР КОД-оо хайчилаад бараа материал дээгүүрээ наана. Ийм л амархан байлаа.
Хэрэв бид үүнийг Excel дээр хийдэг гэдгийг мэдэхгүй байсан бол код тус бүрээр нь нэг бүрчлэн БАР КОД үүсгэж, зурган хэлбэрээр хадгалах байсан. Энэ техник маш их механик ажиллагаа ихтэй арга байсан юм. Энэ асуудлаас Excel биднийг аварлаа. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх