Excel программын анимашн унтраах техникийн зөвлөмж

Excel 2013 ба түүнээс дээш хувилбаруудын томъёоллын үр дүнд хөдөлгөөнт эффект буюу анимашин орж ирсэн. Энэ анимашин буюу хөдөлгөөнт эффект нь харагдах байдлын хувьд зугаатай ч та бидний Excel программ дахь томъёоллын хурданд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг юм. Excel дээр тооцоолол хийж байх явцад бидэнд харагдах байдал тийм ч чухал биш юм. Гол нь үр дүн чухал. Иймээс хурданд сөрөг нөлөө үзүүлдэг аливаа хүчин зүйлийг ашиглахгүй байх нь зүйтэй. Иймээс энэхүү нийтлэлээр Excel программ дээрх анимашн буюу хөдөлгөөнт эффектийг хэрхэн унтраах тухай техникийн зөвлөмжийг та бүхэндээ хүргэе.

Нэн тэргүүнд Excel программ дахь томъёоллын хөдөлгөөнт эффект буюу анимашн гэж юу болох талаар дарааах зурагт үзүүлэв.

Энэхүү томъёоллын үр дүнгийн дээрээс доош чиглэлтэй хөдөлгөөн нь томъёолллын хурданд сөргөөр нөлөөлдөг. Иймээс энэ шаардлагаггүй хөдөлгөөнт эффектийг идэвхгүй болгосноор Excel программ дахь томъёоллын хурданд эерэг нөлөөтэй.

Excel программ дахь анимашныг унтрахын тулд үйлдлийн системийн Windows товч дээр дарж, хайлтын хэсэг дээр Animation гэсэн үгээр хайлт хийгээрэй. Учир нь энэ комманд нь үйлдлийн системийн хувилбараас хамаарч янз бүрийн газар байдаг. Иймээс шууд хайлт хийчихвэл олоход амархан байх болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв. Миний бие Windows11 хувилбар ашиглаж байгаа болно.

Хайлтын үр дүнд Animation effects гэсэн комманд гарч ирнэ. Тус илэрц рүү ороход Animation effects гэсэн сонголт байх ба түүнийг Off төлөвт оруулна. Ингэснээр Excel программ дахь хөдөлгөөнт эффектүүд унтрах болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Хэрэв та Windows үйлдлийн системийн өөр хувилбар ашиглаж байгаа бол Animation гэсэн үгээр хайлт хийхэд Show animation in Windows комманд гарч ирнэ Мөн л түүнийг Off төлөвт оруулна. Ингэснээр Excel программ дахь анимашн буюу хөдөлгөөнт эффектүүд унтрах болно. Зиак ингээт та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд