eEXCEL ба Excel программ дахь судалгааны анкет

Зиак Exceler-үүдэд амралтын өдрийн мэнд хүргье. Өнөөдөр гадаа анхны цас орж байна. Маргаашнаас ч хүйтрэнэ байх даа. Гадуур хувийн ажилаа хөөцөлдөж нэлээд явлаа. Өглөөгүүр хальтиргаа, гулгаа их байсан боловч, үдээс хойш энэ нөхцөл байдал арилсан. Гэхдээ орой эргээд гулгаа үүснэ байх гэж бодож байна. Өнөөдөр өгөөмөр захаар хальт ороод гарсан чинь энд тэндгүй дугуй өнхөрүүлсэн, түрсэн, өргөсөн хүмүүс явж байна лээ. Анхны цаснаар дугуйны үнэ болон эрэлт хэрэгцээ огцом нэмэгддэгийг жолооч бүр мэддэг боловч яаж ийж байгаад л анхны цаснаар дугуйгаа авах юм даа бид. Аливаа юмны цагийг нь тулгадаг муу зууршлаасаа салах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авахаасаа илүүтэйгээр тухайн нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авдаг сул тал бидэнд байгаа. Зиа ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг бичиж эхэлье.

Та бүхэн EXCEL.mn сайтны баруун дээд буланд байгаа нэгэн хөдөлгөөнт зургийг анзаарсан байх.

2014.09.28-002

Энэхүү зураг дээр дарахад манай сайтаас зохион байгуулж буй семинарын бүртгэлийн анкет гарч ирнэ.

2014.09.28-001

Тэгвэл энэхүү бүртгэлийн анектийг хэрхэн яаж хийсэн талаар одоо тайлбарлая. Энэ нийтлэл маань хүмүүсээс санал асуулга авах, аливаа арга хэмжээний бүртгэл хийх зэрэгт маш чухал үүрэгтэй. Та бүхэн гайхаж байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл WEB программчлалын асуудлыг EXCEL.mn гэнэт яагаад тайлбарлаад эхлэв гэж гайхаж магадгүй юм. Тэгэхээр энэ бол WEB программчлал биш, EXCEL загварчлал юм. Хамгийн гол нь интернэтэд суурилсан Excel загварчлалын асуудал юм.

Тэгэхээр бид Excel гэсэн үндсэн сэдвээсээ хазайгаагүй болно. Зиа ингээд интернэт суурилсан Excel загварчлал буюу судалгааны анкетыг хэрхэн боловсруулах талаар тайлбарлая.

  • Юуны өмнө та Outlook.com сайтанд бүртгүүлж, өөрийн Outlook хаягийг үүсгэнэ. Ингээд тус хаягаараа Outlook сайтанд нэвтэрнэ.
  • Үүний дараагаар Outlook аккунтынхаа баруун дээд буланд байрлах доош заасан суман дээр дарж, үүсэх цэснээс Excel Online гэсэн коммандыг өгнө.

2014.09.28-003

  • Ингэснээр интернэт дэхь Excel программ маань нээгдэнэ. Гэхдээ Excel программ нээгдэх үед гурван сонголт үүснэ. Эндээс New blank workbook гэсэн сонголтыг хийнэ.

2014.09.28-004

За ингээд интернэтэд Excel программыг нээж, ажиллахад бэлэн болно.

2014.09.28-005Одоо интернэтийн Excel файл дээр суурилсан судалгааны анкетыг боловсруулья. Үүний тулд Excel программын HOME цэснээс Survey коммандыг өгнө. Үүсэх цэснээс New Survey коммандыг өгнө.

2014.09.28-006

Үүний үр дүнд Edit Survey цонх нээгдэнэ. Тус цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ.

2014.09.28-007

  1. Enter a title for your survey here: Асуулгын гарчиг буюу нэрийг оруулна.
  2. Enter a description for your survey here: Асуулга буюу судалгааны зорилго зорилтыг бичиж болно.
  3. Enter your first question here: Талбарт судалгааны асуулгын эхний асуултыг оруулна.
  4. Add New Question энэ коммандаар судалгааны асуултыг нэмэгдүүлж болно.

Бидний хувьд дараах судалгааны анкетыг боловсруулсан.

2014.09.28-010

Судалгааны асуулт болон хариулт бичих талбарыг боловсруулах үед дээрх зурагны баруун гар талын меню шинээр үүснэ. Энд судалганы асуулт болон судалгааны хариултыг ямар форматаар бөглөх талаар тохируулгыг хийж өгнө. Жишээлбэл бидний эхний асуулт “Та Excel программ хэдэн жил ашиглаж байна бэ?” гэсэн асуулт байна. Энэ асуултын хариулт тоон төрөл байх учраас:

  • Response Type талбарт: Number гэсэн сонголтыг хийнэ.
  • Format: Энгийн тоон утга байна гэдгийг Fixed Decimal гэсэн сонголтоор илэрхийлнэ.
  • Decimal Places буюу орны нарийвчлал: 0 байна.

2014.09.28-011

Ингээд Done коммандыг өгснөөр бидний судалгааны анкет бэлэн болно. Үүний дараагаар судалгааны асуултуудыг оруулж дууссан бол Edit Survey цонхноос Save and View коммандыг өгч, хадгална.

2014.09.28-008

Үүний үр дүнд бидний боловсруулсан судалгааны анкет бэлэн болж, дараах байдлаар харагдах болно.

2014.09.28-012

Одоо боловсруулсан судалгааны анкетаа интернэтэд байршуулах линкийг үүсгье. Үүний тулд View Survey цонхны доод хэсэгт байрлах Sharing Survey коммандыг өгнө. Үүний үр дүнд дараах зурагт үзүүлсэн цонх нээгдэх ба тус цонхноос Create link коммандыг өгнө.

2014.09.28-013

Ингэснээр интернэтэд байршуулах линк автоматаар үүснэ.

2014.09.28-014

Тус линкийг хуулж аваад өөрийн веб хуудас эсвэл Facebook хуудсандаа байршуулна. Ингээд судалгааны анкет маань бэлэн боллоо. Энэ бүгдийн эцэст бидний нээсэн Excel файлд дараах зурагт үзүүлсэн Table үүссэн байх болно.

2014.09.28-015

Энэхүү Table-д анкетын хариултууд автоматаар бүртгэгдэж байх болно. Зиа ингээд таны судалгааны ажилд амжилт хүсье. Энэ нийтлэлтэй холбоотой асуух зүйл байвал та бүхэн Сэтгэгдэл хэсэгт асуултаа бичээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Мааш их баярлалаа, амжилт хүсье

  2. Үнэхээр хэрэгтэй зүйл байна баярлалаа.

    Share хийхэд Please verify your account зүйл гарч ирээд баталгаажуулах гэхээр Country/region-д монгол гэсэн сонголт байдаггүй үүнийг яаж засах вэ?

  3. teneg yumaa pirsendisheb beldehgeed bhad heregtei medeelel alga balai

Холбоотой нийтлэлүүд